Хятадын хамгийн өвөрмөц ард түмэн Мяо үндэстний тухай баримтууд

Хятад улсад албан ёсоор 56 угсаатны бүлэг бүртгэлтэй байдаг. Мэдээж үндэстэн бүр өөрийн гэсэн өвөрмөц соёл, онцлогтой ч тэдгээрээс хамгийн онцгой нь мяочууд юм байна.

Хятадын хамгийн өвөрмөц ард түмэн Мяо үндэстний тухай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхий дээр нийт 10-12 сая мяо хүмүүс байдаг гэсэн тооцоо бий.  Өнөө цагт зөвхөн хэлээрээ нийтлэг шинжтэй болсон тэд голчлон Хятад, Вьетнам, Лаос, Тайланд, Франц, АНУ-д амьдарч байна.

Мяо хүмүүс дотроо угсаатны хэд хэдэн дэд бүлэгтэй бөгөөд тэдний дундаас өв соёлоо хамгийн сайн хадгалж үлдсэн нь Сычуань, Юннань, Гуйжоу тэргүүтэй Хятадын өмнөд мужуудын уулархаг нутагт амьдардаг. 

Харин өөр нэгэн дэд бүлэг нь болох Хмонгчууд өнгөрсөн зууны дунд үед Зүүн Өмнөд Ази руу дүрвэн гарч, улмаар тэндээсээ дээр дурдсан барууны орнууд руу олноороо цагаачилжээ.

Мяогийн дэд бүлгүүд мэдээж амьдардаг нутаг орноороо, мөн аялгаараа ялгагддаг. Түүнчлэн тэднийг эмэгтэйчүүдийнх нь үндэсний хувцасны өнгөөр ялгаж болно. Жишээлбэл үндсэн 5 дэд бүлгийн эмэгтэйчүүд цагаан, хар, улаан, цэнхэр гэх мэтээр өөр өөр өнгийн хувцас өмсдөг.

Мяо үндэстний соёлд үхэр нэлээн том байр суурийг эзэлдэг. Хөдөө нутагт нь бухын тулаан их алдартай. Тулаанч бухын эврийг Мяочууд гэрийн ханандаа хүндэтгэн залахаас гадна хувцаслалт, үс засалтандаа шингээж өгсөн байдаг. Доорх зурагт буй үхрийн эврийг санагдуулам толгойн гоёл нь тэдний үндэсний хувцасны хамгийн гол элемент юм.

Эртнээс эмэгтэйчүүдийн эрх чөлөө, бие даасан байдлыг дээдэлж ирснээрээ Мяочууд хятадын бусад үндэстнүүдээс ялгардаг. Мяо охид 7 наснаасаа эхлэн гар урлал, оёдол хатгамлын ажилд гарамгай суралцдаг бөгөөд тэдний чадвар хэр сайн болохыг үндэсний хувцасных нь нарийн хийцээс харж болно. 

Мөн эмэгтэй хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн түүнд зориулж мөнгөн эдлэл бэлддэг. Үүнд мөнгөн эвэр, сав суулга, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг багтана. Мэдээж хамгийн чухал чимэглэл нь толгойн гоёл байх болно.

Тухайн гэр бүлийн зиндаанаас хамаарад толгойн гоёл нь хэдэн кг жин татах магадлалтай бөгөөд үнийн хувьд хамгийн даруухан нь 10 мянган юань хүрнэ. Эмэгтэйчүүдийнх нь өмсөж буй гоёл нийлээд 20 кг хүрэх нь энгийн үзэгдэл.

Харин хөвгүүдийн хувьд гэрлэхийн өмнө үсийг нь анх удаа засдаг бөгөөд тэр хүртлээ эрчүүд үсээ засуулах хориотой. Мяо айлын бүх эд хөрөнгийг отгон хүү нь өвлөж авдаг бол ах нар нь насанд хүрмэгцээ эцэг эхээ орхиж, өөрөө өрх гэр толгойлдог.  Харин отгон хүү гэр бүлтэй болсон ч эцэг эхээ нас барах хүртэл нь хамт амьдарч, асарч тойлох үүрэгтэй байдаг аж.

Эртнээс Мяо үндэстний бүсгүйчүүд ханилах залуугаа өөрөө сонгох эрх чөлөөтэй байсан ч өдгөө хөдөө нутгийн цөөхөн тосгонд л энэ уламжлал үлдэж хоцорчээ.

Хятад дахь нийт Мяо үндэстний бараг хагас нь буюу 3 сая 600 мянган хүн Гуйжоу мужид байдаг. Харин Хунань мужид 1.5 сая, Юннаньд 890 мянга гаруй, Сычуаньд 530 мянган мяо хүмүүс амьдарч байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()