Ор сураггүй алга болсон 10 алдартан

Дэлхий даяар ор сураггүй алга бологсдын тоог тогтоох боломжгүй бөгөөд урьдчилсан тооцооллоор 800 мянган хүүхэд сураггүй алга болдог гэж үздэг. Үүнээс гадна Америкийн хувьд жилд 600 гаруй мянган хүн ор сураггүй алга болдог байна. Тиймээс энэ олон хүний дунд алдартнууд байх нь тийм ч сонин зүйл биш. Ингээд ор сураггүй алга болсон 10 алдартантай танилцацгаая.

Ор сураггүй алга болсон 10 алдартан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмброуз Бирс (Ambrose Bierce)

Эмброуз Бирс бол бүхий л цаг үеийн хамгийн алдартай, бүтээлийг хамгийн дээд түвшинд туурвидаг америкийн зохиолч байсан юм. Тэрээр Мексикийн хувьслын түүхийг бичихээр тухайн орныг зорих болсон талаараа зарлахад хүмүүс түүнийг гайхалтай бүтээл туурвина гэж хүлээж байсан ч хүлээлт талаар болж тэр ор сураггүй алга болжээ.

Үүнээс гадна Бирс согтууруулах ундаанд донтсон байсан бөгөөд уншигчид нь энэ талаар төдийлөн мэдэхгүй. Түүний ор сураггүй алга болсонтой холбоотой мэдээлэл багагүй цацагдаж байсан ч бүх мэдээлэлд нотлох баримт үгүй.

Одоогийн байдлаар Бирсийг алга болсон талаар хэд хэдэн таамаг бий. Үүнд: амиа хорлолт, аллага, цаазын ял өвчин гэх мэт бүхий  л боломжит хувилбаруудаар таамаг дэвшүүлсээр л.

Эмброуз Бирс (Ambrose Bierce)

2 Шон Флинн (Sean Flynn)

Хэсэг хугацаанд Шон Флинн өөрийн эцэг болох Эррол Флинны замналаар явж байсан юм. Тэрээр зураг авалт нь Европт болсон хэд хэдэн кинонд дүр бүтээснээс гадна Вьетнамын дайны үеэр бие дааж фото сэтгүүлч хийж байснаараа алдартай. Түүний гэрэл зургууд “Time Life” сэтгүүлд хэвлэгдэж байсан бөгөөд хожим нь тэр UPI-д ажиллаж байсан. Тэрээр амь өрссөн гэрэл зургийнхаа ачаар дэлхий даяар алдартай болжээ. Магадгүй энэхүү ажил нь түүнийг ор сураггүй алга болгоход хүргэсэн байх магадлалтай.  

Флинн ээлжит зургаа дарахын тулд америкийн цэргүүдтэй хамт шүхрээр үсэрчээ. 1970 онд Флинн нэгэн сэтгүүлчийн хамтаар Вьетнамын хурдны замын шалган нэвтрүүлэх цэгийн мөрөөр явах зорилготой байсан бөгөөд Камбожоос гарч Сайгонд хэвлэлийн хуралд оролцох үедээ энэ газрыг харах төлөвлөгөөг боловсруулсан байжээ. Гэвч энэ үеэс хойш хэн ч тэднийг хараагүй аж

Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар Вьетконг тэднийг баривчилж, Камбожийн улаан кхмерүүдэд өгч, тэд залуусыг цаазалсан гэнэ. Гэхдээ тэдний цогцос одоог хүртэл олдоогүй.

Шон Флинн (Sean Flynn)

3 Жозеф Пихлер (Joseph Pichler)

Жозеф Пихлер нь Бетховены кинонд Бреннан Ньютоны дүрийг бүтээснээр дэлхий даяар арлдартай болсон. Тэрээр 9 настайгаасаа эхлэж кино зураг авалтанд оролцох болсон боловч эцэг эх нь түүнийг сургуулиа төгсөх хэрэгтэй хэмээн үзэж эргэн Вашингтон руу явах саналыг гаргасан байна.

