Манай гаригийн одоо хүртэл нууц нь тайлагдаагүй зүйлс

2018-08-08, 16:37
10,771

Хүн төрөлхтөн гариг ертөнц, сансар огторгуйн нууцыг тайлж, судлахыг эрмэлздэг. Учир нь чухам тэндээс л бид амьдарч буй дэлхийнхээ нарийн нууцыг олж мэднэ гэж итгэдэг. Гэхдээ бүрэн  гүйцэд тайлж мэдтэлээ хэдэн зууныг элээхийг хэн ч таашгүй билээ. Ингээд бид та бүхэндээ одоо хэр нь оньсого таавар төрүүлдэг зарим зүйлсийн талаар танилцуулахаар бэлтгэв.

Манай гаригийн одоо хүртэл нууц нь тайлагдаагүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьтдын нүүдэл

Амьтад жил бүр адил чиглэлд нүүдэллэдэг. Загас, шувуу бүр зарим шавьж хүртэл идэш тэжээлээ хайн нүүдэллэж байдаг билээ. Харин эрдэмтэд генетикийн өөр бүтэц, амьдралын ялгаатай хэв маягтай амьтдад яг адилхан зөн совин үүссэнийг одоог хэр нь тайлбарлаж чадахгүй байна.

Амьтдын нүүдэл

2 Египетийн Сфинкс

Египетийн пирамидын ойролцоо бас нэгэн нууцлаг бүтээл байдаг нь Сфинкс юм. Гэхдээ тус хөшөөний нүүр юуны учир ийн гэмтсэн юм бол оо? Английн геологич Роберт Шох (Robert Schoch) Сфинкс хөшөөг тухайн үеийн Фараон инээж буй арслангийн хошуутай барих зарлиг буулгасан гэж таамагладаг. Өөр нэг археологич Грэм Хэнкок (Graham Hancock) үүний нууц түүний эргэн тойрны гурван пирамидтай холбоотой гэжээ. Учир нь хажуугийн гурван пирамидыг эртний египетчүүд төгс хэмжээтэй барьсан байхад чухам яагаад Сфинксийг энэ хэвээр нь үлдээсэн нь сонирхолтой.

Египетийн Сфинкс

3 Гэрэлт цохнууд зэрэг гэрэлтдэг

Та хэзээ нэгэн цагт үдшийн бүрийд гэрэлт цохны сүрэгтэй таарч байсан уу? Тэд бүгд нэгэн зэрэг гэрэлтдэг бөгөөд бие биенээсээ нэг секундын давтамжтай гэрлээ анивчуулдаг. Чухам тэднээс санаа авч утас, интернэтийн сүлжээг зохион бүтээсэн ажээ. Шавьж судлаачид олон амьтан нэг дор бие биенээ мэдэрч, ийнхүү гэрлээ асаадгийн учрыг одоо хэр нь олж илрүүлээгүй байгаа.

4 Мередитийн чулуу

Анх 1872 онд АНУ-ын Нью-Хэмпшир мужийн нуурын эргийн Мередит хотод газар шорооны ажил хийж байсан ажилчид энэхүү чулууг олсон юм. Кварцын чулуун дээр зорж хийсэн эртний эдлэл гэж эрдэмтэд тогтоосон авч тухайн газарт хэзээ ч кварц байгаагүй бөгөөд хэн ингэж хийсэн нь тодорхойгүй. Мөн эртний хүмүүс хийсэн гэхэд маш төгс бүтээл байдаг.

Мередитийн чулуу

5 Таоссын хүнгэнэх чимээ

Нью Мехико мужийн Таос хотын ойролцоох цөлөөс хачин жигтэй архирах чимээ гардаг гэж оршин суугчид хэлдэг юм. Хэдий нам дуугаар боловч үнэхээр нэг зүйл хүнгэнээд байгаа мэт сонсогддог. Энэ чимээ янз янзын давтамжтайгаар сонсогддог болохыг эрдэмтэд тогтоожээ. Зарим хүнд гадаа явж байхад сонсогддог бол заримд нь байшин дотор орохоор илүү тод дуулддаг байна. Чухам ямар учраас энэ дуу чимээ гардгийг судлаачид одоо хэр нь учрыг  нь олоогүй байгаа юм. Гэхдээ зарим нь энэ үзэгдлийг хүний сэтгэцтэй холбож үздэг.

