Дэлхийн хамгийн хачирхалтай 10 ургамал

2016-01-17, 20:12
24,641

Манай гарагийн ургамлын аймаг гайхалтай олон янз байдаг билээ. Тэдгээр нь төрөл зүйлийн хувьд тоо томшгүй олноос гадна ер бусын өнгө төрхөөрөө хүний гайхшралыг төрүүлэхүйц юм. Зарим нэг нь хэлбэр хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүн хэсгээрээ ялгарна. Ингээд хамгийн сонин хачин, байгаль дэлхий дээр ийм зүйл байдаг аа гэмээр өвөрмөц 10 ургамлыг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн хачирхалтай 10 ургамал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Инээлгэдэг цэцэг
Каспаас Хятад хүртэлх Азийн өргөн уудам нутаг дэвсгэрт “Инээдэг цэцэг” хэмээн нэрлэгддэг нэгэн ургамал ургадаг. Түүний вандуйн чинээ том үр нь хүнийг хагас цагийн турш ямар ч шалтгаангүйгээр инээлгэх ер бусын чадвартай юм байна. Ингэж инээсэн хүн дараа нь маш тайван, юу ч болоогүй мэт унтдаг гэнэ. Энэ ургамлын шинжлэх ухааны нэршил нь “Энэтхэг дурман” хэмээн нэрлэдэг аж.



2. Хүүхэлдэй нүд
Энэхүү ургамлыг хэдийгээр “Actaea alba” хэмээн нэрлэдэг ч хүмүүс “хүүхэлдэйн нүд” гэдгээр нь илүү мэддэг байна. Ямар нэгэн ер бусын шинж чанаргүй ч уг ургамал гадаад байдлаараа ихээхэн анхаарал татдаг юм. Тэр яг л хэн нэгэн гаж донтон хохирогчдынхоо нүднүүдийг модны улаан гишүүнд хатгачихсан мэт эвгүй харагддаг гэнэ шүү.



3. Чөтгөрийн хумс
Чөтгөрийн хумс буюу шинжлэх ухааны хэллэгээр "Гарпагофитум" нь Өмнөд болон Баруун-Өмнөд Африкт түгээмэл тархсан ургамал юм. Түүний үр жимс нь шинж чанараараа даливс хэмээх ургамалтай ихээхэн төстэй аж. Чөтгөрийн хумс нь өргөстэй бөгөөд дэргэдүүр нь өнгөрсөн амьтны үс ноос, хүний хувцсанд зангуу шиг наалддаг. Яг л ямар ч үед тань руу дайрахад бэлэн аалз шиг л харагдана байна. Хэдий гаднах төрх нь жихүүдэс төрүүлэм ч чөтгөрийн хумсыг уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашигладаг ажээ.



4. Иерихоны сарнай
Хойд Америкийн Чиуауа цөлд өргөн тархсан гайхалтай ургамалын нэг нь "Иерихоны сарнай" юм. Энэ нь маш удаан хугацаанд, бүр хэдэн жилээр “унтаа байдалд”, хатаж хорчийсон мэт  оршиж чаддагаараа алдартай аж. Гэвч ус чийг үзмэгцээ хоромхон зуур “сэргэдэг” нь жинхэнэ ид шидийн гэмээр.



5. Ясенец / Dictámnus/
Ясенец буюу Диктамнус нь ер бусын маш хортой ургамал. Түүний дэлбээ болон үрний хонхорцог нь маш аюултай аж. Түүнд ямар ч тохиолдолд гар хүрч,  шүргэж, ялангуяа үнэрлэж болохгүй. Учир нь, Ургамалд хүрэх үед хүнд тухайн үедээ юу ч мэдэгдэхгүй боловч ойролцоогоор нэг хоногийн дараа түлэгдсэн мэт цэврүүтэх шинж тэмдэг илэрдэг байна. Ингээд хэсэг хугацааны дараа цэврүүнүүд хагарч, арьс нь хууларч унадаг юм.
   
