Ямар үсний засалт залуу харагдуулдаг вэ?

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Энэ нь ор үндэсгүй, худал үг биш юм. Үсний засалт нь бидний бусдад хэлээгүй зүйлсийг нь том томруунаар харуулж чаддаг. Харин үүнийг мэддэг бүсгүйчүүд үсээ илүү залуу, дур булаам харагдуулахаар засдаг аж. Ийнхүү бид та бүхэндээ таныг залуу, цовоо сэргэлэн харагдуулах үс засалтуудыг танилцуулъя.

Ямар үсний засалт залуу харагдуулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бид яагаад үсчин орох хэрэгтэй вэ? Учир нь бид өөрт тохирсон үсний засалтыг хийлгэснээр, царай төрх өнгөлөг болж, урьд урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэй залуу харагддаг.

 

1 Өнгө

Үсний өнгө гэгээлэг байх тусам та илүү залуу харагддаг. Гэвч өнгөлөг гээд хурц тод өнгөний шийдлийг туршихдаа болгоомжтой байх хэрэгтэй.

Өнгө

2 Бор шаргал

Гол төлөв бор шаргал, шаргал өнгийг сонгоорой. Мөн арьс болон нүдний өнгөтэйгээ нийцүүлэх нь хамгаас зөв юм.

Бор шаргал

3 Урт

Богино үс нь таныг илүүтэй залуу харагдуулдаг. Гэвч дугуй, бөөрөнхий царайтай хүнд урт үс илүү зохимжтой. Учир нь царайг илүү өргөн, шанааг том харагдуулдаг.

Урт

4 Долгион

Наалдаж, шалчийсан үс таныг хөгшин, овор ихтэй харагдуулдаг. Тиймээс та долгионтой, хөвсгөр үсээр өөрийгөө чимээрэй.

Долгион

5 Чёлк

Анзаарч байсан бол, чёлк нь тухайн хүнийг наснаас нь илүү залуу, овор багатай харагдуулдаг. Мөн духны үрчгэрийг нууснаар, та илүү залуу үзэсгэлэнтэй харагдах учиртай.

Чёлк

6 Үсээ хагалах

Үсээ нэг чиглэлд үргэлж хагалах нь үсний ургалтыг зогсоох, халцрах аюулд хүргэдэг. Тиймээс үсний чиглэл, хуваалтыг үргэлж өөрчилж байгаарай.

Үсээ хагалах

7 Нэгэн хэвийн уйтгартай засалт

Хэрвээ та нэгэн хэвийн уйтгартай засалтаас залхаж байвал, үсээ өөрчлөн, хэв маягаа эвдэж байгаарай. Үргэлж үсээ нэг маягаар янзуулах нь таныг уйтгартай, хөгшин харагдуулдаг.

Нэгэн хэвийн уйтгартай засалт

8 Үдшийн засалт

Үдэшлэг цэнгүүнд явахдаа үсний угийг босгож, сүлжээс болон өөр олон янзаар янзалж үзээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно.

Үдшийн засалт

Ингээд эцэст нь, үсээ засуулахдаа анхаарах ёстой зүйлс:

  • Үсээ өдөр тутам химийн найрлагатай зүйлсээр арчлах, будуулах, бэхжүүлэгч цацах нь таны үсийг маш их гэмтээн, гадаад үзэмжинд нөлөөлдөг.
  • Хэрвээ гоёл чимэглэлээр үсээ чимэх бол үнэ бүхий, чамин, зүйлийг ашиглаарай. Эс бөгөөс таныг хямдхан харагдуулна.
  • Үсээ хэт их ороох нь таныг эсрэгээрээ хөгшин харагдуулдаг. Тиймээс долгион оруулах төдийд ороогоорой.
  • Үргэлж шинэлэг хэв маягийг хэрэгжүүлж, турших хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()