Япон охинд тохиолдсон сэтгэл хөдөлгөм түүх

Японы хойд нутгийн Хоккайдо арлын алслагдмал тосгонд хүрдэг галт тэрэгний компанийн нэгэн гайхалтай шийдвэрээр уг түүх бүтсэн юм. Энэхүү тосгоны Ками-Ширатаки буудалд галт тэрэг ирдэг байсан ч дэндүү алслагдмал, хүн ам цөөтэй учир галт тэргийг явуулахаа болиод байжээ. Гэтэл дунд сургуулийн сурагч охин сургуульдаа явах зайлшгүй шаардлагатай тул галт тэрэгний жолооч, удирдлагатайгаа ярилцан охиныг ахлах сургуулиа төгстөл нь зөвхөн түүнд зориулж шугамандаа явахаар болжээ.
Япон охинд тохиолдсон сэтгэл хөдөлгөм түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хэдийгээр тус чиглэлийн галт тэргийг төдийлөн эрэлттэй бус хэмээн 2013 онд зогсоох шийдвэр гаргасан ч, 2016 оны 3-р сар буюу охиныг ахлах сургуулиа төгстөл нь явуулахаар шийдсэн байна.



Уг галт тэрэг өдөрт ердөө хоёрхон л хуваарьтайгаар явдаг бөгөөд тэр нь охиныг өглөө сургуульдаа явах цагт нь хүргэж өгөөд, охиныг хичээл нь тарах үед гэрт нь аваачдаг хэмээн Хятадын CCTV мэдээллэсэн байна.



Энэхүү гайхалтай явдлаас дүгнэн харахад Япон улсын засгийн газар залуу үе, ард иргэдийнхээ мэдлэг боловсролын тал дээр жижиг ч гэлтгүй ямар их анхаарч, хичнээн их хичээл зүтгэл гаргадгийг анзаарч болмоор...















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()