Ээ дээ, энэ Хятадууд уу?

Манай улсын урд хөрш болох БНХАУ-ын талаар та хэр их сайн мэдэх вэ? Ази тивийн хөгжлийг тодорхойлж, эдийн засгийн өсөлтөөрөө АНУ-тай өрсөлдөх болсон Хятадуудын тухай сонирхолтой баримтуудтай хамтдаа танилцъя.

Ээ дээ, энэ Хятадууд уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хятадын баячууд хэрэг хийж, шоронд хоригдохоосоо огтхон ч санаа зовдоггүй байна. Учир нь тэд өөрсдийнхөө өмнөөс хэн нэгэнд асар их хэмжээний мөнгө төлөн хэргээ үүрүүлж, өөрийнхөө өмнөөс шоронд ял эдлүүлдэг аж. 

2

Дээр дурдсанчлан, БНХАУ нь саяхныг хүртэл АНУ-тай эдийн засгийн өсөлтөөрөө өрсөлдөж байсан бол 2016 оны 7 дугаар сарын байдлаар тэднийг гүйцэж эхэлсэн билээ.

3

АНУ-ын Сан Франциско хотын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд ноцтой асуудал болоод байгаа бөгөөд энэхүү агаарын бохирдлын 29% нь тэнд амьдарч буй Хятадуудтай холбоотой байна.

4

Нэгэн судалгааны үр дүн сонирхолтой гарсан нь, АНУ дахь англиар ярьдаг хүмүүсээс Хятад дахь англиар ярьдаг хүмүүсийн тоо хавьгүй олон аж. 

5

Төрөл бүрийн шөлтэй хоолнууд нь хятадад хамгийн алдартай хоолонд тооцогддог байна. 

6

Хятадад 7 хоногийн хугацаанд найз охин 31 доллараар түрээслэх боломжтой "вебсайт" байдаг гэнэ шүү.

7

Хятад улс нь хүн амын тоогоороо одоог хүртэл дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд нийт хүн ам нь яг өнөөдрийн байдлаар 1.383.251.203 байгаа юм байна. 

8

Хятад улс нь шинээр ашиглалтанд оруулж буй барилга байгууламжийн тоогоороо азидаа төдийгүй дэлхийд толгой цохиж байгаа бөгөөд эцсийн үр дүндээ "Сүнсэн хороолол" буюу эзэнгүй хорооллуудаар дүүрчээ.

9

Саяхан хятадад нэгэн хачирхалтай зүйл болсон нь нэгэн залуу iPad-тай болохын тулд өөрийнхөө өрөөсөн бөөрөө зарахад хүрсэн байна. Тэрээр "Би Стив Жобсыг маш их хүндлэж, шүтэж явдаг байсан. Тиймээс шүтээнийхээ зохион бүтээсэн технологийн дэвшлийг авахыг хүссэн юм" гэж хэлж байжээ.

 

10

Бас нэгэн хачирхалтай зүйл болсон нь хамгийн сүүлийн Индонези гаралтай барыг агнаж, идсэнийх нь төлөө нэгэн хятад эрийг шоронд 12 жил хорих ялаар шийтгэсэн аж. Индонези бар нь сүрлэг том биетэй бөгөөд уг барыг ашиглан цаашид барын тоо толгойг ихэсгэх зорилготой байсан ч ийнхүү талаар болсон байна. 

11

Энэхүү байгалийн үзэсгэлэнт газрыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгээр зүй ёсоор нэрлэдэг бөгөөд уг газрыг "Яньшуо" хэмээн нэрлэдэг. 

12

Хятад улс нь оюун ухаанаа бүрэн гүйцэт ашиглах тал дээр асуудалтай ард түмэн бөгөөд үүний тод жишээ нь оютнуудынх нь 7/10 нь их сургуулиа төгсөхдөө хангалттай сайн дүнтэй төгсөж чаддаггүй ажээ. 

13

Дэлхийн алдарт жүжигчин Бред Питт урьд өмнө нь хэзээ ч Хятад улсад зочилж байгаагүй ажээ. Учир нь төвдүүдтэй асуудалтай байдаг хятадууд түүнийг "Төвдөд өнгөрүүлсэн 7 жил" гэх нэртэй кинонд тоглосных нь дараагаар хятадад ирэхийг хориглосон байна.

14

Хятадын төдийгүй дэлхийн судлаачдын үзэж байгаагаар 2025 он гэхэд Хятад улс нь Нью-Йорк хот шиг 10 том метрополис хоттой болно гэсэн тооцоо гарчээ

15

Хулсны баавгай буюу бидний хэлж заншсанаар панда нь хятадуудын хамгийн ихээр хайрладаг, өсгөж үржүүлдэг амьтдын нэг юм.

16

Замын түгжрэл их тохиолддог улсуудын нэг яах аргагүй Хятад улс бөгөөд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн түгжрэл нь бүтэн 10 өдөр болж байсан ажээ.

17

Хэрвээ та хятадад шоппинг хийж байх үедээ ядрах юм уу эсвэл нойр хүрсэн үедээ дурын буйдан, сандал дээр очоод амраад авах боломжтой ажээ. Гэхдээ энэхүү боломжийг зөвхөн "IKEA" брендийн дэлгүүрүүд л олгодог байна.

18

БНХАУ нь дэлхийд амиа хорлож буй хүмүүсийн тоогоор сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд сонирхолтой нь "Амиа хорлогчдын цогцсыг зөөгч" гэсэн ажил байдаг байна. Энэхүү ажил нь амиа хорлосон хүмүүсийн цогцсыг олж, зөөн авчирч, тусгай машинд хийдэг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()