2006 онд 18 настай Пихлер сураггүй алга болсон бөгөөд ийнхүү алга болохынхоо өмнө гэрээслэл үлдээсэн хэмээн цагдаагийн байгууллагынхан үзэж байгаа аж. Хэдийгээр түүнийг нас барсан байх магадлалтай гэж үзэж байгаа ч цогцсыг нь олоогүй гэнэ. Гэвч Пихлерын гэр бүл цагдаагийнхантай санал нийлэхгүй байгаа бөгөөд Пихлерийн бичсэн зурвас зүгээр л энгийн захидал байсан хэмээн тэд хэлжээ. Түүний машинаас олдсон захидалд Пихлер өөрийн эд зүйлсийг дүүдээ үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Жозеф Пихлер (Joseph Pichler)

4 Лорд Лукан (John Bingham)

Орчин үед Лорд Лукан гэх нэрийг мэдэх хүн цөөн. Түүний жинхэнэ нэр нь Ричард Жон Бингхэм бөгөөд тэрээр Луканы 7 дахь гүнтэн байсан юм. Хэсэг хугацаанд Лукан Их Британи даяар алдартай нэгэн байсан гэхэд болно. Шон Коннериг Жеймс Бондын дүрийг бүтээхээс өмнө тэр жинхэнэ Жеймс Бонд байсан гэх яриа бий.

Тэрээр Aston Martin машиныг унадаг байсан бөгөөд мэргэжлийн тоглогч болохын тулд үндсэн ажлаа хүртэл орхиж байсан гэнэ. Гэхдээ түүнийг сайн тоглогч гэж хэлэхэд хэцүү. Залуугийн хожигдол нь хожлоосоо илүү их байснаас гадна тэр 250000 фунтын өртэй байжээ.

Түүний хуучин эхнэр Вероника Дункан болон хүүхэд асрагч нар гэртээ халдлагад өртжээ. Хүүхэд асрагч амиа алдаж, харин Дункан Бингхэмийг алуурчин хэмээн мэдүүлэг өгсний дараа тэр сураггүй алга болжээ.

Лорд Лукан (John Bingham)

5 “Амтат” Жимми Робинсон (Jimmy Robinson)

Магадгүй та “Амтат” Жимми Робинсон гэх нэрийг мэдэхгүй байж болох юм. 1961 оны 2-р сарын 7-нд Робинсон одоогийн Мухаммед Алитай рингэн дээр тулалдах боломжийг олж авсан юм. Тэрээр 94 секундын турш дэлхийн алдарт тамирчинтай тулалдсан байна. Энэ бол Алигийн хувьд 4 дэх тулаан байсан аж. Робинсон хэдийгээр тулааны бэлтгэл хийгээгүй байсан ч хүчтэй өрсөлдөгч байж чаджээ.

Хүн бүр боксын амжилт байгуулж чаддаггүй ч Робинсон 8 удаа ялалт байгуулж, 25 удаа ялагдсан байна. Үүнээс гадна тэр Элигийн хамгийн сайн найз гэнэ. 1980 оны нэгэн ярилцлагын үеэр Эли заримдаа Робинсонд туслаж байсан талаараа ярьжээ.

2009 онд ESPN Алитай нүүр тулж байсан 50 боксчны талаар мэдээлэл цуглуулахад Робинсоны талаар мэдээлэл огт байгаагүй бөгөөд тэр сураггүй алга болсон аж. Хэдийгээр тусгайгийнхан болон цагдаагийн байгууллага Робинсоныг хайх ажилд гар бие оролцсон ч түүний талаар ул мөр ч олж чадаагүй байна. Робинсоны төрсөн өдрийг хэн ч мэдэхгүй.  Sweet Jimmy Robinson гэх албан ёсны баримт ч байдаггүй гэнэ. Ингээд тэр ор сураггүй алга бологсдын тоонд багтжээ.

