"Бөгжний эзэн" шинэ цувралд оркуудын дүрд тоглох хүмүүсийг хайж байна

"Amazon" компани шинээр "Бөгжний эзэн"-ий олон ангит цуврал кино хийхээр төлөвлөж байгаа билээ. Тэгвэл тус цувралыг бүтээж буй хүмүүс царай муутай үлгэрийн амьтад болох оркуудад тоглох хүмүүсийг хайж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл тэдгээр үзээрийн царайтай хүмүүст тоглох "өвөрмөц" төрхтэй хүмүүс тэдэнд хэрэгтэй болсон гэнэ. 

"Бөгжний эзэн" шинэ цувралд оркуудын дүрд тоглох хүмүүсийг хайж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үүнтэй холбогдуулан цувралыг бүтээгчид киноны жүжигчдийг элсүүлэх тухай зар нийтэлсэн бөгөөд гол нь "этгээд" дүр төрхтэй хүмүүст хэрэгтэй гэж тодорхой заасан байна.

“Та том эрүү, нүүрэн дээрээ түлэгдсэн сорви, том шанааны яс, үрчлээтэй юу? Эсвэл батганы сорви, дэлдэн чих, жижиг эсвэл том нүд, урт богино хөл гартай юу? Хэрвээ тийм бол бидэнтэй холбоо бариарай" гэж тэдний нийтэлсэн зар дээр дурджээ. 

Өөрөөр хэлбэл ямар нэг "өвөрмөц" төрхтэй хүмүүс кинонд оролцон тоглох, эвсэл бүр туслах дүрд ч тоглох боломжтой юм байна. 

Энэхүү зарлал нь харин олон хүний дургүйцлыг хүргэжээ. Учир нь энэ нь хүмүүсийг гадаад төрхөөр нь ялгаварласан явдал хэмээн үзсэн аж.  Эхэндээ тэд энэхүү зарлалын ард #lordoftheringsonprime хэмээх хаштэгийг тавьж байсан бол сүүлдээ бүтээлийнхээ талаар бүхий л үг, өгүүлбэрийг арилгасан байна. 

Сонирхолтой нь 2012 онд яг ийм зүйл болж байсан ч төдийлөн хүмүүсийн уурыг хүргээгүй гэнэ. "The Hobbit" киноны зураг авалтанд оролцох мөн "өвөрмөц" төрхтэй хүмүүс хэрэг болсон бөгөөд зарыг нь харсан 3000 гаруй хүн цугларч байсныг цагдаа нар тараасан аж.

Тэр үед "Бөгжний эзэн"-ий зураг авалтын баг 195 см-ээс дээш, эсвэл 150-аас доош өндөртэй, андроген буюу хоёр хүйсийн аль алинд тоглож чадах, хэт их үстэй гэх мэт хүмүүсийг зараар хайсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()