Герман бүсгүй эксийнхээ анхаарлыг татахын тулд хуурамч хурим хийжээ

Герман улсад оршин суудаг Жаклин хэмээх бүсгүй өөрийн dieschaklin хэмээх TikTok хаягаараа дамжуулан хуурамч хурим зохион байгуулсан тухай хуваалцжээ. Тэрээр хуурамч сүйт залуу, мэргэжлийн зурагчин, хуримын даашинз хөлслөн авч гэрлэж буй жаргалтай хосуудын дүр эсгэн олон зураг даруулсан бөгөөд тэдгээрийгээ цахим орчинд байршуулж хуучин найз залуугийнхаа анхаарлыг татах зорилготойгоор ингэсэн байна. Харамсалтай нь энэхүү төлөвлөгөө нь бүтэлгүйтэж экс нь огт тоогоогүй ажээ. 

Герман бүсгүй эксийнхээ анхаарлыг татахын тулд хуурамч хурим хийжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чухамдаа хамаг төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа Жаклин энэ үнэнээ хүлээсэн бичлэгээ TikTok дээрээ байршуулсан нь хэдхэн хоногийн дотор 1.7 сая гаруй хандалт авчээ. 

Энэ бүхнийхээ төлөө бүсгүй хурим хийх газраа хөлсөлж авсан төдийгүй томоос том хуримын бялуу хийлгэж үсээ мэргэжлийн хүнээр янзлуулжээ.

Хуурамч сүйт залууг Жефф гэдэг бөгөөд Алессандро Валериани хэмээх мэргэжлийн зурагчин бүх зургийг дарсан байна.

Хэдийгээр энэ бүхэн үнэмшилтэй болж чадсан ч бүх зүйл талаар болж хуучин найз залуу нь энэ талаар авч хэлцээгүй талаар Жаклин харамсан ярьжээ. 

Өөрийнх нь хэлснээр экс нь зургуудыг нь харсан хэрнээ огт холбоо бариагүй байна. 

Олон хүн Жаклинаас илүү нарийн ширийн зүйлс асуунхын зэрэгцээ экс нь үнэхээр холбоо барихыг оролдсон бол яах байсныг шалгаав.

Тэгтэл зарим нэг нь үүнтэй ижил зүйл хийж байсан тухайгаа мөн хуваалцсан байна.

Жишээлбэл нэг бүсгүй хурим хийж байгаа зургаа илгээтэл өнөөх залуу нь хуримаа зогсоохыг шаардсан төдийгүй оронд нь өөртэй нь гэрлэх санал хүртэл тавьсан гэжээ. "Бүсгүйчүүдээ, галзуу ч гэсэн зөв санаа гаргаж ирэх нь чухал" хэмээн амжилттайгаар экстэйгээ нийлсэн эмэгтэй сануулсан аж.

Бас нэг хэрэглэгчийн хадам эгч нь хуримын зургаа цахим орчинд тавьтал экс нь "чамтай л суудаг байж" гэх утгатай сэтгэгдэл үлдээсэн тухай хуваалцсан юм. 

Жаклин яг хэр их мөнгө энэхүү зураг авалтанд зарцуулсан нь тодорхойгүй байгаа ч хуримын үйлчилгээний зууч WeddingForward.com сайтын мэдээлснээр мэргэжлийн зэрэг зурагчин 500-10000 ам.долларын ханштайгаар ийм төрлийн зураг авалт хийдэг гэжээ. 

Жишээлбэл, Саша Чоу хэмээх нэгэн гэрэл зурагчин дөрвөн цагийн зураг авалт хийгээд 1500 ам.доллар авдаг аж.

Энэ үнээр үйлчлүүлэгч 120, түүний дотор засварласан 20 зураг авдаг юм байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()