“Амтат” Жимми Робинсон  (Jimmy Robinson)

6 Скотт Смит (Scott Smith)

“Working’ for the Weekend” дуу 1981 онд гарсан цагаасаа эхлэж дэлхий дахиныг шуугиулж байсан гэхэд болох бөгөөд VH1-ийн хамгийн шилдэг 100 дууны жагсаалтанд багтжээ.  Канадын рок хамтлагт Скотт Смит басс хөгжим дардаг байсан. Тэр ерөнхийдөө усанд дуртай байсан учир чөлөөт цагаа усны хажууд өнгөрүүлдэг байсан гэхэд болно.  Залуу 2000 онд найзуудтайгаа Сан Фрацискогийн нууранд завиар зугаалж байсан бөгөөд залуусыг далайн эргээс 4 милийн зайтай байх үед тэдний завь далайн давалгаанд өртсөн байна.

Энэ үед Скотт ус руу унасан байх магадлалтай бөгөөд тэрээр аврах хантаазгүй байсан учир ийнхүү амиа алдсан байх магадлалтай. Гэхдээ завьны зорчигчид, аврах багийнхан ч түүнийг олж чадаагүй аж.

Скотт Смит (Scott Smith)

7 Жин Спенглер (Jean Spangler)

Дуучин, жүжигчин Жин Спенглер нь уран бүтээлийн гараагаа кинонд бүжиглэж эхлүүлжээ.  Тэрээр од болох мөрөөдөлтэй байсан ч 1949 оны 10-р сарын 27-нд ор сураггүй алга болсон гэнэ.

Бусад сураггүй алга бологсдоос ялгарах онцлог нь Спенглер хууль сахиулах байгууллагынхныг ацан шалаанд оруулсан байна. Энэ нь огт мэдээлэл үлдээгээгүй гэсэн үг биш бөгөөд харин эсрэгээрээ маш их таамаглалтай үлдээжээ. Ерөнхийдөө Спенглерийн амьдрал бол маш нууцлаг.

Гэрээсээ орой гарахдаа Спенглер бэрдээ ажилдаа явлаа гэж хэлсэн байна.  Ингээд удалгүй 2 цагийн дараа тэр би өглөө ирнэ гэж утасджээ. Үнэндээ тухайн орой Спенглер огт ажиллах ёсгүй байсан гэнэ.

Ийнхүү гэрээсээ гарснаас хойш хоёр хоногийн дараа түүний цүнхийг цэцэрлэгт хүрээлэнгээс олсон бөгөөд цүнхний бариул тасарсан байжээ. Цүнхэн дотор нь “Кирк, дахин хүлээж чадахгүй нь. Скотт эмч рүү явлаа. Ээжийг байхгүй үед энэ хамгийн зөв шийдвэр байх болно” гэсэн захидал байсан гэнэ.

Спенглер болон түүний экс нөхөр нар салсан байсан учир хүүхдээ өөр дээрээ авахын тулд  тэмцэлдэж байжээ. Гэвч хүүхэд өсгөх эрх авахын оронд тэр Спенглерийн алга болсон хэрэгт буруутгагдах болсон аж. Үүнээс гадна тухайн үед мафийн бүлгэмийнхнийг хүртэл сэжиглэж байжээ. Учир нь тэд Спенглерийг алга болохтой зэрэгцэж сураггүй болсон гэнэ.

Жин Спенглер (Jean Spangler)

8 Гленн Миллер (Glenn Miller)

Биг-бэндийн алдартай дуучдын нэг болох Гленн Миллер Дэлхийн 2-р дайны үед дайчдийг хөгжөөх үйл ажиллагаанд оролцох болжээ. Тэрээр цалин мөнгөнөөс татгалзаж 2 жилийн турш цэргүүдэд тоглолт үзүүлж, тэднийг сэтгэл санаагаар нь дэмжиж байсан юм.

1944 оны 12-р сарын 15-ны өдөр Миллер Английн Бедфордаас Францын Парис руу 2 цэргийн хамтаар гарсан байна. Онгоц Ла-Маншемийн орчмоос алга болсон бөгөөд Миллер болон түүний хамтрагчдыг олоогүй аж. Мөн онгоц ч ор сураггүй алга болжээ.

Тэд байлдааны талбарын дээгүүр нисэж байсан учир онгоцыг сөнөөсөн байх магадлалтай. Зарим нь түүнийг бусдад хорлогдсон эсвэл тагнуулын ажил хийж байсан гэх таамгыг ч дэвшүүлж байгаа юм.

