Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.18

2022-07-18, 09:01
2,122

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Ши Жиньпин: Хятад дахь лалын шашин хятадын чиг баримжаатай байх ёстой, Оросын цэргийн албан тушаалтнууд Иранд айлчилж шинэ дрон худалдан авах талаар хэлэлцэж байгааг АНУ-ын Тагнуулын төв газар тогтоожээ, Европ даяар 40 хэмээс дээш хэм хүрч халсны улмаас олон зуун хүн нас баржээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.18
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Ирландыг НАТО-д хүлээж авахад бэлэн" гэж Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв

"Ирландыг НАТО-д хүлээж авахад бэлэн" гэж Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв

2 Зеленский ОХУ-тай хамтран ажилласан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөв

Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский засгийн газрынхаа хоёр чухал албан тушаалтныг эх орноосоо урвасан, Оростой хамтран ажилласан гэж буруутган огцруулжээ.

Ажлаас халагдсан хоёр албан тушаалтан нь Ерөнхий прокурор Ирина Венедиктова, Төрийн аюулгүй байдлын албаны дарга Иван Баканов нар юм.

Зеленский ОХУ-тай хамтран ажилласан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөв

3 Ши Жиньпин: Хятад дахь лалын шашин хятадын чиг баримжаатай байх ёстой

Тус улсын шашин шүтлэг Хятадын эрх баригч Коммунист намын баримталж буй социалист нийгэмд дасан зохицох ёстой гэсэн зарчмыг эрчимжүүлэхийг албаны хүмүүст даалгасан байна.

Ши Жиньпин: Хятад дахь лалын шашин хятадын чиг баримжаатай байх ёстой

4 Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажлын байран дахь дулааны хязгаарлалтыг хуульчлахыг уриалж байна

Дэлхий даяар дулаарал эрчимтэй явагдаж байгаа учраас олон орны үйлдвэрчний эвлэлийн холбоод ажлын байран дахь дулааны хязгаарлалтыг хуульчлахыг уриалжээ.

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажлын байран дахь дулааны хязгаарлалтыг хуульчлахыг уриалж байна

5 Медведев: Барууныхан Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бидний үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

Медведев: Барууныхан Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бидний үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

6 Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгах талаар хэлэлцэж байна

Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгах талаар хэлэлцэж байна

7 Оросын цэргийн албан тушаалтнууд Иранд айлчилж шинэ дрон худалдан авах талаар хэлэлцэж байгааг АНУ-ын Тагнуулын төв газар тогтоожээ

Оросын цэргийн албан тушаалтнууд Иранд айлчилж шинэ дрон худалдан авах талаар хэлэлцэж байгааг АНУ-ын Тагнуулын төв газар тогтоожээ

8 Европ даяар 40 хэмээс дээш хэм хүрч халсны улмаас олон зуун хүн нас баржээ

Европ даяар 40 хэмээс дээш хэм хүрч халсны улмаас олон зуун хүн нас баржээ

9 Энэтхэг даяар 2 тэрбум удаа вакцин тарьжээ

Энэтхэг даяар 2 тэрбум удаа вакцин тарьжээ

10 Гана улсад үхлийн аюултай Марбург вирусний анхны тохиолдол бүртгэгджээ

Гана улс Эбола өвчнийг үүсгэгч вирусний нэг гоц халдварт үхлийн аюултай Марбург вирусний эхний тохиолдол бүртгэгдсэнийг баталжээ.

Тус вирусийг авсан хүнд дотор муухайрах, бөөлжих, цээж өвдөх, хоолой өвдөх, хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Шинж тэмдгүүд улам хүндэрч, шарлалт, нойр булчирхайн үрэвсэл, жин огцом хасах, дэмийрэл, цочрол, элэгний дутагдал, их хэмжээний цус алдалт, олон эрхтний үйл ажиллагааны алдагдал зэрэгт хүрч болно. 

Халдвар авсан хүний цус болон биеийн бусад шингэн (шээс, шүлс, ялгадас, бөөлжис, хөхний сүү, үрийн шингэн)-тэй шууд харьцах (арьс, салст бүрхэвч) эсвэл шууд бус замаар хүн хооронд тус вирус нь тархдаг байна. 

Марбург вирусний халдвар авсан хүний нас баралтын дундаж түвшин ойролцоогоор 50 хувьтай байдаг. Халдвар авсан хүнийг нэн даруй бүрэн тусгаарлалтад оруулж шингэн сэлбэх эмчилгээ хийж байж амьд үлдэх магадлалыг нь нэмэгдүүлдэг гэнэ. 

Гана улсад үхлийн аюултай Марбург вирусний анхны тохиолдол бүртгэгджээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()