Манай ертөнцийн хамгийн тэсвэртэй амьтан – Тардиград

2022-04-06, 16:32
4,086

Өнгөрсөн бүх л цаг хугацааны туршид тардиград гэх энэ амьтан манай гараг дээрх хамгийн алдартай судлаач бүрийн нүдийг өөрийн ямар ч орчныг тэсвэрлэх тэсвэрээрээ орой дээр нь гаргасаар иржээ. Иймээс ч манай гарагийн түүхийг түүнээс илүү өгүүлж чадах амьтан гэж үгүй байх байсан биз ээ. Таны амьдралдаа хэзээ ч харж байгаагүй, ердөө ганцхан миллиметрийн хэмжээтэй уг амьтан магадгүй танаас ч илүү их тэсвэр хатуужилтай, аливааг сөрөн зогсох хүчтэй ажээ.

Манай ертөнцийн хамгийн тэсвэртэй амьтан – Тардиград
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бяцхан усны баавгүй ямар ч нөхцөлд, юуг ч ажрахгүй давж, амьд үлдэж чадна

Далайн харанхуй гүнээс ширэнгэн ойн халуун уур амьсгал, Антарктидын мөсөн давхаргаас галт уулсын халуун лава хүртэл тардиградад амьдарч чадахгүй орчин гэж үгүй. Тэр ч бүү хэл амьсгалах агаар үгүй задгай сансарт ч амьд үлдэж чадсан энэ амьтан анх нээгдсэн цагаасаа хойш эрдэмтдийн гайхшралыг төрүүлсээр яваа юм.

Түүнийг 1773 онд германы амьтан судлаач Йоханн Аугуст Эфрайм Гёце олж нээсэн бөгөөд одоогийн байдлаар 530 сая жилийн тэртээх цаг үед хамаарах тардиградын чулуужсан үлдэгдэл олдоод байгаа аж. Түүнчлэн тус амьтны 700 гаруй төрөл зүйлийг олж илрүүлжээ.

Гёце анх өөрийн нээсэн амьтнаа гадаад үзэмжийг нь хараад баавгайтай төстэй харагдаж байсан тул “Бяцхан усны баавгай” хэмээн нэрийдсэн юм. Мөн түүнийг “Хөвдний торой” хэмээх нь ч бий.

Бяцхан усны баавгүй ямар ч нөхцөлд, юуг ч ажрахгүй давж, амьд үлдэж чадна

Харин түүний шинжлэх ухаанд бүртгэгдсэн албан ёсны нэр болох “Тардиградум” нь удаан алхагч гэсэн утгатай латин нэр бөгөөд үнэхээр ч түүнийг харахад тун удаан хөдөлж буй баавгайтай туйлын ижил хөдөлгөөн гаргадаг аж.

Бяцхан усны баавгай хэмээн нэрлэгдсэн тус амьтанд өөр баавгайтай ижил төстэй зүйл ер үгүй. Маш жижиг боловч цэлцгэр биетэй, хөл тус бүр нь 4-8 тэмтрүүлтэй 8 хөлтэй, хавтгай нүүртэй энэ амьтны ам нь биетэйгээ харьцуулбал ер бусын хэмжээтэй бөгөөд урагш, хойш хөдөлгөөнөөр нээгддэг байна. Зарим төрөл зүйлийн тардиград нүдтэй, өөр бусад нь нэвт гэрэлтэн харагддаг гэх мэтчилэн өөр хоорондоо ялгардаг.

Нөөх горим: Тардиградууд хэрхэн тэсэхэд бэрх орчинд амьд үлдэж чаддаг вэ?

Эрдэмтэн, судлаачдын анхаарлыг өөрийн төгс гэмээр хамгаалалттай биеэрээ маш ихээр татдаг тардиград ус, гал, сансар, цацраг идэвх, хуурай, чийгтэй, халуун, хүйтэн гэх мэт бүх л орчинд тэсч үлдэж чаддаг гэдгээрээ хүмүүсийн гайхшралыг ихээр төрүүлдэг.

Тардиград амьдрахад таагүй орчинд орох үедээ шинжлэх ухаанд “торх” хэмээн нэрлэгдсэн нөөх горимд шилжих бөгөөд энэ үедээ биеэсээ глицерол буюу хөлдөхөөс хамгаалсан бодисыг ихээр ялгаруулж, бие дэх бодисын солилцооны 99.99 хувийг зогсоосноор 100 жил ч хоол хүнсгүйгээр амьдрах чадамжийг өөртөө бүрдүүлдэг байна.

Харин нэгэнт нээх горимд орсон тардиград сэргэхийн тулд биеийг нь чийгшүүлэхэд шаардлагатай багахан хэмжээний ус л шаарддаг нь гайхалтай.

2016 онд эрдэмтэд 300-аад жилийн өмнө хөлдсөн тардиградыг ахин амилуулсан нь амьд амьтны тэсвэрлэхүйн хязгаарыг ахиулсан үйл явдал болон үлдсэн байдаг. Нөөх горимд орсон үедээ тардиград ихэвчлэн ургамлаар хооллох бөгөөд хөвд, замаг зэрэг зүйлсээр хооллох хандлагатай байдаг аж. Түүнчлэн зарим төрлийн тардиград нянгаар хооллох бол ховор тохиолдолд махан идэштэй байх нь ч бий.

Тардиградыг хэрхэн олж харах вэ?

Магадгүй энэхүү нийтлэлийг уншиж байх үед таны толгойд тэр их тэсвэртэй амьтныг өөрийн нүдээр олж харах боломж бий болов уу гэсэн асуулт орж ирсэн байж магад. Тэгвэл хариулт нь тардиградыг олж харах нь таны бодож байгаагаас ч амархан ажээ. Тэд хүний амьдрахад таатай гэж боддог бүх л газарт байх бөгөөд ойр орчмын газраас хөвд эсвэл хаг өвс тасалж аваад шөнийн туршид усанд хийн дэвтээж хонуулахад л хангалттай. Удаан хугацааны туршид нөөх горимд байсан тардиград ахин амилахын тулд тодорхой хэмжээний ус шаардагдах магадлалтай. Түүнийг харахын тулд заавал амь оруулж буйн шалтгаан нь хөдөлгөөнгүй биетээс илүү хөдөлж буй биетийг олж харахад илүү хялбар байдагтай холбоотой. Ийнхүү амь орсон тардиград жижиг хэмжээний микроскоп болон томруулдаг шилээр ч харах боломжтой ажээ.

Тардиградыг хэрхэн олж харах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()