Урд нас гэж байдаг болохыг батлах бодит түүхүүд

Хүн хойд төрлөө олж, өөр хүний биеэр ахин мэндэлнэ гэдэгт та итгэдэг үү? Магадгүй үүнд итгэх хүмүүс харьцангуй цөөхөн биз ээ. Гэхдээ өнөөдөр бид та бүхэндээ өөр нэгний биеэр ахин мэндэлсэн, өөрийн өнгөрсөн амьдралаа ч тодоос тод санадаг хүмүүсийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Эдгээр нь байж боломгүй мэт санагдах хэдий ч, бодит амьдрал дээр батлагдсан тул яах ч аргагүй юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Урд нас гэж байдаг болохыг батлах бодит түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сүм хийд дэх амьдрал

Адам маш эрт хэлд оржээ. Түүний ээж хүүхдээ ийн эрт хэлд орсонд нь гайхаж, эмчиж аваачин үзүүлсэн аж. Тэд эмчийг хүлээж суух зуур хүү сэтгүүл барьж аван, эргүүлж байснаа, эртний сүмийг зааж, балмагдаж орхижээ. Ээж нь түүнээс юу болсныг асуухад хүү "Би өмнө нь энд байсан. Гэхдээ маш олон жилийн өмнө. Бүр таныг төрөхөөс ч өмнө" хэмээсэн байна. Ээж нь энэ бүхэнд итгэж ядан, юу яриад байгааг нь лавлахад "Би тэнд ногоо тарьж, ном бичиж амьдардаг байсан" гэсэн бөгөөд ээж нь хүүгийн хэлснийг шалгаж, тухайн сүмд амьдарч байсан хүмүүсийг судалж үзээд, хүү үнэхээр үнэн ярьж байсан болохыг мэджээ. Энэ бүхэн үнэхээр итгэхийн аргагүй ч гэлээ, сүмийн ламтаны сүнс хүүгийн биед орсон хэмээн үздэг байна. 

Сүм хийд дэх амьдрал

2 Өнгөрсөн амьдралдаа түүний нөхөр, энэ амьдралдаа түүний сайн найз

Нэгэн номонд хүн дахин төрлөө олохдоо зүс царай, хүйс, зэрэг зиндаа гээд бүх зүйл өөрчлөгдөх боловч, ганцхан нүд нь өөрчлөгддөггүй хэмээсэн байна.

Жасмин гэх бүсгүй нь ховсдуулж, өөрийн өнгөрсөн амьдралаа харж чадсан аж. Тэрээр ховсдуулж байхдаа "Би 1800-1900 онд их ядуу айлд байна. Гэхдээ би төрөхийн хүндрэлээс болж, хүүхдээ гаргачихаад их цус алдаад амьсгал хураасан. Нөхөр маань гараас минь атгаад уучлал гуйж, уйлаад л" хэмээжээ. Бүсгүй ухаан орсныхоо дараа, "гэхдээ миний өнгөрсөн амьдралын нөхөр, одоогийн амьдралын маань сайн найз байна" гээд асгартлаа уйлсан хэмээдэг. 

Өнгөрсөн амьдралдаа түүний нөхөр, энэ амьдралдаа түүний сайн найз

3 Галд шатаж үхсэн

"The Reddit"-ийн хэрэглэгч урд насны амьдралаа санасан тухайгаа уншигчидтай хуваалцсан байна. "Би нэг хотын өндөр барилгад аав ээж бас Даньел гэдэг нохойтойгоо амьдарч байсан. Би ээжийнхээ нэрийг санахгүй байгаа ч, аавыг Стив гэдэг, гал сөнөөгч. Хамгийн хачирхалтай нь манай гэрийнхэн бүгдээрээ галд шатаж нас барцгаасан. Гэхдээ миний энэ ярианд хэн ч итгэдэггүй. Бүгд л намайг солиотой гэж дуудаж байсан. Тэгээд л би жилийн дараанаас энэ тухайгаа хэнд ч ярихаа больсон" гэж бичжээ.  

