65-аас дээш насныхан хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Нас явахын хэрээр хоолны хордлого авах эрсдэл өндөр болдог учраас өдөр тутмын хоол хүнсэндээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа зарим төрлийн хоол хүнс бусдаасаа илүү хоолны хордлого үүсгэдэг. Тэгвэл 65-аас дээш насныхан ямар хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх, болгоомжтой хандах ёстой талаар дараах зөвлөгөөг хүргэе. Доорх зөвлөгөө нь дархлаа султай, эрүүл мэндийн асуудалтай, жирэмсэн, нялх биетэй ээж нарт болон бага насны хүүхдүүдэд ч мөн хамаатай юм шүү. 

65-аас дээш насныхан хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөөлөн бяслаг

Бри, камембер, рокэфорт зэрэг гадаадын зөөлөн бяслаг болон бүх төрлийн хөөрүүлээгүй сүүгээр хийсэн бяслагийг хэрэглэхээс зайлсхийгээрэй.  Учир нь эдгээр хатуу бяслагууд хүчил багатай, чийг их агуулдаг тул хоолны хордлогод оруулж, ялангуяа листери бактери үржих шалтгаан болдог.  

Зөөлөн бяслаг

2 Нухаш

Листери бактери агуулсан байх магадлалтай шинэ, хүйтэн нухаш, тэр дундаа ногооны нухашнаас татгалзах хэрэгтэй. Харин лаазалсан нухшийг чанаж, дулааны боловсруулалтад оруулсан байдаг тул хэрэглэхэд аюулгүй.

Нухаш

3 Түүхий ба хагас түүхий өндөг

Өндгийг түүхийгээр нь эсвэл хэсэгчлэн болгож идэх тийм ч аюултай биш. Харин дархлааны систем султай хүмүүсийн хувьд өндөгний цагаан, шарыг хатуу болтол сайтар чанаж идэх хэрэгтэй. Нугасны өндөг, бөднө шувууны өндөг, галууны өндгийг ч мөн сайтар чанаж хэрэглэвэл зохистой. 

Түүхий ба хагас түүхий өндөг

4 Хагас боловсруулсан мах

Салями, просчиутто, чоризо, пепперони зэрэг хүйтэн махыг чанаагүй байдаг тул тэдгээр нь токсоплазмоз үүсгэдэг шимэгч хорхой агуулсан байх эрсдэлтэй юм. Мөн аливаа шууд хэрэглэх зориулалттай махыг хэрэглэхээс өмнө гэртээ 4 өдрийн турш хөлдөөвөл шимэгч хорхойг устгаж чадна. Харин махаар пиццаны пепперони зэрэг хийхээр төлөвлөж байгаа бол хөлдөөх шаардлагагүй.

Хагас боловсруулсан мах

5 Түүхий эсвэл татсан мах

Шарсан мах хэрэглэхдээ болгоомжтой байгаарай. Учир нь татсан мах, ялангуяа шувууны мах, хиам, бургер зэрэг нь салмонелла, кампилобактер ба и.коли гэх хоолны хордлого үүсгэдэг бактериуд агуулах магадлалтай байдаг. Тиймээс бусад мах болон шувууны махыг ямар ч шүүрхийгүй, сайтар чанаж болгосон эсэхийг заавал шалгаж байгаарай. Үүнээс гадна бактери тархахаас сэргийлж түүхий мах эсвэл шувууны мах бэлтгэсний дараа гал тогооны өрөө, хутга зэргийг сайтар цэвэрлэж, гараа ч мөн сайн угаах ёстойг санаарай.

Түүхий эсвэл татсан мах

6 Түүхий хясаа

Түүхий хясаа нь хүнсний хордлого үүсгэж болох хортой бактери, вирус агуулсан байх аюултай. Харин чанасан, болгосон хясаа аюулгүй тул сайтар болгож идэх хэрэгтэй.

Түүхий хясаа

7 Сүши

Загасыг эхлээд хөлдөөсөн тохиолдолд түүхий загас оролцуулан сүши хийхэд аюулгүй. Учир нь загасанд өвчин үүсгэгч шимэгч хорхой агуулдаг боловч хөлдөөсөн тохиолдолд шимэгч устаж, түүхий загасыг идэхэд аюулгүй болдог. Тиймээс хэрэв та гэртээ сүши хийвэл загасаа эхлээд заавал хөлдөөгөөрэй.

Сүши

8 Вандуй

Хүнсний хордлогын эх үүсвэр болох тул түүхий буюу дутуу чанасан вандуй юм. Учир нь вандуйг дулаан, чийглэг нөхцөлд тариалдаг тул энэ нь олон төрлийн бактери үүсэх таатай нөхцөлийг бий болгодог. Тиймээс бүх вандуйн үрийг хэрэглэхдээ өмнө нь заавал халуун ууранд жигнэж байгаарай.

Вандуй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()