Эдгээр тоглоомыг хүүхдэдээ хэзээ ч битгий авч өгөөрэй! Яагаад гэвэл...

Хүүхдүүд ихэвчлэн өөрсдийн тоглодог тоглоомоор дамжуулан, хорвоо ертөнцтой танилцдаг билээ. Гэвч зарим төрлийн тоглоом нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүйд ноцтой хор нөлөөг үзүүлдэг байна. Энэ удаагийн нийтлэлээр бид та бүхэндээ хэзээ ч хүүхдэдээ авч өгч болохгүй 8 төрлийн тоглоомыг танилцуулах болно.

Эдгээр тоглоомыг хүүхдэдээ хэзээ ч битгий авч өгөөрэй! Яагаад гэвэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэнстэй нисэх онгоц

Нисэх онгоц болон бусад сэнстэй тоглоомуудын сэнсний ирэнд нь гар, хөлөө зүсэх аюултай тул бага насны хүүхэд тоглоход тохиромжгүй.

Харин онгоцтой тоглоом авах тохиолдолд хуванцар сэнстэйг нь сонгож байгаарай.

Сэнстэй нисэх онгоц

2 Эмчийн иж бүрдэл тоглоом

Та бүхний харж байгаа энэхүү сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор ихэвчлэн охидууд тоглох дуртай байдаг. Гэвч хүүхэд иймэрхүү тоглоомоор тоглож байхдаа жижиг тоноглолыг ам, хамар руугаа хийж гацаах, түүндээ хахах тохиолдлууд олон гардаг аж. Мөн эдгээр тоглоом нь хүүхдийн жинхэнэ тариур, хайч, эм, бэлдмэлээр тоглох хүслийг нь өдөөж өгдөг. 

Эмчийн иж бүрдэл тоглоом худалдан авахдаа та аль болох хүүхдийн ам, хамарт багтахааргүй том хэсгүүдтэйг нь сонгож байгаарай. 

Эмчийн иж бүрдэл тоглоом

3 Хийлдэг резинэн хөвөгч

Ялангуяа зуны улиралд эцэг эхчүүд хүүхдээ сэрүүцүүлэх, усанд чийрэгжүүлэх зорилгоор тус төрлийн хөвөгчийг түгээмэл хэрэглэдэг. Гэвч дугуй болон далавч хэлбэртэй эдгээр резинэн хөвөгч нь тийм ч найдвартай эд биш юм. Эцэг эхийг хараа хяналтгүй байдлаас болж, иймэрхүү хөвөгч хийсэн балчир хүүхдүүд усанд эндэх, амь насаа алдах тохиолдлууд олон гардаг. Мөн зарим төрлийн хөвөгч нь изофорон, фенол, хексанон гэх мэт арьсны болон бусад өвчин үүсгэх магадлалтай хорт бодисуудыг агуулдаг. 

Резинэн хөвөгч худалдан авахдаа хүүхдийнхээ биеийн хэмжээнд сайтар тохируулж, том хүний хараа хяналтанд байлгаж, мөн 30 минутаас илүү хугацаагаар хэрэглүүлэхгүй байх нь зүйтэй. 

Хийлдэг резинэн хөвөгч

4 Зайгаар ажилладаг тоглоом

Зурагт үзүүлсэн жижиг, бөөрөнхий зай нь чихэр шиг харагддаг тул хүүхэд өөрийн эрхгүй амсаж үзэхийг хүсдэг байна. Мөн зайнд агуулагддаг хорт бодисууд нь ноцтой үр дагавар үүсгэж болзошгүйг санаарай. 

Хэрвээ таны хүүхэд зайгаар ажилладаг тоглоомоор тоглож байгаа бол зайг эрэг, шургаар сайтар бэхлэж, хамгаалсан эсэхийг нь шалгаарай. 

Зайгаар ажилладаг тоглоом

5 Тоглоомон буу

Сумтай, усан эсвэл хийн буугаар тоглохдоо хол зайнаас буудах ёстойг нь хүүхдүүд тэр бүр мэддэгүйгээс болж нүүрээ, ялангуяа нүдээ гэмтээх эрсдэлтэй.

Та хүүхдээ буугаар тоглуулахдаа заавал хамгаалалтын нүдний шил зүүлгэж байгаарай. 

Тоглоомон буу

6 Соронз

Энэхүү соронзон тоглоомын заавар дээр "+3" хэмээх тэмдэглэгээ байдаг боловч, яг үнэндээ 14-өөс дээш насны хүүхдүүд л тоглох боломжтой байдаг байна. Жаахан хүүхдүүд үүгээр тоглохдоо бөмбөлгийг нь салгаж, амандаа хийх тохиолдлууд маш их гардаг аж.

Соронз

7 Шаар

Шаар хагарах чимээ нь хүүхдийг маш их айлгадаг төдийгүй сонсголын эрхтний асуудлуудыг үүсгэх эрсдэлтэй. Мөн хүүхэд хэт их айснаасаа болж амьсгал нь боогдож болзошгүй. Тиймээс шаараар 8-аас доош насны хүүхдийг тоглуулахгүй байсан нь дээр юм. 

Шаар

8 Спиннер

Спиннер нь эргэж байх явцдаа голын төмөрнөөсөө мултарч, гэмтэлд хүргэсэн тохиолдол цөөнгүй бий. Мөн спиннер нь хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх чадварыг бууруулдаг учраас АНУ-д сургууль дээрээ үүгээр тоглохыг хуулиар хоригложээ. 

Спиннер

Тоглоомыг хэрхэн зөв сонгох вэ?

  • Хэмжээ. Ямар ч тоглоом худалдан авахдаа дор хаяж 6 см урттай, 3 см өргөнтэйг сонгоорой. Хэрвээ дугуй хэлбэртэй тоглоом худалдан авах бол 5 см-аас багагүй диаметртэйг сонгоорой. 
  • Өнгө. Бараан өнгөтэй тоглоом авахаас татгалзаарай. Учир нь тоглоомонд бараан өнгө нэмэхийн тулд элдэв хорт бодис нэмсэн байж болзошгүй. 
  • Хэлбэр, материал. Хурц үзүүртэй, эсвэл хүүхдийн хуруу орж гацахаар том нүхтэй тоглоом битгий аваарай. Материалын хувьд даавуун эсвэл модон тоглоомыг сонгоорой. 

 

Эдгээр зөвлөгөөг уншсаны дараа та хүүхдийнхээ ямар тоглоомоор тоглож байгааг шалгаж, мөн дараагийн удаад тоглоом худалдан авахдаа эдгээр зүйлсийг бодолцож үзээрэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()