Галд шатаж үхсэн

4 Өнгөрсөн амьдралд аав минь байсан, одоо миний хүү

"Би их жоохон байсан. Тэгээд аавтайгаа хамт тоглож, хөгжилдөж цагийг зугаатай өнгөрүүлээд л.. Би өнгөрсөн амьдралынхаа аавын царайг маш тод цээжилсэн. Харин миний одоогийн амьдралын хүү маань том болох тусам өнгөрсөн амьдралын маань аавтай тун ч адилхан болж байсан. Энэ бүхэн намайг бүр гайхшруулж, галзууруулах шахсан шүү. Өнгөрсөн амьдралд аав минь байсан хүн, одоогийн амьдралд миний хүү болоод ирчихсэн" хэмээсэн нь маш олон хүний анхаарлыг татаж, шуугиан тарьж байв. 

Өнгөрсөн амьдралд аав минь байсан, одоо миний хүү

5 Эртний Грекд эмэгтэй хүн болж амьдарсан

Нэгэн залуу өөрийгөө өмнөх амьдралдаа Эртний Грекийн үзэсгэлэнт бүсгүй байсан тухайгаа олон нийттэй хуваалцжээ. "Би 1800-аад оны Эртний Грекд байсан. Тансаг үнэр хамар цоргиж, би бариу корсет өмсчихсөн, амьсгалж ч чадахгүй, бас надад туслахууд, зарц нар гэж байсан. Хамгийн хачирхалтай нь би толины тусгалд дэндүү үзэсгэлэнтэй харагдсан юмдаа. Гэхдээ үүнийг үнэхээр миний өмнөх амьдрал юмуу, зүүд юм уу гэдгийг ялгахад хэцүү" хэмээжээ. Түүний одоогийн амьдрал бол үүнээс эсрэг тэсрэг гэх бөгөөд тэр эрэгтэй бас тийм ч царайлаг биш гэнэ. 

Эртний Грекд эмэгтэй хүн болж амьдарсан

6 Өмнөх амьдралаа дүүжлүүлж нас барсан

Адриан гэх бүсгүй өмнө амьдралаа тун ч тодоор санадаг гэнэ. Өнгөрсөн амьдралдаа тэрээр аавыгаа асарч амьдардаг байсан гэх бөгөөд нэгэн орой түүнийг үл таних эр хүчирхийлэхийг оролдоход, бүсгүй өөрийгөө хамгаалж, түүнийг хөнөөсөн байна. Харин үүнээс болж бүсгүйг дүүжилж, хөнөөсөн аж. 
Харин өнөөгийн амьдрал нь дээрдсэн зүйл алга гэнэ. Тэрээр үзэсгэлэнтэй, шаргал үстэй нэгэн ч гэлээ, үргэлж ганцаардаж, амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаггүй байна. Хэдийгээр тэрээр нөхөрт гарч, олон хүүхэд төрүүлсэн ч, нүднээс нь гуниг үргэдэггүй аж. Бүсгүй үүнийгээ өнгөрсөн амьдралынхаа хар бараан түүхүүдтэй холбон тайлбарладаг билээ. 

Өмнөх амьдралаа дүүжлүүлж нас барсан

7 Монголын баатрын дүрээр амьдарсан

Эмэгтэй хүн өнгөрсөн амьдралдаа эрэгтэй байх тохиолдол олон байдаг. Тэдгээрийн нэг бол Адель юм. Тэрээр өнгөрсөн амьдралдаа Монголын баатар, жанжин байсан гэх бөгөөд дайн тулаанд явж байснаа маш тод санадаг гэнэ. Тиймдээ ч маш их хүч чадлыг мэдэрч, өнөөгийн амьдралдаа ч урам зоригоор дүүрэн байдаг хэмээн бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарласан байна.

