Крем дээр байдаг тэмдэглэгээнүүд ямар учиртай вэ?

Нүүрэн дэх элдэв өө сэвийг далдалж, цэвэрхэн төрхийг бэлэглэдэг крем нь өнөөдөр охид бүсгүйчүүдийн дотны найз болсон билээ. Харин та өөрийн хэрэглэж байгаа кремээ ямар үүрэг, үр нөлөө үзүүлдгийг мэдэх үү? Крем дээр байх "BB", "CC", "DD", "PP", "EE" гэх тэмдэглэгээнүүд нь тус бүртээ өөр өөр зориулалттай байдаг байна. Иймд та бүхэндээ крем дээрх тэмдэглэгээнүүд чухам ямар учиртай болохыг дуулгая. 

Крем дээр байдаг тэмдэглэгээнүүд ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "BB" крем

"BB" буюу "Beauty balm" крем нь арьсыг чийгшүүлж, өө сэвийг дарж, цэвэр тунгалаг харагдуулдаг. Энэ нь бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд охидууд ихээр сонгож хэрэглэдэг байна. 

"BB" крем

2 "CC" крем

"Color control" гэх утгыг илэрхийлэх тус крем нь арьсыг шаргал, улаан туяатай болгож, өнгийг нь өөрчилдөг. Өө сэвийг маш сайн дарах бөгөөд эмзэг арьстай хүмүүст тохиромжгүй. 

"CC" крем

3 "DD" крем

"DD" крем нь "Daily defense" буюу өдөр тутам арьсыг тань хамгаална гэх утгыг илэрхийлдэг. Нарны хорт цацрагаас арьсыг хамгаалж, үрчлээнээс тодорхой хэмжээнд сэргийлдэг. Ихэвчлэн үрчлээ тогтсон, нас ахисан хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг. 

"DD" крем

4 "PP" крем

"Pink рerfect" буюу РР крем нь нүүр будалтын суурь билээ. Энэ нь бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд найрлаган дахь силикон хэсгүүд нь арьсны үрчлээ, нүхийг дүүргэж, толигор сайхан болоход тусладаг. Та "PP" крем түрхэсний дараа нүүрэндээ өөр крем давхарлаж түрхэх хэрэгтэйг анхаараарай.

"PP" крем

5 "EE" крем

"EE" крем нь "Еxtra еxfoliation" буюу нэмэлт гуужуулагч гэсэн утгатай. Арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж, чийгшүүлэхээс гадна нарны хорт цацрагаас арьсыг хамгаалах давхар ач тустай. Үүнийг эмзэг арьсанд хэрэглэж болохгүй бөгөөд тогтмол хэрэглэхээс зайлсхийгээрэй. 

"EE" крем

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()