Заг хүйтэн өвчний үед илрэх шинж тэмдэг болон үүнийг хэрхэн эмчлэх тухай

Заг хүйтэн нь бэлгийн замаар дамжих олон төрлийн халдвараас хамгийн анх гарч ирсэн өвчин гэж үздэг. 3500 жилийн өмнө тус өвчний шинж тэмдгийг тодорхойлон бичсэн байдаг бөгөөд 1879 онд Алберт Нейссер (Albert Neisser) заг хүйтэн өвчнийг үүсгэгч нян болох гонококкийг илрүүлсэн билээ. Тус өвчний ерөнхий шинж тэмдгүүдэд үтрээгээр тууралт гарах, цус гарах, үтрээ болон бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах төдийгүй бие засах үед өвдөлт мэдрэгдэнэ. Үүнийг яаралтай эмчлэхгүй бол хор уршиг ихээр учруулна. Тэгвэл бид та бүхэндээ тус аюулт өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Заг хүйтэн өвчний үед илрэх шинж тэмдэг болон үүнийг хэрхэн эмчлэх тухай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гонорей  буюу заг хүйтэн өвчнөөр жил бvр 150-180 сая хvн өвчилдөг. Тиймээс энэ өвчин нь хамгийн ихээр тархсан өвчин гэж тооцогддог. Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт өвчин болохоор зөвхөн бэлгийн хавьтлаар буюу эрхтэнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтахад халдварлана. Энэ өвчин ахуйн замаар, бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах боломжгvй. Учир нь гонококк нь эмзэг бичил биет учир хvний биед хэвийн үржих боломжтой бөгөөд агаарт хэдхэн минутын дотор vхдэг.

 

1 Бэлгийн харьцаанд оролгүй тэвчих

Хэрэв та заг хүйтэн өвчтэй болсон байвал, бэлгийн харьцаанд орохоос татгалзаж, тэвчээрэй. Энэ нь бусдад өвчин халдаахаас сэргийлэх төдийгүй эмчилгээг үр дүнтэй болоход туслана. Үүнээс гадна заг хүйтэн өвчний үед секс хийх нь танд маш их өвдөлтийг мэдрүүлж, байдлыг улам бүр дордуулах аюултай. Мөн та эмчилгээ хийлгэж дууссаны дараа, бэлгийн харьцаанд орохдоо үргэлж бэлгэвч хэрэглэж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байгаарай. 

Бэлгийн харьцаанд оролгүй тэвчих

2 Антибиотик хэрэглэх

Та тус өвчнийг эмчлэхийн тулд эмчийн зааврын дагуу антибиотик хэрэглэх ёстой. Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвөөс, заг хүйтэн өвчнийг цефтриаксон гэх антибиотик эмчлэх боломжтой болохыг дурдсан байдаг. Хэрвээ эмийг дутуу хэрэглэж, эмчилгээг бүрэн гүйцэт дуусгалгүй хаявал, та ойрын ирээдүйд ахин заг хүйтнээр өвчлөх магадлал өндөр болох юм. 

Антибиотик хэрэглэх

3 Сармис

Сармис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд гоноррейны халдварыг эмчлэхэд тустай. Сармисанд агуулагдах "allicin" хэмээх бүрэлдэхүүн хэсэг нь өвчин үүсгэгч нянтай тэмцэх чадвартай.

Та заг хүйтэн өвчнийг эмчлэхийн тулд:

  • Өглөө өлөн дээрээ 2-3 ширхэг түүхий сармис идэж болно.
  • Мөн хоолондоо илүү их сармис хийж хэрэглээрэй.

Сармис

4 Алимны цуу

Гоноррейны эмчилгээнд тусалж чадах өөр нэг зүйл бол алимны цуу юм. Энэ нь таны бие дэх халдварын эсрэг тэмцэхэд туслах бөгөөд бактерийн эсрэг шинж чанартай.

Мөн бактерийг биеийн бусад хэсэг рүү тархахаас сэргийлэх аж.

  • 1 аяга алимны цууг халуун ус дүүргэсэн ванндаа хийж, усанд орох бөгөөд 15 минут хэвтээрэй. Үүнийг өдөр бүр давтах хэрэгтэй.
  • 1-2 халбага алимны цууг 1 аяга бүлээн усанд хийж, багахан зөгийн балаар амталж ууна. Өдөрт 2 удаа уугаарай.

