Буруу харсан толгойтой залуу

2014-09-04, 02:48
23,632
37 настай Клаудио Виейра де Оливейра хэмээх залуу олны гайхшралыг төрүүлсэн байна. Тэрээр төрөхдөө төрөлхийн ховор согогтой төрсөн байна. Хүүг төрмөгц эмч нар түүний ээжид хандаж Клаудиог өлсгөлөн байлгаж нас баруулах хэрэгтэй гэж байсан гэнэ.
Буруу харсан толгойтой залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Залуу үе мөчний өвчтэй төрсөн бөгөөд үүнээс болоод түүний мөчүүдийн хэлбэр алдагдсан байна. Хамгийн гол нь түүний толгой буруу харсан байжээ.

www.caak.mn

Хүүгийн ээж Мария хэлэхдээ: "Хүүг маань төрөхөд эмч нар түүнийг амьд гарч чадахгүй гэж хэлж байсан" -гэжээ. Харин зарим нь түүнийг хооллох хэрэггүй ч гэж зөвлөж байсан.

www.caak.mn

Ээж нь эмч нарын үгийг сонсолгүйгээр түүнийг амьд үлдээхийн тулд бүхий л зүйлийг хийсэн. 8 настайдаа Клаудио өвдгөн дээрээ алхаж сурсан байна.

www.caak.mn

Бас нэгэн асуудалтай зүйл нь түүний биеийн байдлаас болоод тэрээр тэргэнцэр хэрэглэх боломжгүй байсан юм. Гэхдээ Клаудио нягтлан бодогч болж лекц унших болсон байна.
“Хүүхэд байхдаа би байнга ямар нэг зүйлээр өөрийгөө саатуулдаг байсан. Яагаад гэвэл би бусдын харъяанд байх дургүй. Харин одоо би банкны санхүүгийн ажил хийдэг бөгөөд үйлчлүүлэгчдэд зориулж санхүүгийн судалгааг явуулдаг” -гэж Клаудио ярьжээ.

www.caak.mn

Тэрээр бусдаас тусламж авахгүйгээр зурагт, радио асааж, гар утсаараа ярьж, компьютер болон интернэт ашиглаж чаддаг байна. Клаудио амандаа үзгээ барьдаг бөгөөд үүний тусламжтайгаар компьютерийн гарыг ашигладаг аж. Харин тэрээр хотоор явахдаа тусгай гутал өмсдөг байна. Түүний тэвчээр, хүчин чармайлт нь Фейра-де-Сантаны Их Сургуулийн нягтлан бодогчийн чиглэлээр төгсөхөд нөлөөлжээ.

“Олон жилийн турш би биеэ даах гэж их хичээсэн бөгөөд одоо би энгийн хүмүүсээс дутахааргүй болсон” гэж Клаудио ярьжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()