Сексийн дараах гутрал буюу "PCD" гэж юу вэ?

Хүн төрөлхтний бэлгийн харилцааны дараах зан байдлыг дөрөв ангилдаг. Эхний гурав нь сэтгэл хөдлөл, догдлол болон дур ханалт байдаг бөгөөд судлаачид голчлон эдгээр ангиллуудыг судалдаг. Харин сүүлийн ангилал тийм ч өргөн судлагдаагүй аж. Мэдээж сэтгэл зүйн төлөв хосууд бие биетэйгээ тэврэлдэх, үнсэлцэх эсвэл сексийн дараа бие биетэйгээ ярилцах зэрэг маш олон зүйлсээс шалтгаалан өөр байх юм.

Сексийн дараах гутрал буюу "PCD" гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүх секс сэтгэл ханамжит үр дүнгээр төгсдөггүй. Хэдийгээр хос хоёр бие биенээ хүсэмжилж, хэн хэн нь таашаал авсан хэдий ч тайвшрал, аз жаргал өгөлгүй гунигтай байдал, уйлахыг хүсэх зэрэг байдлаар төгсөж болдог ажээ. Үүнийг сексийн дараах гутрал буюу “PCD” (Post-coital Dysphoria) гэж нэрлэдэг.

“PCD” нь эмэгтэйчүүдэд голчлон илэрдэг болох нь өмнөх судалгаануудаар нотлогдсон. Харин эрчүүдэд хэрхэн нөлөөлдгийг Австралийн сэтгэл зүйч Жоел Мазковиак болон Роберт Швайтзер нар дэлгэрэнгүй судалжээ.

Өмнөх судалгаануудаар “PCD” нь эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог ажээ. Судалгааны дүгнэлтээс харахад эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь амьдралдаа хамгийн багадаа нэг удаа ийм байдалд орж байсан ажээ. Өөрөөр хэлбэл хэдий сексээс дур ханамж авсан ч гэсэн бүсгүйчүүдийн хувьд дур тавьсны дараа гуниглах байдал гарч болно гэсэн үг.

Мазковиак болон Швайтзер нар үүнийг эрчүүдэд адил тохиолддог эсэхийг олж мэдэхийг зорив. Үгүй гэхэд ядаж тоо баримттай болох хэрэгтэй байсан юм. Тэд уг судалгааг хийхийн тулд цахимаар 1200 орчим эрчүүдээс асуулга авчээ. Эдгээр эрчүүд бэлгийн идэвхтэй харилцаанд байдаг 18-аас 81 насны хүмүүс бөгөөд дундаж наслалт нь 37 байжээ. Мөн эдгээр оролцогчид 78 өөр улсын иргэд байв.

Судалгаанд оролцогчдын хариултад хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд эрчүүдийн байдал эмэгтэйчүүдийнхтэй тун ойролцоо байв. Оролцогчдын 41 хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа “PCD”-д орж байсан бол 20 хувь нь сүүлийн сарын хугацаанд ийм байдалд оржээ. Тиймээс “PCD” нь эрчүүд болон бүсгүйчүүдэд ижилхэн тохиолддог гэсэн үг.

“PCD”-д орж байсан гэх оролцогчдоос уг байдлын тухай тайлбарлаж өгөхийг хүсэхэд бүгд л ижил төстэй хариулт өгч байсан нь өөрийгөө өрөвдөх, ичгүүртэй санагдах эсвэл сэтгэл гутралын байдалд орохтой төстэй гэж байв.

Гэхдээ судалгаанаас үзэхэд “PCD”-д орох магадлал нь голчлон тухайн хүн стресстэй, сэтгэл гутрал болон дарамтын байдлыг байнга мэдэрдэг хүмүүс байсан ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()