Алимны цуу

5 Оливын тос болон оливын навчны ханд

Оливын тос болон оливын навчны ханд нь нянгийн эсрэг шинж чанартай "oleuropein" хэмээх хүчтэй бодисыг агуулдаг. 

Үүнээс гадна дархлааны системийг сайжруулахад оливын навчны ханд нь маш сайн нөлөөтэй билээ. Бат бөх дархлаа нь таны биеийг ямар нэг төрлийн бактерийн халдвараас хамгаалж, эрүүл байхад тусална. 

Та оливын навчны хандыг нэмэлтээр авч, 250-500 мг капсулыг өдөрт 2 удаа хэрэглэнэ. Үүнийг бүтэн 12 сарын турш хэрэглэснээр, үр дүнд хүрэх бөгөөд эмчээс заавар авсны дараа хэрэглэж болно. 

Оливын тос болон оливын навчны ханд

6 Орегано тос

Орeгано тос нь бактерийн халдвар, түүний дотор заг хүйтэн зэргийг эмчлэхэд онцгой үр дүнтэй юм. Тус тосонд агуулагдах "Карвакрол" нь халдварыг бууруулахад тусалдаг.

Мөн орегано тос нь дархлааны системийг сайжруулж, гоноррегийн эсрэг илүү хүчтэй тэмцэх боломжийг олгох аж.

  • 3-4 дусал орегано тосыг 1 аяга ус эсвэл шүүсэнд хийж ууна. 4-5 долоо хоногийн турш өдөрт 2 удаа уугаарай. 

Орегано тос

7 Мөнгөн коллоид

Мөнгөн коллоид нь хүчтэй антибиотик бөгөөд гермицид шинж чанартай. 

  • 1 халбага мөнгөн коллоидыг 1 стакан усанд хийж ууна.
  • 12 долоо хоногийн турш өдөрт 5 удаа уух хэрэгтэй.

Мөнгөн коллоид

8 Цайр

Цайр нь дархлааг сэргээж, заг хүйтнийг эмчлэх аргуудын нэг юм. 

Энэ нь биеийн цусны цагаан эсийн тоог нэмэгдүүлж, хорт нянтай тэмцэхэд тусална. Мөн эсийн мембран бүрхүүлийг хамгаалах үйл ажиллагааг сайжруулдаг. 

  • Та өдөр тутамдаа цайраар баялаг хоол хүнсийг идэхэд хангалттай.

Цайр

9 Витамин С

Витамин С-ээр баялаг хоол хүнс нь дархлааны системийг сайжруулах хамгийн сайн арга замуудын нэг юм. Хүчтэй дархлаа нь заг хүйтэн зэргээс урьдчилан сэргийлэх төдийгүй тэмцэх боломжийг нэмэгдүүлнэ.

Мөн Витамин С нь маш хүчтэй антиоксидант тул төрөл бүрийн үрэвслийг эмчилж чадна.

  • Жүрж, чинжүү, байцаа, бруссель, брокколи, гүзээлзгэнэ, бэрсүүт жүрж гэх зэрэг жимс ногоог түлхүү хэрэглээрэй.

Витамин С

10 Шүлтлэг хүнс

Заг хүйтэнтэй тэмцэхийн тулд биеэ илүү шүлтлэг болгохыг хичээх хэрэгтэй. Шүлтлэг орчинд бактер амьдрах чадваргүй байдаг аж.

Та зурагт тэмдэглэсэн хүнсний ногоог өдөр тутамдаа түлхүү хэрэглэж, биеэ эрүүл байлгах боломжтой төдийгүй заг хүйтэн өвчнөөс холуур тойрон өнгөрч чадна.

Шүлтлэг хүнс

ЗӨВЛӨМЖ

  • Хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орохгүй байх
  • Хэрэв таныг заг хүйтэнтэй гэж оношилсон бол, сексийн хамтрагчаа ч мөн шинжилгээ өгөхийг санал болгоорой.
  • Та нэгээс илүү сексийн хамтрагчтай бол жилд нэг удаа шинжилгээ өгч байгаарай.
  • Дархлаагаа сайжруулж, тогтмол дасгал хийх шаардлагатай.
  • Их хэмжээний ус ууж байгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()