Англи бүсгүй шоудаж хоносныхоо маргааш хачирхалтай шивээстэй сэржээ

Амралт дээр болсон зүйл амралт дээрээ л үлдэнэ гэдэг, гэвч Их Британийн залуухан эмэгтэй шивээснээсээ болж тэр үедээ хийсэн бүх галзуу үйлдлүүдээ санахад хүрсэн юм.

Англи бүсгүй шоудаж хоносныхоо маргааш хачирхалтай шивээстэй сэржээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

22 настай Меган өөрийн зургаан найзын хамтаар Майоркад амрахаар явжээ. Бүсгүй тэнд Английн Ньюкаслаас ирсэн 7 залуутай танилцаж тэдэнтэй хамт хөгжилдөж эхэлснээр бүх зүйл эхэлжээ.

Шинэхэн найзууд шөнө бүр шоудсаар сүүлчийн шөнөө онцгой болгож, үргэлж дурсаж явахаар шийдсэн байна. Эрчүүд Меганыг тэдний нэрийн эхний үсгийг бичсэн шивээс хийлгүүлэхийг ятгасан аж. 

Гэхдээ маргааш өглөө нь Меган "Шарталт" кинон дээр гардаг шиг яагаад ийм шивээстэй болсноо мэдээгүй аж. Хожим бүх үнэн ил болсон бөгөөд тэр ч байтугай тэдгээр залуучууд өөрийнхөө нэрийг буруу хэлж бичүүлсэн, мөн бүгд найз бүсгүйчүүдтэй байжээ. 

Майорка дээр амарсан найз охид шинэ танилуудтайгаа ойролцоогоор 4 сарын хугацаанд харьцсан ч дараа нь залуучууд бүгд үерхдэг болохыг олж мэдсэн аж. 

Согтуудаа хийлгэсэн алдаагаа засахын тулд Меган залуучуудын нэр байсан газраа том цэцэг шивүүлсэн байна. Ямар ч байсан Меган хийсэн зүйлдээ харамсахгүй байгаа бөгөөд тухайн үед цагийг маш хөгжилтэй өнгөрөөсөн хэмээжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()