Оюуны чадамж өндөртэй хүмүүс ямар байдаг вэ?

Оюуны чадамж өндөртэй хүмүүс нь дэлхий ертөнцийг шинэ түвшинд аваачиж, төсөөлшгүй гайхалтай зүйлсийг сэтгэн, боловсруулдаг билээ. Бид өнөөдөр тэдний хүчээр техник технологийн сүр хүчийг мэдэрч, эрүүл аюулгүй амьдралыг хүртэж яваа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл оюуны чадамж өндөртэй хүмүүс чухам ямар байдаг бол? Үүний хариулт болгож доорх сонирхолтой мэдээллийг танд хүргэе. 

Оюуны чадамж өндөртэй хүмүүс ямар байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Туранхай

Судлаачдын хэлж буйгаар оюуны чадамж өндөртэй, ухаалаг хүмүүс ихэвчлэн туранхай байдаг аж. Тэд үүнийг өөрсдийн судалгаа, шинжилгээнээс олж тогтоосон бөгөөд хэт их ном уншиж, тархиа цэнэглэснээс болж хоол боловсруулах системийн ажиллагаа сайжирч, таргалалдаггүй  байна. Үүнээс гадна ямагт толгойгоо ажиллуулж, завгүй байлгах тул юм идэх, амарч хэвтэх цаг зав хомс байдаг. Тиймдээ ч тэдний ихэнх нь жин багатай байх юм. 

Туранхай

2 Мансууруулах бодис хэрэглэдэг

2012 онд судлаачдын баг оюутнуудыг судалгаанд хамруулж, тэдний IQ болон мансууруулах бодис хэрэглэх магадлалыг тооцоолж үзэв. Харин үүний үр дүнд IQ өндөртэй буюу ухаалаг хүүхдүүд илүүтэй мансууруулах бодис сонирхдог болох нь тогтоогдсон юм. Мөн бодит байдал дээр ч ухаалаг хүмүүс алжаал ядаргаагаа тайлах гэсэндээ согтууруулах ундаа, мансууруулах бодис зэргийг хэрэглэдэг байна. 

Мансууруулах бодис хэрэглэдэг

3 Бүхнийг мэдэхгүй гэдгээ мэднэ

Оюуны чадамж өндөртэй хүмүүс огтхон ч өөртөө бардаж, бүхнийг чаддаг, мэддэг мэт аашилдаггүй юм. Тэдний тархинд хадгалагдсан мэдлэг мэдээлэл арвин боловч мэдэхгүй зүйлсийн талаар худал ярьж суух нь ухаантнуудад огтхон ч тохирохгүй аж. Хэрэв хэн нэгэн дэлхий ертөнц, түүн дээр оршин байх зүйлсийн талаар бүх зүйлсийг мэднэ гэж үзвэл түүнийг ердөө л бага мэдлэг, богино ухаантан гэж үзэх хэрэгтэй. 

Бүхнийг мэдэхгүй гэдгээ мэднэ

4 Алдаанаасаа суралцдаг

Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн дундаас төгс нэгнийг олно гэдэг бүтэхгүй зүйл гэлтэй. Хүн бүр ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг бөгөөд тэрхүү алдаанаасаа суралцаж, цааш алхах нэгэн байхад шантарч ухрах нэгэн ч байна. Оюуны чадамж өндөртэй хүмүүсийн тухайд хичнээн мэдлэг боловсролтой байлаа ч, ямагт алдаанаасаа суралцаж явдаг юм. Тэд ухаантай байлаа ч алдаа гаргах бөгөөд үүнээсээ суралцаж, төгс байдлын хэмжээс рүү алхам алхмаар ойртож явдаг билээ. 

Алдаанаасаа суралцдаг

5 Бүхнийг эерэгээр хардаг

Амьдралд хүнд бэрх зүйлс өдөр бүр шахуу тохиолдох бөгөөд үүнд өвдөг сөхөрч, шантарч гутрах хүмүүс олон байдаг. Харин ухаант хүмүүс бэрхшээлийн боол нь болох бус эзэн нь болж бүх зүйлсийг ажих аваас ашигт талыг нь олж болно гэдгийг сайн мэднэ. Тиймдээ ч бүх зүйлсийг эерэг талаас нь харж, хүн бүхэнд нуугдах сайн сайхан зан чанарыг нь олж дүгнэдэг аж. 

Бүхнийг эерэгээр хардаг

6 Азанд итгэдэггүй

Тэд огтхон ч аз, өөр хэн нэгэнд итгэдэггүй. Зөвхөн өөрийн толгой, хичээл зүтгэлд итгэдэг төдийгүй хэн ч түүнийг аварч чадахгүй гэдгийг сайн мэднэ. Аливаа зүйлийг хийхдээ азанд найдаж, хоёрын хооронд ханддаггүй бөгөөд бүх гарцыг өөрөө хайж, зөвхөн өөртөө итгэдэг юм.  

