Хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Хоол хүнсний материал болгоноо хөргөгчид хадгалдаг хүмүүс байдаг. Гэвч зарим хүнсний бүтээгдэхүүнүүд хөрөгчид байвал амархан муудаж, амт чанараа алддаг. Тиймээс хүйтэн температурт хадгалах шаардлагагүй дараах найман хүнсийг та бүхэнд танилцуулж байна.

Хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Авокадо

Хэрэв та авокадог бүрэн боловсрохыг хүлээх гэж байгаа бол хөргөгчөөсөө гаргах хэрэгтэй. Учир нь хүйтэн орчинд байсан авокадогийн боловсорч гүйцэх үйл явц зогсдог байна. Тиймээс авокадог цаасан уутанд хийгээд аяганы тавиурт тавиарай. 

Авокадо

2 Кофе

Кофег хэзээ ч хөргөгчид бусад хоол хүнстэй хамт хадгалж болохгүй. Учир нь кофе тэдний үнэрийг өөртөө шингээдэг байна. Тиймээс агаар нэвтрэхгүй уутанд өрөөний температурт хадгалсан нь дээр. 

Кофе

3 Сармис

Саримсаа хөргөгчид хийх амар байж болох юм. Гэвч яг үнэндээ саримсыг агааржуулалт сайтай хуурай орчинд хадгалах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. 

Сармис

4 Улаан лооль

Улаан лооль хөргөгчид л байх ёстой мэт та бодож байж болох юм. Тэгвэл өрөөний температурт хадгалсан улаан лооль хөргөгчнийхөөс илүү амттай байдаг гэдгийг та мэдэх үү? Нэг сөрөг тал нь хурдан муудах талтай боловч улаан лоолио шинээр нь аваад хоёроос гурван хоногт идвэл ямар ч асуудал гарахгүй. 

Улаан лооль

5 Талх

Талхаа хөргөгчинд хадгалдаг хүмүүс байдаг. Гэвч хөргөгчид байсан талх амархан муудаж, чанараа алддаг байна. Тиймээс аль болох хуурай, сэрүүн газар хадгалж байгаарай.

Талх

6 Бялуу

Энгийн кремтэй бялууг харанхуй, сэрүүн газар хоёроос гурав хоног хадгалах боломжтой. Харин бялууг хөргөгчид хийх үед кекс нь нэгхэн цагийн дотор хэлбэрээ алдаж, амт чанаргүй болдог. 

Бялуу

7 Сонгино

Саримстай адилаар сонгиныг харанхуй, сэрүүн газар хадгалахад тохиромжтой. Хэрэв харанхуй газар хадгалахгүй бол соёолж, нахиалах талтай байдаг. 

Сонгино

8 Амтат гуа

Бүтнээрээ байгаа амтат гуаг хөргөгчид хийх шаардлагагүй. Харин хэрчиж хуваасан амтат гуаны хувьд гялгар уутаар ороон хөргөгчид хийх шаардлагатай юм. 

Амтат гуа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()