Монголын баатрын дүрээр амьдарсан

8 Өмнөх амьдралдаа нохой байсан

Амьтад дараагийн төрөлдөө хүн болж төрнө гэдэг боломжтой юу? Үүнд үгүй гэж хариулах хүмүүс цөөнгүй байх болов уу. Гэхдээ Кенни гэх залуу өмнөх амьдралдаа өөрийгөө нохой байсан гэж боддог бөгөөд энэ тухайгаа ч тод санадаг аж. Харин түүнийг нохой байх үеийн эзэн нь залуугийн одоогийн ээж гэнэ. Залууг төрөхөөс өмнө ээж нь нохой тэжээдэг байсан бөгөөд нохой нь өвчний улмаас нас барж, удалгүй бүсгүй жирэмсэн болсон байна. Тиймдээ ч тэрээр өөрийгөө ээжийнхээ өмнө нь тэжээж байсан нохой гэж итгэдэг аж. 

Өмнөх амьдралдаа нохой байсан

9 Өмнөх амьдралаа Хойд Калифорниад өнгөрүүлсэн залуу

"Найзтайгаа уулзах зорилгоор өмнө нь хэзээ ч амьдарч, зочилж байгаагүй Хойд Калифониаг зорьсон юм. Найзуудтайгаа эргэн тойрноор зугаалаад маш хөгжилтэй байсан ч бид буруу замаар явснаас болоод төөрчихсөн. Гэтэл би яаж мэдсэн юм бүү мэд, зөв замдаа орох чиглэлийг шууд л зааж эхэлсэн. Тухайн үедээ ч гайхаад л  өнгөрсөн. Харин 2 хоногийн дараа унадаг дугуйгаар зугаалж байгаад нэг зочид буудал харсан юм. Тэр буудлыг харах мөчид л би сэтгэл зүрхнээсээ энд өмнө нь байсан гэдгээ мэдэрсэн дээ." хэмээн нэгэн залуу цахим орчинд нийтэлжээ

Өмнөх амьдралаа Хойд Калифорниад өнгөрүүлсэн залуу

10 Боомилогдож нас барсан хүү

Тэрээр амьдралынхаа туршид хэзээ ч хүзүүгээ ороосон зүйл өмсөж, зүүж байгаагүй бөгөөд тйимэрхүү зүйл зүүх эсвэл өмсөх гэж оролдох болгонд хоолой нь боогдож, амьсгалахад хэцүү болчихдог аж. Мөн хэдий бүдэг ч хүзүүг нь бүтэн тойрсон сорвитой бөгөөд төвөнх хэсэгт нь уг сорви маш тод байдаг гэнэ. Бага байхдаа төрхийн хүндрэл эсвэл ийм сорви үлдээх ямар нэгэн осолд орж байгаагүй аж. Тиймдээ ч үүнийг өмнөх амьдралтайгаа холбон ойлгож, тайлбарладаг байна.

Боомилогдож нас барсан хүү

11 Өмнөх амьдралдаа нэг газар байсан ээж, охин хоёр

Бүсгүйд Барууны хэв маягтай зоогийн газарт нэгэн эрийн өвөр дээр суугаад хөзөр тоглохыг нь харж байсан тухай тод дурсамж байдаг гэнэ. Харин ээж нь өмнөх амьдралдаа мөн л Барууны хэв маягтай зоогийн газар ажиллуулдаг байсан гэх таамаглал байдаг аж. Түүний хэлж байгаагаар ээж нь очиж үзээгүй хотын тухай төсөөлөн ярьдаг ба ямар зүйл хаана байдгийг мэддэг, тэр бүү хэл хуучны зургаас хүмүүсийн царайг хүртэл таньдаг гэнэ.  

Өмнөх амьдралдаа нэг газар байсан ээж, охин хоёр

12 Машины осолд орж нас барсан

Нэгэн залуу машины осод орсоноо маш тодоор санадаг тухайгаа бичсэн байдаг. Тэрээр: "Би машины арын суудалд сууж байсан. Тэгээд гутлаа доош унагаачихсан. Харин жолоо барьж явсан урт хар үстэй эмэгтэй миний гутлыг авч өгөхөөр арагш гараа сунах тэр агшинд сууж явсан машин маань замын хажуу мөргөж осолдсон юм. Харин энэ ослын дараа юу болсныг нь би санадаггүй" гэж бичжээ. Энэхүү явдлыг учрыг олохоор гэр бүлийнхнээсээ асуусан ч уг ослын талаар тэд юу ч мэдэхгүй байжээ. 