Азанд итгэдэггүй

7 Нээлттэй

Нээлттэй байдал нь ухаантай хүмүүсийн хамгийн гол онцлог шинж чанар билээ. Тэд бусадтай өөрийн үзэл бодлоо солилцож, оюун ухаанаа улам тэлдэг аж. Уулзсан хүн бүрээсээ сайн сайхан шинж чанарыг нь авч, өөртөө хуримтлуулдаг төдийгүй нийгэмд муугаар дуудагдсан, буруу үзэл бодолтой хүмүүсээс ч сайн зан чанарыг олж харж чаддаг байна. 

Нээлттэй

8 Өөрийгөө хянаж чаддаг

Хамгийн ухаантай хүмүүсийн нэгд тооцогддог Хаан Соломон нэгэн удаа "Өөрийгөө хянаж чаддаггүй хүн бол яг л нурсан хана хэрэмтэй хот гэсэн үг" хэмээсэн байдаг. Үүний адил өөрийгөө хянах тус гайхалтай чадвар нь ухаалаг хүмүүст агуулагдсан байдаг билээ. Ингэснээр тэд өөрсдийгөө буруу үйлдэл хийхээс сэргийлж, тэвчээр заадаг юм. 

Өөрийгөө хянаж чаддаг

9 Эрсдлийг тооцоолдог

Тэд нэг зүйлийг хийхдээ бүх эрсдлийг тооцоолж, гүйлгээ ухаан сайтай давуу талаа ашигладаг байна. Оюун ухааны өндөр чадамжтай хүмүүс, хэзээ ч эрсдлийг тооцоололгүй ямарваа нэгэн үйлдэл хийдэгггүй аж. 

Эрсдлийг тооцоолдог

10 Тэд даруухан

"Эрдэмтэй хүн даруу, их мөрөн даруу" гэдгийн адилаар эрдэм мэдлэгээр тархиа цэнэглэсэн ухаант хүмүүс хэзээ ч өөрөөрөө бардаж, их зан гаргадаггүй юм. Тэд ихэвчлэн даруу зангаар биеэ гоёж, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгсээрээ ухаанаа гайхуулдаг билээ. 

Тэд даруухан

11 Ажилдаа дуртай

Тэд хэзээ ч өөрийн дургүй ажил мэргэжлээ эрхэлж, амьдралын аз жаргалаа үгүй хийх мунхаг хүмүүс биш юм. Ухаантнууд өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, амжилт бүтээлийн эзэд болдог аж. 

Ажилдаа дуртай

12 Сониуч

Орчлон ертөнц дээр орших юм бүхнийг мэдэхийг хүсч, сониуч зандаа хөтлөгдөж, амрах завгүй аль болох олон зүйл мэдэж авахыг хичээдэг юм. Тэдний энэ зан чанар нь үргэлж бусдаас онцгойлж, цаашлаад амжилтанд хүрэхэд нь тусалдаг.

Сониуч

13 Бусдаас өөр

Тэд бусдын бодол сэтгэгдэлтэй төдийлөн нийцэж чаддаггүй. Учир нь оюуны өндөр чадамжтай хүмүүс бүгд өөр өөрийн тусдаа ертөнцтэй бөгөөд өөрийн гэсэн бодолтой байдаг. Тиймдээ ч бусдын бодолд автаж, зорилго, үйлдэл, үгнээсээ буцна гэж үгүй.

Бусдаас өөр

14 Солгой гартай

Солгой гартай хүмүүсийн ихэнх нь бусдаас илүү ухаантай, гүйлгээ ухаан сайтай, оюуны өндөр чадамжтай байдаг билээ. Учир нь солгой гартай хүмүүсийн зүүн тархи илүү хөгжсөн байдаг. Зүүн тархи нь тоо тооцоолол, гүйлгээ ухаан, мэдрэмж зэргийг хариуцаж ажилладаг юм.  

Солгой гартай

15 Эхийн сүүгээр хооллосон

Эхийн сүү нь олон төрлийн уураг, шим тэжээлээр баялаг бөгөөд төрсөн цагаасаа эхийнхээ сүүг амлаж өссөн хүүхдүүдийн уураг тархины хөгжил өндөр байдаг. Мэдээж энэ нь тухайн хүний онцлог шинж чанараас хамаарах боловч ухаант хүмүүс бүгд эхийн сүүгээр хооллосон болох нь тогтоогдсон төдийгүй энэ нь олон гайхалтай ашигт чанартай болохыг олж илрүүлсэн билээ.  

Эхийн сүүгээр хооллосон

Танд энэ шинж чанарууд байдаг уу? Эсвэл таны ойр орчимд оюуны өндөр чадамжтай, эдгээр шинжийг агуулсан хүмүүс байдаг уу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()