1
Орц:
- Хонины мах – 1 кг
- Урт будаа - 500 гр
- Ногоон сонгино - 5 ш
- Ургамлын тос - 200 мл \эсвэл хонины сүүл\
- Сармис - 2 толгой
- Том лууван - 2 ш
- Улаан чинжүү - 2 ш
- Зира - 1 хоолны халбага
- Давс болон хар перец амтлахаар
- Ястай хар чавга - 8-10 ш
- Хар үзэм – 150 гр
2
Хийх арга:
1. Ширмэн тогоонд тосоо хийн сайн гэгч нь халаана.
2. Сонгиноо хагас цагирагаар хэрчиж, харин луувангаа 2-3 мм-ийн зузаантайгаар нарийхан урт хэрчинэ. Сонгиноо шаргал өнгөтэй болтол нь хуурах бөгөөд энэ тохиолдолд таны хоол сайхан өнгөтэй болно. Харин дараа нь луувангаа нэмж болтол нь хуурна. Галаа бага зэрэг багасгаж болох бөгөөд ногоогоо жигд болгохын тулд үргэлж хутгах шаардлагатай.
3. Лууван, сонгиноо бэлэн болмогц тусдаа саванд хийж аваарай. Ингээд хоолныхоо саванд дахин тос нэмж халаана. Дараа нь зирагаа алгандаа үрээд халсан тосондоо нэмж хийнэ. Энэ тохиолдолд зира амтлагчны амт хоолонд илүү сайн орох болно. Дараа нь 3-4 см-ээр дөрвөлжин зүссэн махаа хийж хутгана. Махаа бага зэрэг бор өнгөтэй болгох хэрэгтэй. Тос нь маш халуун байх ёстой. Эс тэгвээс мах жигнэгдэж шүүс ялгаруулна. Хэрвээ шүүс ялгарвал ургамлын тосоо тунгалаг болтол нь махаа шараарай. Энэ тохиолдолд мах бэлэн болсон гэсэн үг юм.
4. Бэлэн болсон махан дээрээ ногоогоо нэмээд гурван минут жигнэнэ.
5. Мах болон ногоон дээрээ гурван см орчим илүү гарахаар буцалсан ус хийнэ. Улаан чинжүү, бүтэн сармис, хар чавга, давс болон перецээ нэмж хийгээрэй. Үүнийг зирвак гэж нэрлэнэ. Зирвакаа 40 минут орчим жигнэнэ.
6. Зирвакаа болж байх хооронд будаагаа хэд хэдэн удаа угаана.
7. Зирвак бага зэрэг шүүстэй бол санаа зовох хэрэггүй. Будаа бүх шингэнийг өөртөө шингээдэг. Бэлэн болсон зирвакаас улаан чинжүүгээ гаргаж авах хэрэгтэй. Ингээд будаагаа махан дээрээ хийнэ. Зирвак будааны дээр хоёр см орчим байх болно. Будаатай зирвакаа буцалгана.
8. Будаагаа гүйцэд болгохын тулд жигдхэн тараах хэрэгтэй. Гэхдээ махтайгаа хольж болохгүй. Махаа түлэхгүйн тулд будаан дотроо бага зэрэг нүх гаргах хэрэгтэй. Ингээд шөлийг нь дээшээ хөөртлөө буцалмагц галаа хамгийн доод хэмжээ хүртэл нь багасгаж таглана. 20 минутын дараа будаа үлдсэн шингэнийг өөртөө шингээж гүйцэд болох болно. Дээрээс нь үзмээ хийгээд 20-30 минут байлгана.
9. Пловоо том таваг дээр тавьж, дээрээс нь сармис болон улаан чинжүүгээ цацаарай. Хоол бэлэн боллоо. Сайхан хооллоорой.