Өөр орны удирдагчийн эхнэр болсон "Орос бэрүүд"-ийн түүх

Социалист систем задраагүй үед ЗХУ-тай ойрхон харилцаатай байсан орны эрчүүд тус улсаас эхнэр авах үзэгдэл элбэг байв. Мэдээж үүнийг дагаад зарим улсын төрийн тэргүүнүүд хүртэл насны ханиараа орос бүсгүйг сонгосон байдаг аж. Ингээд та бүхэнд өнгөрсөн зууны социалист орнуудын Орос бэрүүдийг танилцуулж байна.

Өөр орны удирдагчийн эхнэр болсон "Орос бэрүүд"-ийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Фаина Вахрева Жян Фанлян

Бүгд Найрамдах Хятад Улсын (өнөөгийн Тайвань) ерөнхийлөгч асан Чан Кайшигийн том хүү Жян Чин-Куо нь Фаина Вахрева хэмээх орос бүсгүйтэй гэрлэсэн юм. 

Екатеринбург хотод төрж өссөн Фаина нь Беларус гаралтай аж. Түүний гэр бүлийг Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Минскээс Урал руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэрээр Уралын хүнд механизмын үйлдвэрт ажиллаж байхдаа ирээдүйн нөхөртэйгөө танилцсан байна.

Фаина Вахрева Жян Фанлян

Жян Чин-Куо нь Тайвань дахь хавчлагын улмаас 16-тайдаа ЗХУ руу гарч, Николай нэрээр амьдарч байсан бөгөөд тэндээ сургууль төгсөөд Уралын тэрхүү үйлдвэрт зохион байгуулагчаар ажиллаж байжээ. Ийнхүү тэрээр Фаинатай учирч, 1936 онд түүнтэй гэрлэжээ. Хэдий хосуудын амьдрал аз жаргалтай байсан ч Жян Чин-Куо орон нутгийн удирдлагуудтай зөрчилдсөний улмаас эхнэрээ аван Тайвань буцахаас өөр аргагүй болжээ.

Тайваньд очоод тэр хоёр дорнын ёсоор дахин хурим хийж, бэр бүсгүй Жян Фанлянь хэмээх шинэ нэртэй болжээ. Хосууд хамтын амьдралынхаа хугацаанд гурван хүү, нэг охинтой болсон байна.

Жян Чин-Куо нутагтаа эргэж ирээд удаагүй байхад түүний эцэг Чан Кайши өөд болов. Тухайн үеийн хуулийн дагуу ерөнхийлөгчийн алба Жян Чин-Куод шилжсэн бөгөөд тэрээр нас барах хүртлээ Бүгд Найрамдах Хятад улсыг нэр хүндтэй удирдсан байна. Фаина ч нөхрөө бүх талаар дэмжиж, ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн үлгэр жишээ тэргүүн хатагтай болжээ.

2 Татьяна дос Сантос

Пенза хотод төрж өссөн Татьяна Кунакова хэмээх бүсгүй 60-аад оны дундуур Бакугийн газрын тос, химийн их сургуульд элсэн орсон байна. Тэнд тэрээр Анголын залуу партизан болох Хосе Эдуардо дос Сантостой танилцсан юм.

Коммунист үзэлтэй Хосе тус сургуульд мөн суралцаж байсан бөгөөд хожим нь хувьсгалчдын эгнээнд нэгдэн төрөлх Ангол улсаа Португал колоничлогчдоос чөлөөлсөн байна. Хосууд 1966 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд 6 жилийн дараа охинтой болжээ.

Татьяна дос Сантос

Хосе Эдуардо дос Сантос

1979 онд Хосе Эдуардо дос Сантос тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, 38 жилийн турш төрийн эрхийг барьсан юм.

Гэхдээ яг төрийн эрхийг авсан жилдээ дос Сантос эхнэрээсээ салах өргөдлөө өгчээ. Учир нь Анголын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч гадаад эмэгтэйтэй гэр бүл байж болохгүй хэмээн заасан байжээ. Татьяна тэр үеэс хойш хэрхэн аж төрж ирсэн нь нууц хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч тэдний ганц охин Изабель дос Сантос Африкийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгт тооцогддог гэнэ. 

3 Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова

БНМАУ-ын төрийн тэргүүний албыг 44 жил хашсан Юмжаагийн Цэдэнбалын эхнэр, анхны тэргүүн хатагтай Анастасия Цэдэнбал-Филатова 1920 онд Оросын Рязань мужийн Сапожок хотод төржээ. Төрөлх хотдоо сургууль төгссөнийхөө дараа Москвад ирж, Худалдаа аж үйлдвэрийн яаманд "Комсомол"-ын зохион байгуулагчаар ажиллах болжээ. Тэрээр 1941 онд нөхөрт гарсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед гэр бүлийн хүн нь фронтод тулалдаж байжээ. Харамсалтай нь 1943 онд хосууд хоёр тийш болсон байна.

Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова

Цэдэнбал, Анастасия нар ЗХУ-д байхдаа танилаараа дамжуулан санаандгүй байдлаар танилцсан байна. Тэр үед маршал Чойбалсангийн баруун гар байсан залуу Цэдэнбалд орос бүсгүй ихээр таалагдсан бөгөөд Москвад байх хугацаандаа түүнтэй нэлээн дотно болжээ. Удалгүй хосууд хүүхэдтэй болно гэдгээ мэдсэний дараа Цэдэнбал Анастасияд гэрлэх санал тавьсан байна. 27 настай байсан Анастасия түүний саналыг зөвшөөрч, Монгол руу хамт буцахаар болжээ.

Нөхрийнхөө төр барих хугацаанд Анастасия Монголын улс төрд, ялангуяа нийгмийн болон боловсролын салбарт чухал шинэчлэлт хийхийн хажуугаар улс төрийн бодлогод нь байнга оролцож, бусад төрийн зүтгэлтнүүдэд нөлөөлөхийг оролдож байлаа. Тэрээр ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев, гадаад хэргийн сайд Вячеслав Молотов нартай холбоо тогтоож, Улаанбаатарт Пионерийн ордон, Хуримын ордон, хүүхдийн зуслангууд, усан бассейн зэргийг байгуулах, түүнчлэн Хүүхдийн төлөө фондыг бий болгоход туслалцаа авч байжээ. 

Цэдэнбал, Анастасия нар 43 жилийн турш ханилахдаа Владислав, Зориг хэмээх хоёр хүү төрүүлж өсгөжээ. Анастасия Цэдэнбал-Филатова нөхрөө өөд болсноос 11 жилийн дараа буюу 2001 онд Москва хотод өвчний улмаас таалал төгссөн байна.

4 Татьяна Васильевна Бакиева

2005-2010 онд Киргизийн Ерөнхийлөгчийн албыг хахиж байсан Курманбек Бакиевийн эхнэрийг Татьяна Васильевна Петрова гэдэг. Тэрээр цэвэр орос бүсгүй бөгөөд үнэн алдартны шашин шүтдэг ажээ. Хосууд Марат, Максим гэсэн хоёр хүүтэй аж. 

Татьяна Васильевна Бакиева

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()