Хунтайж Филиппийг бурханчлан шүтдэг байсан Номхон далайн арлын омгийнхон гашуудалд автжээ

Бүгд Найрамдах Вануату Улсын Танна арал дээр Филипп хунтайжийг шүтдэг Яохнанен омог амьдран суудаг. Эдинбургийн бэйс Филиппийг энэ омгийнхон "хүмүүн биеэ олсон галт уулын сүнс" хэмээн итгэж, бурхан мэт тахин шүтдэг гэнэ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлээд удаагүй байгаа түүний ардаас Танна арлын 400 гаруй оршин суугчид эмгэнэл илэрхийлэн гашуудаж байгаа юм. 

Хунтайж Филиппийг бурханчлан шүтдэг байсан Номхон далайн арлын омгийнхон гашуудалд автжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Омгийнхон гадил жимс, амтат төмс гэхчлэн хөрсний үр шимийг Филипп хунтайж ивээлдээ авна хэмээн итгэж, өдөр бүр түүнд залбирал үйлддэг байжээ. Харин одоо бүрлээчийн хойноос хийж буй гашуудлын зан үйл нь хэдэн долоо хоногоор ч үргэлжлэх боломжтой гэнэ.

Яохнанен омгийнхон хунтайжийг нас барсан тухай мэдээ дуулаад хүндэтгэл үзүүлж байгаа нь.

Омгийн иргэд хунтайж Филиппийг нас барсан мэдээг Баасан гарагийн орой зарлахад нь биш, харин маргааш нь ойролцоох амралтын газрын хүмүүсээс олж мэджээ. Харамсалтай мэдээ дуулаад эмэгтэйчүүд нулимс дуслуулж байсан бол уй гашууд автсан эрчүүд дүнсийж хоцорсон байна. 

Хэдэн арван жилийн турш энэ омгийнхон ханхүү Филиппийг шүтэж, нутгийн ургац, үржил шимийг ивээлдээ авна уу хэмээн өдөр бүр залбирдаг байв. Гэвч уг арал дээр нэг ч удаа ирж байгаагүй ханхүүг тэд чухам яагаад бурхан гэж итгэдэг болсон нь тодорхойгүй.

Итгэл үнэмшлийн хувьд омгийн хүмүүс 1960-аад онд Вануатугийн нийслэл Порт Вилад зочилсон Хатан хаан II Элизабет, Хунтайж Филипп нарын хөргийг харснаас эхлэлтэй гэсэн таамаг бий. Өөрөөр хэлбэл, Хунтайж Филипп "хүчирхэг цагаан хатан"-ыг өөрийн болгож чадсан тул тэдэнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн төдийгүй, хэзээ нэгэн цагт Танна руу эргэж ирэх "хүмүүн биеэ олсон галт уулын сүнс" гэж итгэжээ. 

Бэйс 1974 онд нийслэл Порт Вилад аялж байхдаа арал руу хамгийн ойрхон очсон түүхтэй. Вануату тухайн үед Англи-Францын Шинэ Гебрид гэж нэрлэгддэг колони байв. Дээдсийн айлчлалын үеэр омгийн ахлагч Жек Найва болон бусад хүмүүс хунтайж Филиппийг угтаж, мэнд мэдэхийн тулд 240 км зайг сэлүүрт завиар туулсан аж.

Энэ үйл явдлын дараа хунтайжийн нэр хүнд арлынхны дунд улам бүр нэмэгдэж, арлыг хар салхинаас хамгаалж, ард түмэндээ сайн сайхныг авчрах ноён тэнгэрийн ивээл хэмээн хүндлэгдэх болжээ. Үүгээр зогсохгүй, Яохнанен омгийнхон 2009 онд анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамаг АНУ-ын төрийн Тэргүүнээр сонгоход хунтайж Филиппийн бурханлиг оролцоо байсан гэж таамаглаж байсан тухай зохиолч Мэттью Бейлис Яохнанен омгийнхны талаар өгүүлэх номондоо дурдсан байдаг.

Хунтайж Филипп амьд ахуйдаа өөрийг нь бурхан мэт шүтдэг омгийнхны талаар мэддэг байсан бөгөөд тэдэнд өөрийн хөрөг зургаа  ч илгээж байв.

Омгийн ахлагч Чарлигийн санаачилгаар  хунтайж Филиппийг нас барсанд эмгэнэн гашуудах уламжлалт зан үйл бүхий ёслол зохион байгуулах гэнэ. Омгийнхон хунтайжийг нас барахаасаа өмнө арлаар зочилно гэж найдаж байсан боловч одоо түүний сүнс Таннаг зорин ирнэ гэдэг итгэлтэй байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()