Хожим нь ВВС-ийн хөлөг онгоцны хянагч Фред Шоу ла-маншийн ойролцоо энэ төрлийн сүйрсэн онгоцыг харсан гэсэн боловч үүнд ямар нэгэн баримт үгүй.

Гленн Миллер (Glenn Miller)

9 Ричи Эдвардс (Richey Edwards)

Валлийн хамтлаг болох “Manic Street Preachers” нь 1980-1990-ээд оны үед нэлээд алдартай байсан бөгөөд тэдний хамгийн танил дуу нь “If You Tolerate This Your Children Will be Next” юм. Хамтлагийн гитарчин, дууны шүлэг зохиогч Ричи Эвардс сураггүй алга болсноор энэхүү хамтлаг тарсан гэхэд болно.

Эдвардс сэтгэл зүйн тал дээр асуудалтай нэгэн байсан бөгөөд нэгэн шоуны үеэр сэтгүүлчдийн өмнө “4 Real”  хэмээн сахлын хутгаар гар дээрээ зүсэж байжээ.

1995 онд Эдвардс хамтлагийнхаа гишүүдийн хамтаар Америкийн Нэгдсэн улсыг зорьж сүүлчийн хуурцагныхаа зураг авалтанд орох ёстой байсан ч нислэгийн өдөр алга болсон гэнэ. Тэрээр данснаасаа хэдэн мянган доллар авч, зочид буудлаасаа өглөөний 7 цагт гарсан бөгөөд үүнээс хойш хэн ч түүнийг хараагүй байна. Гудамжны хяналтын бичлэгээс харахад тэр амиа хорлогсдын цуглардаг гүүрэн дээгүүр явж харагдсан ч энэ нь өглөөний 2:55 минут буюу түүнийг зочид буудлаасаа гарахын өмнөх үйл явдал байсан гэнэ.  Хэдийгээр түүний машиныг шатахуун түгээх газрын хажуугаас олсон ч цогцсыг нь олоогүй байна.

Эдвардсыг үхлээ хуурамчаар үйлдсэн гэх яриа гарч байгаа ч одоогийн байдлаар түүний талаар сураг гараагүй аж.

Ричи Эдвардс (Richey Edwards)

10 Рико Харрис (Rico Harris)

Рико Харрис дэлхийн хамгийн алдартай “Harlem Globetrotters” сагсан бөмбөгийн багийн гишүүн байснаараа алдарт хүрсэн байна. Риког уг багт ороод сар болсны дараа зам тээврийн нэгэн ослын үеэр бейсболын цохиураар цохиж түүний биед халдсан аж. Хэдийгээр тэр амьд гарч чадсан ч бүрэн эдгээгүй юм. Түүний толгой тогтмол өвдөж, тэнцвэрээ олох чадваргүй болсон учир дахин тоглоогүй гэнэ.

Ингээд тэр хяналтаа алдаж хулгай, дээрэм, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаанаар хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амь насаа алдах шахсныхаа дараа тэр амьдралынхаа хэв маягийг өөрчилж, эрүүлжиж 7 жилийн турш тогтмол суурьшилтай ажилласан байна.  Тэр найз бүсгүйтэй болж түүнийхээ хамтаар Сиэтл рүү нүүсэн аж. Гэвч хэсэг хугацааны дараа тэр дахин хар тамхинд оржээ.

2014 оны 10-р сарын 9-ний өдөр тэр ээж болон ахтайгаа уулзаж, өөрийнхөө эд зүйлсийг Сиэтл рүү авч явахын тулд Калифорнийг зорихоор шийджээ. Гэвч тэр Калифорни явах замдаа алга болсон байна. Хамгийн сүүлд тэр 10:45 минутанд найз бүсгүй рүүгээ залгаж, маш их ядарсан байгаа учир ууланд амрах бодолтой байна гэдгээ хэлсэн аж. Түүний автомашиныг хэд хоногийн дараа цэцэрлэгт хүрээлэнгийн орчмоос олсон боловч цогцсыг нь олж чадаагүй.

Рико Харрис (Rico Harris)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()