Таоссын хүнгэнэх чимээ

6 Оросын Их Заяцкийн арал дээрх учир битүүлэг чулуу

Оросын хойд нутгийн энэхүү арал дээр 14 тойрог бүхий чулуун зам байдаг. Хэн хэзээ ямар шалтгааны улмаас ийнхүү  чулуу өрж тавьсан нь тодорхойгүй юм. Харахад яг л төөрдөг тоглоомын зам шиг хэрнээ нарыг дүрсэлсэн гэж археологичид үздэг. Гэхдээ ямар шашны, ямар хүмүүс үүнийг хийснийг тодорхойлж чадаагүй байна.

Оросын Их Заяцкийн арал дээрх учир битүүлэг чулуу

7 Японы Кюшү арлын далайн гүн дэх байгууламж

XV зуунд энэ арал дээр Рюкугийн хаант улс оршин тогтнож байсан гэдэг. 1986 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус арал үгүй болсон юм. Харин 1998 онд энэ хэсгээр явж байсан шумбагчид усан доорх гайхалтай байгууламжийг илрүүлжээ. Судлаачдын үзэж буйгаар энэ байгууламж нь Рюкугийн хаант улсаас эрт үед буюу бараг 16 мянган жилийн өмнө бий болсныг тогтоосон байна. Гэхдээ энэ бүтээн байгуулалт хүний гараар босгосон гэхээргүй хэтэрхий төгс байсанд гол нууц нь оршино. 

Японы Кюшү арлын далайн гүн дэх байгууламж

8 Номхон далай дээгүүрх улаан туяа

Анх 2014 оны наймдугаар сард Хонконгоос Аляск руу нисэж байсан "Боинг 747-8" онгоцны нисгэгчид доорх үзэгдлийн хамгийн анхны гэрч болжээ. Тухайн үед Сан Франциско болон Чилид нэгэн зэрэг газар хөдөлж, Исландад маш том галт уул дэлбэрч байна гэж холбоогоор мэдээлсэн аж. Та үүнийг магадгүй далайн гүнд дэлбэрсэн галт уулын магма гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ гэрэл усан доороос биш тэнгэрээс тусаж байгаа мэт харагдсан гэнэ. Тиймээс эрдэмтэд үүний учрыг тайлж чадаагүй байгаа аж.

Номхон далай дээгүүрх улаан туяа

9 Босни дахь чулуун бөмбөлөг

Зарим хүн үүнийг эртний соёл иргэншлийн төлөөлөгчид тэнгэрийн эд зүйлийг бэлгэдэж хийсэн гэдэг. Нэг хэсэг нь газар эзэмшигчдийн хооронд газрын маргаан үүсгэхгүйн тулд хязгаарлах тэмдэг  тавих гэж хийсэн гэж үздэг. Гэхдээ ийм чулуун бөмбөлгүүд манай гаригийн өөр олон газарт хэд хэдээрээ олдсон нь ямар учиртай вэ?

Босни дахь чулуун бөмбөлөг

10 Рашмор

АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчийн дүрс бүхий Рашмор уулыг жил бүр олон мянган жуулчин зорьж очиж үздэг. Уг бүтээн байгуулалтыг анх санаачлан босгосон уран бүтээлч Гутзон Борглум (Gutzon Borglum)уг Абрахам Линкольн (Abraham Lincoln)-ы толгойн ард нууц өрөө байгуулсан ч хэзээ ч тийшээ хүн орж байгаагүй гэнэ. Харин 1998 онд буюу Гутзоныг нас барснаас хойш 50 жилийн дараа АНУ-ын Засгийн газраас тус өрөөг Ерөнхийлөгч нарт зориулсан дурсгалын танхим болгосон юм. Чухам үүнээс өмнө тэр өрөөнд юу байсан юм бол? Зарим хүн тэнд Тагнуулын төв газрын нууц лаборатори байсан гэж таамагладаг.

Рашмор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()