Алдарт "Цагдаагийн академи" киногоор бидний зүрхэнд хоногшсон жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

"Цагдаагийн академи" буюу "Police Academy" инээдмийн кино нь хамгийн анх 1984 онд дэлгэцийн бүтээл болж байсан бөгөөд энэ цаг үеэс эхэлж үзэгчдийн таашаалд нийцсэн хамгийн шилдэг кинонуудын тоонд багтах болжээ. Киноны гол дүрийг бүтээсэн ихэнх жүжигчдийн цаашдын карьерт энэхүү бүтээл маш чухал хувь нэмэр оруулсан байдаг. Тэгвэл тэдгээр уран бүтээлчид 30 гаруй жилийн хугацаанд хэрхэн аж төрж байсан бол?

Алдарт "Цагдаагийн академи" киногоор бидний зүрхэнд хоногшсон жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сонсогч Кэри Махони - Стив Гутенберг (Steve Gutenberg)

Стив Гутенберг Нью-Йоркийн Их Сургуульд сурч байсан боловч азаа туршиж үзэхээр шийдэж, хичээлээ хаяад Холливуд руу нүүжээ. Ийнхүү Холливудад ирснийхээ дараа KFC-ийн сурталчилгаанд тоглож хүмүүсийн анхааралд өртөж байсан тэрээр анхныхаа кино болох "Boys From Brazil" (1978) -д тоглосон байна.

Эцэст нь Стив "Цагдаагийн академи" (1984) кинонд Махонигийн дүрийг бүтээж жинхэнэ од болсон аж. Үүний ачаар Стив 1980-аад оны хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болж чадсан байдаг. Гутенбергийн хамгийн алдартай кинонууд гэвэл "Cocoon" (1985), "Cocoon: The Return" (1988), "Short Circuit" (1986), "Three Men and a baby" (1987), зэрэг юм. Стив Гутенберг Цагдаагийн академийн дараагийн гурван ангид тоглосон байдаг. Гэвч шинэ анги гарах бүрт үзэгчид болоод шүүмжлэгчдийн зүгээс илүү муу үнэлгээ авах болсон юм. Гутенберг ч өөрөө зөвхөн мөнгөний төлөө л сүүлийн хэдэн кинонд тоглосон аж. Гэвч ганц дүрээрээ олонд танигдаж залхсан тэрээр сүүлийн 2 кинонд тоглоогүй.

Энэ оны 8-р сарын 24-нд Стив 63 нас хүрэх гэж байна. Ерөнхийдөө түүнд одоо ховорхон кинонд тоглох санал ирэх болжээ. Хамгийн сүүлд тэрээр шинэ цагдаагийн академийн анги гарах гэж байгаа тухай 2018 онд жиргэсэн ч өдгөө тэр талаар сураг тасарчээ. 

Сонсогч Кэри Махони - Стив Гутенберг (Steve Gutenberg)

2 Сонсогч Карен Томпсон - Ким Катралл (Kim Cattrall)

Анх 19 настайдаа урлагт хөл тавьсан Ким Катралл 70-аад оны үед олон телевизийн цувралд дүр бүтээсэн байна. Харин 80-аад онд тэрээр хэд хэдэн кинонд дүр бүтээсний нэг нь Цагдаагийн академи юм. Гэхдээ түүний тоглосон хамгийн алдартай кино нь "Big Trouble in Little China" (1986) юм. 

Үзэгчид харин Кимийг 1998 онд анх дэлгэцнээ гарч байсан "Sex and the City" телевизийн цувралын Самантагийн дүрээр нь сайн мэдэх байх. Нийт 6 улирал үргэлжилсэн тус цуврал нь үнэхээр бүх цаг үеийн шилдэг телевизийн бүтээлийн нэгт тооцогддог. Энэ сарын 21-нд 65 нас хүрэх гэж байгаа Ким Катралл өдгөө цэнхэр дэлгэцээр үзэгдэх нь мөн л цөөрсөн байна. 

Сонсогч Карен Томпсон - Ким Катралл (Kim Cattrall)

3 Дэслэгч Тадеус Харрис - Жорж Бэйли (George Bailey)

Жорж Бэйли их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байсан ч 1960-аад оны дундуур сургуулиа орхин театрын жүжигчин болсон бөгөөд арван жилийн дараа кинонд тоглох болжээ. 1990-ээд оны сүүлээр Бэйли их сургуульдаа эргэн орж, хуульч мэргэжил эзэмшсэн юм. Жорж Бэйли "Harry-O" олон ангит кинонд цагдаагийн дүрд тоглосноор жинхэнэ жүжигчин болсон байдаг. Тэрээр үүнээс 10 жилийн дараа дахин цагдаагийн ажилтны дүрд тоглож алдартай болсон юм. Гэсэн хэдий ч Бэйли "Академи"-д тоглохоосоо өмнө ч олон нийтэд өөрийгөө бага ч болов таниулаад байсан гэнэ.  

