44 настай зандан эрийн хүнтэй унтсан хөгжилтэй түүх

2016-03-29, 12:52
41,012

Энэтхэг улсын иргэн, өдгөө 44 настай Мохаммед Абад 6 настай байхдаа осолд орж, бэлэг эрхтнээ тэр чигт нь тайруулж, хэзээ ч бэлгийн ажил хийж чадахааргүй болжээ. Гэвч анагаах ухаан жинхэнэ утгаараа бүхнийг эдгээж, түүнийг дахин эр хүн болгожээ. Гэхдээ бүхэл бүтэн 38 жилийн дараа шүү...

44 настай зандан эрийн хүнтэй унтсан хөгжилтэй түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Абад жаахан байхдаа гудманд найзуудтайгаа тоглож байтал гэнэт солиотой хурдтай явж байсан автомашин түүнийг мөргөж, хагас километр гаруй газар чирж, хүнд гэмтээжээ. Ингэж тэр төмсөг болон бэлэг эрхтнээ тайруулсан юм.

2012 онд Абад 70 мянган фунт стерлингээр (монгол мөнгөөр 190 гаруй сая төгрөг) 20 см урттай хиймэл эрхтнийг суулгуулжээ.

Хиймэл эрхтнийг суулгуулахад нийт 11 цаг шаардагдсан бөгөөд үүнээс гадна биеийн бусад хэсгийн нийт 119 хагалгаанд орсон байна. Түүний шинэ бэлэг эрхтнийг бүтээхэд эмч нар бүхэл бүтэн 3 жилийг зарцуулжээ. Мөн түүний гарын арьснаас хэсэг арьс авсан аж.

Мэс заслын дараа түүний шинэ эрхтэн 2 долоо хоногийн турш хөвчирсөн хэвээр байж, амар заяаг нь үзүүлээгүй гэнэ. Тиймээс тэр шинэ эрхтнийхээ “ид шид”-ийг үзэхээр, бас амьдралдаа анх удаа секс хийхээр Шарлотте Рөүз (Charlotte Rose) хэмээх биеэ үнэлэгч бүсгүйг хөлсөлжээ. Шарлотте хэдийгээр дурамжхан байсан ч их мөнгө сонсоод "нүдээ аниад" түүнд зөвшөөрсөн аж.

Эл явдлын дараа Шарлотте “Daily mail” сайтад өгсөн ярилцлагадаа “Надад анхандаа жаахан эвгүй байсан. Түүнийг юу ч мэдрэхгүй байхвий, бас эвгүй байдалд оруулахвий ч гэж санаа зовж байлаа. Гэхдээ бүх зүйл бодсоноос шал өөр байсан шүү. Бид бүтэн цаг хагасын хугацаанд хамт байж, сэтгэл хангалуун салцгаасан” гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()