Цаг хугацааны аяллын тухай өгүүлдэг шилдэг кинонууд

"Ирээдүй рүү буцсан нь"  буюу "Back to the Future" кино нь үзэгчдийн хамгийн хайртай бүтээлүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Зураг авалт, найруулга, хөгжим гээд үүн шиг бүх зүйл нь төгс зохицсон бүтээл ховор байдаг билээ. Ингээд "Ирээдүй рүү буцсан нь" кино шиг мэдрэмж өгөх чанартай бүтээлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Цаг хугацааны аяллын тухай өгүүлдэг шилдэг кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "About time" (2013)

"Ирээдүй рүү буцсан нь" киноны нэгэн адил энэхүү киноны гол баатар Тим Лэйк хэмээх залуу цаг хугацаагаар аялдаг юм. Гэхдээ тэрээр цаг хугацааны машинаар бус өөрөө төрөлхийн ийм чадвартай гэж гардаг. 

Тим Лэйк эхэндээ чадвараа ашиглан хувийн амьдралаа сайжруулахыг оролдох боловч яваандаа ингэх шаардлага огтоос хэрэггүй гэдгийг ойлгодог байна. 

"About time" (2013)

2 "Palm Springs" (2020)

Энэхүү кино нь Найлс болон Сара хэмээх хоёр дүрийн дурлалын түүхийг өгүүлдэг. Тэд Найлсын эгчийн хурим дээр тааралдаж аажмаар нэг нэгэндээ татагдаж буйгаар үйл явдал өрнөнө.

Сонирхолтой нь "Palm Springs" нь энгийн романтик инээдмийн кино биш юм. Найлс Сара анх уулзсаны маргааш тэрхүү өдөр нь дахин давтагдах бөгөөд тэд удалгүй яагаад ч юм цаг хугацаанд гацаж, ижилхэн өдөртөө амьдрах болсноо ойлгодог байна. 

"Palm Springs" нь амьд явахын утга учир, үлдсэн амьдралаа хэнтэй цуг өнгөрүүлэх вэ гэдгийг цаг хугацаатай холбож тайлбарлаж чадсанаар "Ирээдүй рүү буцсан нь" кинотой тун төстэй болжээ. Гэхдээ энэхүү бүтээл нь жагсаалтын дараагийн бүтээлээс үндсэн зохиолоо бараг "хуулсан" гэхэд болно. 

"Palm Springs" (2020)

3 "Groundhog Day" (1993)

"Groundhog Day" нь телевизийн хөтлөгч Фил Коннорс хэмээх эр Пенсильвани мужийн нэгэн хотод сурвалжлага хийхээр ирээд цаг хугацаанд гацаж, нэг өдрөө дахин дахин давтаж буй тухай өгүүлдэг юм. 

Ялангуяа гол дүр нь цаг хугацаанд гацдаг тухай өгүүлэх кино бүрийг "Groundhog Day"-ийн хуулбар хэмээн тооцож болох юм. 

"Groundhog Day" (1993)

4 "See You Yesterday" (2019)

Энэхүү кино нь цагдаагийн гарт амиа алдсан дүүгээ аврахын тулд цаг хугацааны машин зохион бүтээж буй залуу суут ухаантнуудын тухай өгүүлдэг. 

"See You Yesterday" (2019)

5 "Bill and Ted's Excellent Adventure" (1989)

Билл болон Тед хэмээх хоёр найз ахлах сургуулийн түүхийн хичээлдээ муу дүнтэй төгсөх нь бараг ойлгомжтой болоод байв. Гэтэл Руфус хэмээх нэгэн хачирхалтай эрхэм гарч ирж, утасны бүхээг хэлбэртэй цаг хугацааны машинаар тэр хоёрыг өнгөрсөн түүхээр аялуулж, улмаар түүхийн хичээлд нь тусалж байгаагаар үйл явдал өрнөх юм.

"Bill and Ted's Excellent Adventure" (1989)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()