Хятадууд жилд 6 тэрбум жоом үржүүлэх болсон нь ямар шалтгаантай вэ?

2021-12-19, 14:31
5,910

2013 оны байдлаар БНХАУ-д жоом үржүүлгийн 100 гаруй ферм байсан тооцоо бий. Тэгвэл тэдний хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон, хамгийн том фермүүдийн нэгт л гэхэд жилдээ 6 тэрбум жоом үржүүлдэг ажээ. Хятадууд чухам энэ шавжийг яагаад ингэж ихээр өсгөх болсон юм бол?

Хятадууд жилд 6 тэрбум жоом үржүүлэх болсон нь ямар шалтгаантай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн жоом үржүүлгийн хамгийн том кампанит ажил

Тэдгээр үржүүлгийн газрууд нь хиймэл оюун ухаанд түшиглэн жоомнуудад дүн шинжилгээ хийж, амьдралын хэв маяг, аж байдалд нь шинжилгээ хийж, генийн өөрчлөлтөд орж буй эсэхийг тогтмол хянах системээр тоноглогдсон бөгөөд асар том өрөөнүүдэд байршуулсан тавцангуудад нь хоол хүнс, ус зэргийг байнга бэлэн байлгахаас гадна жоомнуудад амьдрах таатай орчинг бүрдүүлэхээс харанхуй, чийглэг, дулаан уур амьсгал бүрдүүлсэн аж.

Үржүүлгийн өрөөнүүдийн хувьд бүрэн битүүмжлэгдсэн байдаг ба нэвтрэх эрхтэй цөөн тооны хүмүүс байдаг тул жоомнууд гадаад орчинтой ямар нэгэн харилцаанд огт ордоггүй байна. Ийнхүү гадаад ертөнцөө тусгаарлагдсан ч үржүүлгийн газартаа тэд эрх дураараа байх нөхцлийг нь бүрэн хангасан байдаг.

Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн жоом үржүүлгийн хамгийн том кампанит ажил

2 Эмийн үйлдвэрлэл

Жоом нь хятадын анагаах ухаанд эртнээс хэрэглэгдэж ирсэн түүхтэй. Тухайлбал, Сычуань мужид жоомоор чихэрлэг амттай ходоодны шарх, хоол боловсруулах эрхтэн болон уушгины өвчин эмгэгт нэн тустай ханд гарган авдаг байна.

Сычуань муж дахь жоом үржүүлгийн газрын хувьд бүх Хятад орон даяар 4,000 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг ажээ. Барууны орнуудаас татан авах эмийн бүтээгдэхүүнээс зардлын хувьд хямд төсөр тул засгийн газраас ч жоом үржүүлгийг сайшаан дэмжиж иржээ.

Эмийн үйлдвэрлэл

3 Хүнсний хангамж

Олон төрлийн шалтгаанаас үүдэлтэйгээр тахианы гуя, бугын засаа зэрэг хятадад алдартай хүнс ховордсоор байгаа тул тэд жоомыг хүнсэндээ орлуулан хэрэглэх болжээ. Уургийн өндөр агууламжтай, цавуулаг хүнсэнд тооцогдох жоомыг тэд хямд үнээр худалдан авах боломжтой нь мөн л давуу тал болдог аж. Түүнчлэн тэд амьтнаас хүнд ямар нэгэн халдвар тархана гэдэгт огтхон ч эргэлзэхгүйгээр хүнсэндээ шавж хэрэглэдэг байна.

Хүнсний хангамж

4 Байгаль орчинд ээлтэй

Тэрбум давсан хүн амтай Хятад улсад өдөр бүр маш их хэмжээний хүнсний хог хаягдал гарч байдаг бол эсрэгээрээ жоомнууд тэдгээр хаягдлыг маш хурдан хугацаанд идэж дуусгадаг аж. Улмаар тэдгээр жоомнуудыг гахай үржүүлгийн газарт хүргэж гахайн хоол болгох замаар ямар нэгэн хаягдал гаргалгүйгээр цэвэрлэгээ хийдэг байна. Африк дахь амьтдын дунд дэгдсэн халдварт тахлууд яг энэ замаар дамжин тархаж байсан гэдгийг дурдах нь илүүц биз ээ.

Ийнхүү жоомны үржүүлгийн аж ахуй асар их ашигтай бизнес болон өргөжиж байгаа боловч нөгөөтээгүүр эрдэмтэн судлаачид жоомноос гаралтай эмийн эмчилгээ урт хугацаанд хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар болгоомжтой хандах хэрэгтэй гэж үздэг бөгөөд хэрэв үржүүлгийн газар дахь асар олон тооны жоом байгальд гарсан тохиолдолд ямар хэмжээний хор хохирол учрах талаар тооцоолох ч аргагүй биз ээ.

Байгаль орчинд ээлтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()