Бүсгүйчүүд яагаад эрчүүдээс их унтах хэрэгтэй вэ?

Эмэгтэй хүн, эрчүүдээс илүү их унтаж, амарч байх хэрэгтэй болохыг судалгаагаар тогтоожээ. "Loughborough" их сургуулийн профессор Жим Хорн (Jim Horn) энэ тухай судалгаа явуулж, өөрийн дүгнэлтээ гаргаж ирсэн байна. Ингээд хамтдаа эмэгтэй хүн яагаад илүү их унтах ёстойг хамтдаа олж мэдэцгээе. 

Бүсгүйчүүд яагаад эрчүүдээс их унтах хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Профессор Жим Хорны хэлж байгаагаар, илүү их унтах нь эмэгтэйчүүдийн тархитай холбоотой аж. Тэдний тархи илүү их ажиллаж, жижиг зүйлсэд анхаарлаа хандуулснаар, ядарч, амралт шаардагддаг байна. 

 

1 Өдөрт 8-аас илүү цаг унтах хэрэгтэй

Эрүүл чийрэг хүн өдөрт 8 цаг унтах хэрэгтэй гэж үздэг. Гэтэл эмэгтэйчүүд 8-аас ч илүү цаг унтах ёстойг судлаачид тогтоожээ. Учир нь эмэгтэйчүүдийн тархи илүү нарийн, төвөгтэй тул удаан унтаж, тархиа амраах хэрэгтэй аж. 

Өдөрт 8-аас илүү цаг унтах хэрэгтэй

2 Тэдний тархи яагаад илүү төвөгтэй байдаг вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи хоорондоо харилцан адилгүй байдаг. Эмэгтэй хүний тархи олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулж, удирдаж чаддаг төдийгүй нарийвчилсан зүйлсийг анхаарч ажилладаг байна. Тиймээс ч илүү урт хугацаанд амарч, тархиа сэргээх шаардлагатай юм. 

Тэдний тархи яагаад илүү төвөгтэй байдаг вэ?

3 Хэрхэн тухтай унтаж, нойроо сайжруулах вэ?

Таныг тухтай унтуулж, тайван амраах маш олон аргууд бий. 

1. Олон зүйлс бодохгүй байх

Та орондоо орсны дараа олон зүйлс бодож, толгойгоо гашилгах шаардлагагүй. Үүний оронд бүх бодлоо цэгцэлж, аль болох тайван байхыг хичээгээрэй. Ингэснээр та тухтай, тайван амарч чадна. 

Хэрхэн тухтай унтаж, нойроо сайжруулах вэ?

2. Унтахын өмнө их идэж болохгүй

Та орой унтахаас өмнө, сэргээх үйлчилгээтэй кофе, хийжүүлсэн ундаа, шоколад, элсэн чихэр зэргийг ууж, идэж болохгүй. Энэ нь тухтай унтаж, тайван амрахад саад учруулж, нойргүйдэлд хүргэж болзошгүй юм. 

3. Бясалгал хийх

Эмэгтэй хүний тархи маш олон зүйлд анхаарлаа хандуулдаг тул түргэн тайвширч, зогсдоггүй. Тиймээс та унтахынхаа өмнө бясалгал хийж, биеэ бүхэлд нь тайван байдалд шилжүүлж байгаарай. 

4. Йога

Йогын дасгал хийх нь биеийг тайвшруулж, нойргүйдэхээс давхар сэргийлдэг байна. Хэрэв та тухтай амрахыг хүсвэл унтахынхаа өмнө багахан хугацааг гаргаж, йогын дасгал хийгээрэй. 

5. "Мелатонин" бэлдмэл

"Мелатонин" нь таныг сайн амарч, эрч хүчээ хуримтлуулахад тусална. Унтахаас цагийн өмнө 1-3 мг "мелатонин"-ийг хэрэглэхийг зөвлөе. 

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()