Хятадаас дэлхийн өнцөг буланд очиж буй нууцлаг илгээмжүүдийг хүмүүс яахаа мэдэхгүй байна

2020-08-03, 17:53
18,543

2020 онд болж буй хачирхалтай зүйлс дуусахгүй байна. Гэнэтхэн АНУ болон Японы иргэдэд энэ жил дэлхийд ихээхэн хохирол авчирсан Хятад улсаас хачирхалтай илгээмжүүд ирэх болжээ. 

Хятадаас дэлхийн өнцөг буланд очиж буй нууцлаг илгээмжүүдийг хүмүүс яахаа мэдэхгүй байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өмнөх сарын сүүлээр Японы Канагавагийн оршин суугчид хаяг дээр нь Хятадаас илгээмж ирээд байна хэмээн гомдол мэдүүлсэн байна. Хэсэг хугацааны дараа Японы өөр хотуудад ч ийм төрлийн илгээмжүүд авах болсон бөгөөд тэдгээр уутан дээр гоёл чимэглэл болон тоглоом байгаа гэж хаягласан байжээ. Гэвч тэнд сонин төрлийн хар болон цагаан өнгийн үрүүд байсан юм. 

Нууцлагдмал үрүүдийг хүмүүс шинжлүүлэхээр өгөхөд тэдгээр нь байцаа, гич, сарнай, гаа, розмарин гэх мэт ургамлынх байжээ. Үүнийг нэг төрлийн далд санаа агуулсан улс төрийн ухуулга гэж зарим хүмүүс сэжиглэжээ.

Ийм илгээмжийг мөн АНУ-ын 20 муж, Канад, Их Британи болон Шинэ Зеландын оршин суугчид хүлээж авсан ажээ. Эдгээр үрүүдийг хэн ч захиалаагүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Илгээмж дээр буцах хаяг заагдсан байсан тул уг хэргийг Хятадын цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тэнд уг хэргийг судалж үзээд заасан байсан хаяг байхгүй тул энэ нь Хятадтай ямар ч хамаагүй гэсэн дүгнэлт гарчээ. 

Харин АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Осама эль-Лисси-гийн үзэж буйгаар энэ нь Хятадын дэлгүүрүүдийн нэг төрлийн маркетинг хийх арга хэмээсэн байна. Жишээлбэл нэг худалдан авагч тодорхой барааг захиалж гадны улсын хаягийг өгөн барааг өөртөө авсан мэтээр сайн сэтгэгдэл үлдээдэг ажээ. Ингэснээр тухайн дэлгүүр эсвэл худалдаачны рейтинг өсдөг байна. 

Хятадын тал уг таамагтай санал нийлж даруй буруутныг олохоо зарлажээ.

 

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()