"Ууртай зандан залуус" буюу инцелүүд гэж хэн бэ?

Сүүлийн үед ойлгомжгүй үг хэллэг, нэр томьёо түгээмэл хэрэглэгдэх болсон. Үүний нэг жишээ бол "инцел" гэх ойлголт бөгөөд энэ нь орчин үеийн залуусын амьдралын хэв маягийн нэг тодорхойлолт юм. Инцел (incel) нь “involuntary celibate” (сайн дурын бус ганц бие байдал) гэсэн англи холбоо үгний нийлэмж бөгөөд 1997 оноос эхэлж ашиглах болжээ. Тэгвэл инцел гэж яг ямар төрлийн хүнийг хэлдэг вэ? Энэ талаар сонирхолтой мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя. 

"Ууртай зандан залуус" буюу инцелүүд гэж хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Инцелүүд хэрхэн үүссэн бэ?

1997 онд Канадын оюутан Алана "Alana’s Involuntary Celibacy Project " хэмээх сайтыг нээсэн байна. Бүсгүй аль хэдийн 24 нас хүрсэн байсан ч найз залуутай байж үзээгүй бөгөөд энэ бүхэнд тэрээр өөрийн намхан махлаг бие,  биен дээр гарах харшлыг буруутгадаг байжээ.

Алана өөртэйгөө ижил асуудалтай байгаа хүмүүсийг нэгтгэхийг хүссэн байна. Нэг нэгэнтэйгээ өөрийн сэтгэгдлийг хуваалцах нь сэтгэл санаагаа тайвшруулах боломж авчирна гэж боджээ.  Уг төсөл богино хугацаанд алдартай болж, сайтын хэрэглэгчид өөрсдийгөө "инцел" хэмээн нэрлэжээ. 2008 онд Алан хайр сэтгэлтэйгээ учирч, сайтыг орхисон ч "инцел" гэх ойлголт хэвээр үлдсэн юм.

Инцелүүд хэрхэн үүссэн бэ?

Инцелийн дүр төрх кинонд ихээр ажиглагдах болсон

Инцел гэдэг нь бэлгийн амьдрал нь тогтмол бүтэлгүйтдэг залуу эрчүүдийг хэлдэг байна. Ялангуяа 22-25 насны залуучууд энэ бүлэгт багтана. Харин уг тодорхойлолтод өсвөр насны хөвгүүд, бие махбодийн хувьд бэлгийн амьдралтай байх боломжгүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон шашны урсгалаас болж бэлгийн амьдралаас татгалздаг хүмүүс хамаарахгүй. Өөрийн хүсэлтээр бэлгийн амьдралаас татгалзаж буй асексуалууд энэ төрөлд багтахгүй. Товчхондоо, нөхөн үржихүйн насан дээр байгаа хэдий ч тодорхой нэг шалтгаанаас болж хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй залуу эрэгтэйг инцел гэдэг байна.

Харин энэ залуус өөрийн азгүйдэлд өөрсдөө буруутай байдаг гэнэ. Жишээлбэл: Өөртөө анхаарал хандуулахгүй байх, ярианы зөв сэдэв сонгож чадахгүй байх, өөрийнхөө асуудалд хэт их анхаарах гэх мэт. Энэ бүхэн нь бүсгүйчүүдийг өөрөөс нь түлхэж, тухайн залууг сонирхолгүй, уйтгартай нэгэн болгодог. 

Үүнээс гадна, олонх инцелүүд өөрийгөө хэт өндрөөр үнэлдэг учир бүсгүйчүүдэд тавих шаардлага нь хүртэл өндөр байдаг. Тэд зөвхөн үзэсгэлэнтэй, эелдэг, ухаалаг, үнэнч, хөрөнгөтэй бүсгүйчүүдийг хайдаг байна.

Харин өөрийн шаардлагад нийцэхгүй байгаа бүсгүйчүүдтэй тэд харилцаа тогтоохыг ч эрмэлздэггүй. Түүнчлэн зөвхөн мөнгө боддог, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдэд ч тэд үл хүндэтгэлтэй ханддаг. 

Бараг бүх инцелүүд тодорхой хэмжээгээр порно донтой байдаг. Тогтмол бие галбирын хувьд төгс бүсгүйчүүдтэй насанд хүрэгсдийн киног үзэх нь инцелүүдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг байна. Эдгээр залуус бодит байдал болон порно ертөнцийг төдийлөн ялгах чадваргүй байдаг бөгөөд тэд бүх бүсгүйчүүдийг хөнгөмсөг, амархан энгэрээ сул тавьдаг гэж ойлгодог аж.

Тиймээс л хосоо олно гэдэг нь энэ төрлийн залуусын хувьд хүндрэлтэй байдаг гэнэ. Гэхдээ өөрийн азгүйдлийг тэд бусад руу чихсэнээр өөрсдөө уснаас хуурай гардаг байна.

2 Инцел болон чад

Тэд бүсгүйчүүд өндөр, эрүү шанаа сайтай эрчүүдэд л дуртай гэж боддог. Үүнээс гадна өөртөө анхаарал хандуулдаг, мөнгөтэй, төгс галбиртай, өөртөө итгэлтэй байдаг бөгөөд бүсгүйчүүд энэ төрлийн залууст татагддаг гэдэгт инцелүүд итгэдэг.

Иймэрхүү бүсгүйчүүдийн дунд амжилттай эрчүүдийг инцелүүд “чад”  (chad) хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг “чад” эзэмшдэг гэж үздэг байна. Харин тэдэнд бараг л юу ч үлддэггүй гэнэ. Инцелүүд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Тэдэнд хоёр сонголт байж болно. Зарим нь өөрийн гадаад төрхтэй эвлэрч, зандан хэвээр үлдэхээр шийддэг бол, үлдсэн нь “чад” нартай тэмцэж, тэгш эрхийн төлөө үзэлцэх зорилготой байдаг гэнэ.

Инцел болон чад

Инцел болон чад

“Нийгмийн сайн сайхны төлөө” гэх уриан дор их хэмжээний аллага хийсэн хүмүүсийг инцелүүд “баатрууд” гэж үздэг. Тэдний тоонд Марк Лепин, Эллиот Рожер, Уильям Атчинсон, Николас Круз, Алек Минасян зэрэг гэмт хэрэгтнүүд багтана. Эдгээр залуус өөрийн дур хүслийг хангаж чадахгүйгээсээ болж, царайлаг төрсөн залуучуудад атаархаж гэмт хэрэг, аллага үйлдэх нь бий. Заримдаа тэд нийгэмд ноцтой аюул учруулах магадлалтай байдаг учир барууны нийгэмд тэднийг ихээхэн хянах болжээ.

Азаар орчин үеийн инцелүүд ихэнхдээ буйдан дээрээ сууж өдрийг өнгөрүүлдэг бөгөөд тэд цахим сүлжээгээр чадуудтай тэмцэхээс хэтрэхгүй. Инцелүүд бүсгүйчүүдийн зурагны дор сөрөг сэтгэгдэл үлдээж, олон нийтийг тогтмол муулдаг учир тэднийг танихад тун хялбар байдаг.

Эллиот Рожер, 6 хүний амь насыг хороож, 13 хүнийг шархдуулсныхаа дараа амиа хорлосон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()