1970-аад оны сүүлээр тэрээр MASH телевизийн олон ангит кинонд түрүүч Риццогийн дүрд тоглосон байдаг. Бэйли Цагдаагийн академийн хоёр, гуравдугаар ангийг алгассан боловч сүүлийн 3 ангид нь Дэслэгч Харрисийн дүрийг дахин бүтээжээ. Бэйли олон жилийн турш хорт хавдартай хүүхдүүдэд тусалдаг буяны байгууллагыг удирдсан байна. Энэ оны 8-р сарын 27-нд Жорж 77 нас хүрнэ.

Дэслэгч Тадеус Харрис - Жорж Бэйли (George Bailey)

4 Сургуулийн захирал Эрик Лассард - Жорж Гейнс (George Gaines)

Эрик Лассард 1917 онд Финландад төрсөн юм. Гейнс Швейцарийн Collège Classique болон Миланы хөгжмийн сургуульд боловсрол эзэмшсэн мэргэжлийн дуучин юм. Харамсалтай нь түүнийг хөгжмийн сургуулиа төгссөн даруйд Европт дайн дэгдсэн байна. Германчууд Парисыг эзлэхээс өмнөхөн тэрээр Испани руу зугтсан ч тэндээ фашистуудад баригдан шоронд хоригджээ. 1942 онд Гайнс суллагдаж Англи руу нүүсэн бөгөөд Тэнгисийн цэргийн хүчинд сайн дураараа элсжээ. Жорж Гейнс англи, дани, орос, франц, итали хэл мэддэг байсан аж. Ийм олон хэлтэй учраас түүнийг флотод орчуулагч болгон авсан байна.

Жорж Гейнс 1946 онд цэргээс халагдсаныхаа дараа Францад буцаж ирсэн байна. Тэрээр Францаар аялж явсан Бродвейн продюсертэй санамсаргүй таарсан бөгөөд түүний ятгалгаар АНУ руу нүүжээ. Бродвейд Гейнс амжилт олоод зогсохгүй, олон мюзикл кинонд тоглож, од болж чадсан юм. Үүнээс гадна 1960-аад оноос эхлэн тэрээр телевизийн цувралд дүр бүтээх болов. 70,80-аад оны үед Жорж инээдмийн кинонуудад тоглон дахин олны танил болсон байдаг. Тэдний нэг бол алдарт "Tootsie" киноны Жон ван Хорны дүр юм. Түүний тоглосон хамгийн сүүлийн кино нь "Newly Wed" (2003) аж. Жорж Гейнс 2016 оны 2-р сарын 15 -нд 99 насандаа таалал төгссөн юм. 

Сургуулийн захирал Эрик Лассард - Жорж Гейнс (George Gaines)

5 Түрүүч Дебби Каллахан - Лесли Истербрук (Leslie Easterbrook)

Лесли Истербрукийн хувьд Цагдаагийн Академи нь түүний хамгийн анхных киноны дүр байжээ. Тэрээр анх дуурийн дуучин болох хүсэлтэй байсан ч чадалгүй, голцуу мюзикльд тоглох болсон аж. Гэхдээ тэрээр хэд хэдэн инээдмийн мюзикльд тоглосныхоо ачаар олонд танигдаж, 1983 оны Super Bowl-ийн үеэр төрийн дууллаа дуулсан байна. 

Лесли Цагдаагийн академийн 2 ангиас бусад бүх кинонд тогложээ. Үүний дараа тэрээр хэдэн арван кино, телевизийн цувралд тоглосон ч Леслиг үзэгчид Түрүүч Деббигээр нь дурсаж явдаг. 

Хэн хэн нь хөгжмийн урлагт хайртай учраас Жорж Гейнс, Лесли хоёр сайн найзууд болсон бөгөөд түүнийг нас барах хүртэл нь ойр, дотно холбоотой байсан гэнэ. Өнгөрсөн сарын 29-нд Лесли 72 нас хүрчээ.

Түрүүч Дебби Каллахан - Лесли Истербрук (Leslie Easterbrook)

6 Сонсогч Лаверн Хүүкс - Марион Рэмси (Marion Ramsey)

Марион бол Цагдаагийн Академийн өөр нэг дуучин юм. Тэрээр хэд хэдэн мюзикльд тоглосныхоо дараа кино урлагт хөл тавьсан байна. Тэрээр дуу багатай сонсогч Лаверн Хүүксийн дүрийг бүтээхдээ 37 настай байжээ. Марионы үндсэн мэргэжил дуучин учраас тэрээр Цагдаагийн Академиас гадна цөөн хэдэн кинонд тоглосон аж. 

