Хүүхдийг ой хүртэл нь давс, чихэр идүүлэх ёстой юу?

Хүүхдэд ой хүртэл нь болж өгвөл давс, элсэн чихэртэй хоол хүнсийг өгөхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Гэвч эцэг эхчүүд үүнийг зөрчсөөр байдаг. Иймд хүүхдийг ой хүртэл нь давс, чихэр идүүлэх ёстой эсэхийг мэдэж авахын зэрэгцээ энэ нь ямар нөлөө үзүүлдэг болохыг хамтдаа сонирхоцгооё. 

Хүүхдийг ой хүртэл нь давс, чихэр идүүлэх ёстой юу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдийн хоолонд давс хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхдийн өдөрт авах ёстой давсны хэмжээ нь 1 гр юм. Тэдний бөөр маш жижиг хэмжээтэй байгаа тул хэт их давс хэрэглэх нь аюултай. Хэрэв та хүүхэддээ давстай хоол өгсөөр байх аваас том болох тусам бөөрний үйл ажиллагаа нь суларч, асуудал үүсч мэднэ. Судалгаагаар нэг ой хүртэлх нярай хүүхдүүд хэт их давс хэрэглэснээр амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчтэй болох эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ. 

Зарим ээжүүд хүүхдийнхээ хоолонд чимх давс хийж, үүнийгээ яг таарсан хэмжээ гэж ойлгодог. Гэтэл чимх давс нь 0.35 гр байдаг бол, хөхний сүүнд 0.75 гр давс агуулагддаг. Эдгээр нь нийлж, өдөрт авах ёстой хэмжээнээс давж гарах бөгөөд үүнийг нь тэдний бяцхан бөөр боловсруулж чаддаггүй аж. 

Хүүхдийн хоолонд давс хэрхэн нөлөөлдөг вэ?

2 Хүүхдийн хоолыг хэрхэн амтлах вэ?

Ээжүүд хүүхдийнхээ идэх хоолыг амттай болгох гэсэндээ давс нэмж хийдэг. Гэхдээ таны бэлтгэж байгаа хүнсэнд ч бас их бага хэмжээгээр давс агуулагдсан байдаг. Хүүхдийн 100 гр хоолонд 0.6 гр давс байхад хангалттай бөгөөд үүнээс хэтрүүлэхгүй байх тал дээр анхаараарай. Хэдийгээр танд тухайн хоол амтгүй санагдаж байлаа ч, хүүхдийнхээ эрүүл мэндийг бодолцож, давс хэт их хийх гэсний хэрэггүй юм.

Хүүхдийн хоолыг хэрхэн амтлах вэ?

3 Яагаад элсэн чихэр хэрэглэж болохгүй вэ?

Ихэнх ээжүүд хүүхдээ байгалийн гаралтай жимсээр хооллодог. Мэдээж жимсэнд ч мөн чихэр агуулагдах бөгөөд энэ нь нялх хүүхэд хэрэглэхэд аюулгүй юм. Харин хоолонд нь тусгайлан хийх элсэн чихэр ямар хор нөлөөтэй болохыг дуулгая. 

  • Элсэн чихэр гаргаж авахад ашигласан бодисууд нь хүүхдийн биед сөргөөр нөлөөлдөг.
  • Ургаж эхэлж байгаа шүднүүд нь цоорч, гэмтэж мэднэ.
  • Хүүхдийн дархлааны системийг султгадаг.
  • Мөн зүрх судасны өчвин үүсгэж, чихрийн шижинтэй болох магадлал өсдөг. 

Яагаад элсэн чихэр хэрэглэж болохгүй вэ?

4 Байгалийн гаралтай чихэр

Та хүүхэддээ амт чанар сайтай зүйлс өгөхийг хүсч байвал жимс идүүлээрэй. Жимсэнд чихэр агуулагдах төдийгүй төрөл бүрийн витаминтай тул хүүхдийн бие организмд эергээр нөлөөлдөг билээ. 

Байгалийн гаралтай чихэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()