Сарьсан багваахайн үүр барьж хумхаа өвчнийг дарсан түүх

2021-12-04, 14:54
2,647

АНУ-ын Сан Антонио хотоос гаралтай нян судлаач Чарльз А. Кэмпбелл нэгэн цаг үед ид дэгдэж байсан хумхаа өвчнийг дэгдээгч болсон шумуулыг дарахын тулд сарьсан багваахайн үүр барих санаачлага гаргаж байжээ. Сарьсан багваахай шумуулаар хооллох тул энэ арга нь хамгийн энгийн бөгөөд зөв шийдвэр гэж тэрээр үзсэн нь энэ байлаа.

Сарьсан багваахайн үүр барьж хумхаа өвчнийг дарсан түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр эхэндээ энэхүү төлөвлөгөө нь шувуудад шувууны байшин, зөгийд зөгийн үүр барьж татдагтай ижил хялбархан бүтнэ гэж бодож байсан ч сарьсан багваахайг татна гэдэг хүнд зүйл гэдгийг удалгүй ухарсан гэдэг. Олон төрлийн хэлбэр дүрстэй үүр барьж үзсэн ч сарьсан багваахай өөрийн үүрийг шилж сонгодог гэдэг нь түүний бүтэлгүйтсэн туршилтуудаас харагдсан байдаг ажээ.

Улмаар тэрбээр хувиасаа 500 ам.доллар гаргаж 9 метр өндөр цамхаг босгож "Миний хөшөө" гэсэн нэр өгч, дотор ханыг сарьсан багваахай шөнийг өнгөрүүлэх боломжтой болгон засч, тэдэнд зориулж хоол үлдээсг боловч нэг ч сарьсан багваахай цамхаг руу ороогүй гэдэг.

Аргаа барсан эмч Кэмпбелл 500 гаруй сарьсан багваахайг барьж цамхагт түгжээд, бусад нь сүрэглэн ирэхийг хүлээсээр ч мөн л бүтэлгүйтсэн аж. Ийнхүү ямар ч хэрэгцээгүй болж хоцорсон цамхагаа тэрээр 6 жилийн дараа ердөө 45 ам.доллараар зарж, ажил, гэр бүлээ орхин Баруун Техасын уул нуруудаар сарьсан багваахай судлах болсон байдаг. Олон сарын судалгааны дараа тэрээр цамхаг нь буруу байрлалтай байснаас болж сарьсан багваахай үүрлэхгүй байсныг олж мэдсэн юм. 

Ийнхүү шинэ санаа, шинэ төлөвлөгөө өвөртлөн гэртээ ирсэн даруйдаа тэрбээр шумуулнаас болж тариалангийн ажлаа хийж чадахгүй, үнээ нь ч сүүгүй болж, тахиа өндөглөхөө болиод байсан ард иргэдэд туслахаар нуурын ойролцоо шинэ үүр барьж эхэлжээ. 

Улмаар хэдэн сарын дараагаас сарьсан багваахай түүний барьсан үүрээр эргэлдэх болжээ. Амжилтад хүрч байгаадаа урамшсан Кэмпбелл эмч судалгаагаа цааш үргэлжлүүлж, орхигдсон байшингуудад сарьсан багваахай үүрлэдэг гэдгийг олж мэджээ. Ийнхүү тэрээр тэдгээр байрнуудад чанга дуу чимээ гаргаж, хөгжим тоглуулж сарьсан багваахайнуудыг дайжуулж, өөрийн барьсан үүр лүү хөөж чаджээ.

Түүний цуцалтгүй судлаж, хөдөлмөрлөсний үр дүнд нутгийн иргэд ажлаа тайван амгалан хийж, тахал өвчний аюулаас мултарч чадсан түүхтэй бөгөөд хожим тэрбээр Нобелийн шагналд нэр дэвшиж байв.

Өдгөө түүний барьсан 16 цамхагаас ердөө 3 нь үлдэж хоцорсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()