7 жилийн өмнө тэрээр урлагийн ертөнцийг бүрэн орхисон байна. Харамсалтай нь 2021 оны 1-р сарын 7-нд Марион Рэмси 74 насандаа нас баржээ. Түүний төрөл төрөгсөд үхлийн шалтгааныг зарлаагүй.

Сонсогч Лаверн Хүүкс - Марион Рэмси (Marion Ramsey)

7 Сонсогч Ларвелл Жонс - Майкл Уинслоу (Michael Winslow)

Ямар ч дуу чимээг дуурайж чаддаг Майкл Уинслоуг үзэгчид хамгийн сайн мэдэх байх. 

Майкл Уинслоу бага насандаа найз нөхөдгүй байсан тул уйдахдаа эргэн тойрон дахь зүйлсээ дуурайн дуугарч сурчээ. Ахлах сургуульд байхдаа тэрээр хошин шогийн клубт элссэнийхээ дараа өөрийнхөө чадварыг үнэлж эхэлсэн байна. Уинслоу хошин клубуудэд өөрийн авъяасаа ашиглан тоглолт хийдэг болсныхоо ачаар чамлахааргүй мөнгөтэй болж, Холливудыг байлдан дагуулахаар шийджээ. Продюсерууд Винслоуг нэгэн клубт харсан даруйдаа кинондоо тоглуулахаар шийдсэн аж. 

Өвөрмөц жүжигчин эр "Цагдаагийн академи" киноны долоон ангид бүгдэд нь тоглосон байна. Тэрээр 1993 онд эхнэрээ хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас барсных нь дараа шоу бизнесээс хэсэг хугацаанд холдож, хүүхдүүддээ цаг зав, анхаарал халамж хандуулсан юм. Майкл Уинслоу энэ оны 9 -р сарын 6-нд 63 нас хүрч байна. 

Сонсогч Ларвелл Жонс - Майкл Уинслоу (Michael Winslow)

8 Сонсогч Мосе Хайтауэр - Бубба Смит (Bubba Smith)

Бубба Смит мэргэжлийн хөлбөмбөгчдийн гэр бүлээс гаралтай тамирчин байжээ. Түүний ах Америкийн хөлбөмбөг тоглодог байсан бөгөөд аав нь хөлбөмбөгийн дасгалжуулагч аж. Спортын карьераа дуусгасны дараа Смит телевизийн цуврал болон кинонд тоглож эхэлжээ. Мосе Хайтауэр бол Смитийн хамгийн алдартай дүр юм. Харамсалтай нь Бубба Смит 2011 оны 8 -р сарын 3-нд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 66 насандаа хорвоог орхижээ. 

Сонсогч Мосе Хайтауэр - Бубба Смит (Bubba Smith)

9 Сонсогч Евгений Таклбери - Дэвид Граф (David Graf)

Бусадтайгаа адил Дэвид Граф сургуулиа хаяж жүжигчин болсон бөгөөд Цагдаагийн академийн ачаар нэрд гарчээ. Дэвид үүнээс өөр алдартай кинонд тоглоогүй боловч Холливудын жүжигчдийн ажиллах нөхцлийг сайжруулахад идэвхтэй оролцож, жүжигчдийн эвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, янз бүрийн жүжигчдийн хороонд албан тушаал хашиж байв.

Дэвид Граф 2001 оны 4-р сарын 7-нд 51 нас хүрэхээсээ 9 хоногийн өмнө таалал төгссөн байна. Тэрээр дүүгийнхээ хуриманд оролцож байхдаа зүрхний шигдээс болсон гэнэ. "Цагдаагийн академи" -ийн гол дүрийн бүх жүжигчид түүнийг сүүлчийн замд нь хамтдаа үдсэн гэнэ.

Сонсогч Евгений Таклбери - Дэвид Граф (David Graf)

10 Сонсогч Лесли Барбара - Донован Скотт (Donovan Scott)

Донован Скотт кинонд тоглохоосоо өмнө АНУ даяар аялан тоглолт хийдэг театрын гишүүн байжээ. Гэхдээ "Цагдаагийн академи" -ийн Барбара бол Скоттын хамгийн алдартай дүр юм. Харамсалтай нь тэрээр бусад ангиудад нь тоглоогүй аж. Донован Скотт энэ оны есдүгээр сарын 29-нд 74 нас хүрч байна.

Сонсогч Лесли Барбара - Донован Скотт (Donovan Scott)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()