Машины осолд орж нас барсан

13 Газар хөдлөлтийн улмаас нас барсан эр

Тэрээр хүүхэд байхдаа л өмнөх амьдралдаа аймшигтай байгалийн үзэгдэлд өртөн нас барж байсан гэдгээ мэддэг болсон гэнэ. 3, 4 настай байхдаа ээждээ "Би газар хөдлөлтийн улмаас нас барсан. Надад өөрийн гэсэн гэр бүл бүр дэлгүүр хүртэл байсан" хэмээн ярьдаг байжээ. Гэсэн ч тэрээр одоо өнгөрсөн амьдралынхаа талаар юу ч санахгүй байгаа боловч жаахан хүүхдийн зурагт үзээд ч олж мэдэхээргүй зүйлсийн талаар ярьдаг байсан хэмээн ээж нь л хуучилдаг байна. 

Газар хөдлөлтийн улмаас нас барсан эр

14 Эртний Грекээс Англи улс хүртэлх амьдрал

Нэгэн эр санаж байгаа хамгийн эхний амьдралаа Эртний Грекэд өнгөрүүлсэн бөгөөд нөхрийнхөө хамтаар үл таних хүнд алуулсан. Харин дараагийн төрөлдөө мөн л эртний Грекэд амьдарч байсан ба түүний амийг одоогийн амьдралдаа салсан найз залуу хөнөөсөн гэнэ. Тэрээр өмнөх амьдралдаа Англи эр байсан гэх бөгөөд үүнтэй холбоотой зүйлсээ төдийлөн санадаггүй ажээ.

Эртний Грекээс Англи улс хүртэлх амьдрал

15 Ромын Гладиатор болон залуу хатагтайн амьдрал

Бүсгүйн хэлж буйгаар тэрээр өмнөх амьдралдаа Ромын дайчин байсан бөгөөд аз жаргалтай амьдралтай нэгэн байсан гэнэ. Харин дараагийн санаж буй амьдрал нь 11-12-р зууны залуу авхайн амьдрал гэх бөгөөд энэ амьдралынх нь дурсамжууд түүнд илүү тод санагддаг ажээ. Мөн түүний үзэж байгаагаар бидний сонирхол өмнөх амьдралуудтай нягт холбоотой байдаг гэх ба тэрээр өөрөө Эртний Грек болон Гладиаторын тулааныг ихэд сонирхон судалдаг гэнэ. Хэдийгээр түүнд 11-12-р зууны эмэгтэйн өдөр тутмын амьдралтай холбогдох сонирхол байхгүй ч бялуу хийх маш дуртай учир, өөрийгөө тухайн үед нарийн боовчин байсан гэж үздэг байна.

Ромын Гладиатор болон залуу хатагтайн амьдрал

16 Киану Ривз (Keanu Reeves)

"The Matrix" киноны гол дүрийг бүтээсэн гэдгээрээ алдаршсан нэрт жүжигчин Киану Ривз нь 1530 онд амьдарч байсан Франкийн хаан Карлимагне (Charlemagne)-ийн хөрөг зурагтай маш адилхан харагддаг. Үүнээс гадна 1922 онд нас барсан жүжигчин Пол Моунет (Paul Mounet)-ийн цогцос нь олдоогүй төдийгүй тэрээр Киану Ривзтэй усны дусал мэт адилхан байжээ. Иймд хүмүүс жүжигчин эрийг мөнх настай, хэдэн зууны өмнөөс олон дүрд хувирч, өнөөг хүртэл амьдарсаар ирсэн гэж үздэг бөгөөд тиймдээ ч хөрөнгө мөнгөнд дурлалгүй, хүмүүст буян үйлдэж явдаг байх хэмээн итгэдэг аж. 

Киану Ривз (Keanu Reeves)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()