Жолоочгүй "Камаз" машиныг Хойд туйлд туршжээ

Оросын автомашин үйлдвэрлэгч "Камаз" нь жолоочгүй ачааны автомашинуудад туршилт хийж эхэлжээ. Жолоочгүй "Камаз-4308" загварын анхны туршилтыг Оросын хөдөө нутагт хийж байгаа аж. Эдгээр машинуудад эхний ээлжинд хөнгөн ачаа ачиж хүргэлт хийх замаар туршиж байгаа гэнэ. 

Жолоочгүй "Камаз" машиныг Хойд туйлд туршжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү тээвэрлэлт хийж турших төслийг "Одиссе" гэж нэрлэжээ. Өмнө нь тус төслийн хүрээн дэх туршилтын зам нь "Камаз" компанийн эзэмшилд байдаг аж үйлдвэрийн талбайн замуудаар хязгаарлагдаж байсан бол саяхан Хойд туйл дахь газрын тос олборлолтын бүсэд явуулж үзсэн байна.

Туршилтын үеэр ачааны машинууд 2500 км замыг туулсан бөгөөд, саад бартааг таних, ослоос сэргийлэх, замаас гарахгүй байх системүүд нь амжилттай туршигдсан байна. Ерөнхийдөө энэхүү жолоочгүй ачааны машинаар тогтсон замын дагуу тээвэрлэлт хийх бүрэн боломжтойг энэхүү төсөл баталж байгаа юм. 

"Одиссе"-г Камаз-4308 загварын үндсэн дээр угсарчээ. Машин нь нэг дор дөрвөн төрлийн мэдрэгчээр тоноглогдсон: видео камер, радар, гэрэл мэдрэгч, дуу авиа мэдрэгч. Мөн тус машинд аж үйлдвэрийн Wi-Fi, 4G болон тусгай холбооны өндөр долгион мэдрэгч зэрэг холбооны хэрэгслүүд суулгасан байна. Бүх өгөгдлийг тээврийн хэрэгслийн "тархи" буюу хөдөлгөөний параметрийн талаархи мэдээлэлд дүн шинжилгээ хийх компьютерт шилжүүлдэг аж. 

Ялангуяа энэхүү тээврийн хэрэгсэл нь аюултай бүсэд үйл ажиллагаа явуулахад зориулагдан бүтээгдэж байгаа юм. Тус компанийн ерөнхий менежер Сергей Когогин уул уурхайн Кемерово хотод дараагийн туршилтаа эхлэхээр төлөвлөж байгаагаа хэлээд тус компани дараа нь нүүрс, хөрс тээвэрлэх зориулалттай дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарлажээ. 

Компаний удирдлагууд жолоочгүй ачааны машины масс үйлдвэрлэлээ 2025 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Russia Today

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()