Ямар бодис уг ургамлыг ийнхүү түлэхэд хүргэдгийг өнөөг хүртэл судлаж чадаагүй аж. Цэврүүнүүд хагарсны дараа шарх үүсч, улмаар өндөр халууруулан, сульддаг.  Хэд хоногийн дараа түлэгдсэн шарх аньдаг ч ор мөргүй алга бололгүй, том том бараан толбо, сорви нь жил орчим байсаар байдаг аж. Биеийн арьсны их хэмжээний гадаргууг хамарсан түлэгдэлт амь насанд аюул ч тарьж мэдхээр тийм аюултай. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Ясенец нарлаг өдөр л дээрх аюулыг тарих бөгөөд бүрхэг үед ямар ч гэм зэмгүй хачирхалтай ургамал ажээ.



6. Африк гиднора
Энэ нь Африкийн цөлд ургадаг шимэгч ургамал юм. Гиднора нь бусад ургамлыг үндсээс нь сорох маягаар хооллодог байна. Түүний их биеийн ихэнхи хэсэг нь газар дор орших бөгөөд зөвхөн цөлд их хэмжээний хур тунадас орох үеэр л газрын гадарга дээр гарч ирдэг байна. Гиднорагийн өндөр 15-20 см ажээ. 



7. Росянка /Drosera/
Энэхүү ургамал нь Антарктидаас бусад бүх тивд ургадаг маш сонирхолтой махчин ургамал аж. Росянка нь өөрөөсөө бага хэмжээний  салстан дуслууд ялгаруулах бөгөөд үүнийхээ тусламжтайгаар шавьж барьж, хооллодог байна.



8. Непентес Аттенборо
Махчин ургамал ховор биш төдийгүй маш олон төрөл зүйлтэй. Гэвч Непентес Аттенборо тэдгээрийн дундаас хамгийн онцгой нь. Анх түүнийг 2000 онд Филиппиний Палаван арал дахь Викториа уулнаас нээн илрүүлсэн байдаг. Непентес Аттенборонд галуун хүзүүт лонх хэлбэрийн занга байх бөгөөд үүгээрээ хоол тэжээлээ барьдаг аж. Энэ төрлийн лонхот ургамлуудаас хамгийн том нь 1.5 литрийн багтаамжтай байсан гэдэг. Хэдийгээр ийм ургамлууд нь ихэвчлэн шавьж иддэг ч, зарим тохиолдолд жижиг мэрэгчдээр хооллох нь ч бий гэнэ.
 


9. Цусан шүд
Энэхүү мөөгний албан ёсны буюу шинжлэх ухааны нэршил нь Гиднеллум Пека боловч ихэнхдээ “Цусан шүд” хэмээн нэрлэдэг. Түүнийг харахад цус шүүрсэн зажилсан бохийг санагдуулдаг байна. Түүний ер бусын байдал үүгээр дуусахгүй. Яагаад ч юм гиднеллумээс гүзээлзгэнэ үнэртдэг. Гэхдээ үүнийг идэж болно гэсэн үг биш юм. Учир нь тэр дэлхий дээрх хамгийн хортой мөөгнүүдийн нэг аж. Бүр хэлээ хүргэх төдийд л хүчтэй хордлого өгдөг гэнэ.



10. Хятад саарал хулгана
Магадгүй хамгийн үзэшгүй муухай төрхтэй ургамлыг нэрлэ гэвэл түүнийг нэрлэх байх. Саарал хулгана хэмээх нэрийг түүнд толгойгоо доош унжуулан дүүжлэгдэж байгаа сарьсан багваахайг санагдуулам ер бусын бараан төрх нь авчирсан юм. Цэцэг нь диаметрээрээ 30 см хүрэх бол түүнээс салбарлан гарах урт хар “сахал” нь 70 болон түүнээс дээш см урттай ажээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()