Хамгийн өвөрмөц цайны соёлтой 20 орон

Цайны ургамлын навч, нахиа, ишийг олон янзын аргаар бэлтгэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болох цай нь дэлхий дээрх хамгийн түгээмэл ундаа юм. Энэхүү анхилуун үнэрт, аагтай ундаа өнө эртний түүхтэй учир бараг дэлхийн улс үндэстэн бүр ёс заншил, газарзүйн тогтоц, цаг уурын онцлогтоо тохирсон олон өвөрмөц ялгаа бүхий өөрсдийн гэсэн цайны соёлтой болсон байдаг. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн сонирхолтойг нь танилцуулахаар бэлтгэлээ. 

Хамгийн өвөрмөц цайны соёлтой 20 орон

1 Япон

Матча хэмээх нунтаг ногоон цай нь Японы цайлах соёлын гол хэсэг юм. Орчин үед Матчаг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд амт оруулах зорилгоор түлхүү ашиглах болжээ. 

Япон

2 Энэтхэг

Энэтхэгчүүд Масала хэмээх цай уудаг бөгөөд энэ нь тус нутгийн төрөл бүрийн  халуун ногоо, ургамлын ханд бүхий цай юм. 

Масала цай чанах яг тогтсон арга байдаггүй учир нутаг ус, гэр бүл бүр өөрсдийн гэсэн тусгай жортой байдаг. Гэхдээ Масала чанахын тулд цайны ханд, чихэр, сүү, халуун ногоо зэргийг заавал хийх хэрэгтэй гэнэ. 

Энэтхэг

3 Англи

Англид үдээс хойш цай уух уламжлал 1840 онд үүссэн бөгөөд Британичууд ихэвчлэн 14.00-17.00 цагийн хооронд цайлдаг. Уламжлалт ёсоор  цайг цайны тусгай саванд хийж, сүү, элсэн чихэрээр амталж ууна. Өнөө үед үдээс хойш зочид буудал эсвэл цайны дэлгүүрт хүмүүс цай уух болсон аж. Британичууд цай уухдаа хөнгөн зууш иддэг. Үүнээс гадна тэд өдөрт хэд хэдэн удаа богино хугацааны цайны завсарлага авдаг. 

Англи

4 Турк

Туркчууд цайг ихэвчлэн тусгай давхар цайны данханд чанадаг. Усыг том, доод данханд буцалгана. Дараа нь буцалж буй уснаас авч жижиг данх руу буталсан навчны хамт хийнэ. Аагтай өтгөн цайнд дуртай хүн  цайгаа шууд аягалж уух бол сул амттай цайнд дуртай хүн үлдсэн усаар шингэлж уудаг байна. Хүсвэл цайндаа чихэр, сүү хийж болно. 

Турк

5 Төвд

Төвдийн чауима цайг Хятадын шахмал пү-эр цайгаар чанадаг бөгөөд энэ нь төвдүүдийн өдөр тутмын хоолны чухал хэсэг юм. Чауимаг сүү, сарлагийн тос, давстай чанаж бэлтгэдэг. 

Төвд

6 Морокко

Морокко улсад цайг гаатай хольж чанадаг. 

Морокко

7 Хонконг

Уламжлалт Хонконгийн цайг хар цай, сүүтэй (ихэвчлэн өтгөрүүлсэн), чанадаг бөгөөд хүйтнээр нь уудаг. 

Хонконг

8 Тайван

"Bubble tea" гэдгээрээ дэлхий даяар илүү танигдсан сувдан сүүтэй цай нь дэлхийн хэмжээнд трэнд болоод байгаа билээ. Сувдан цайг халуун, хүйтний аль алинаар ууж болох юм. Тус цайны гол орц нь ханд болоод чихрийн сироп юм. 

Тайван

9 АНУ

Амтат мөстэй цай бол Америкчуудын "амин сүнс" юм. Үүнийг ихэвчлэн элсэн чихэр, нимбэг, эсвэл бага зэрэг сод хийж бэлтгэдэг. 

АНУ

10 Орос

Эрт дээр үеэс ОХУ-д цайгаа самовараар чанаж ирсэн боловч орчин үеийн хүмүүс аль хэдийн цахилгаан данх ашиглах болжээ. Оросуудын хамгийн дуртай цай нь өтгөн хар цай юм. 

Орос

11 Пакистан

Пакистанчууд мөн Масала цай уудаг. Гэхдээ энэтхэгчүүдээс ялгаатай нь Пакистан Масалаг хар цайны хандаар бэлтгэдэг байна. 

Пакистан

12 Тайланд

Тайландын иен нь өтгөрүүлсэн сүү, мөстэй хар цай юм.

Тайланд

13 Хятад

Цайны эх орон хятад нь тоолж барамгүй олон төрлийн цайтай газар билээ. Гэхдээ хамгийн түгээмэл нь шар пу-ерх юм. Энэхүү цайны хандыг жижиглэж аяганд хийгээд дээрээс нь халуун ус хийж уудаг. 

Хятад

14 Египет

Ихэнх египетчүүд өдрийн турш чихэргүй хар цай уудаг. Египет чухал үйл явдал дээр гибискус хэмээх цайгаар үйлчилдэг бөгөөд энэ нь цусны даралтыг багасгаж, холестролын хэмжээг бууруулах эерэг нөлөөтэй.

Египет

15 Монгол

Монголчууд янз бүрийн эмийн ургамлаар цай чанаж эртнээс нааш өвчин эмгэгийг илааршуулах, ядаргааг арилгах, биеийн тамир тэнхээг сайжруулахад хэрэглэж иржээ. Цай нь сүүтэй, будаатай, борцтой гэх мэт олон янз. Сүүгүй цайг “бор цай, хүрэн цай” гэх бөгөөд “хар цай” гэж хэлэхээс цээрлэдэг. Өдөр тутам уух цай нь нутаг нутгийн онцлогоос шалтгаалж өөр өөр байх ба тус тусдаа нэртэй байдаг.

Монгол

16 Кени

Кеничүүд хар цайг дангаар нь хэрэглэдэг. 

Кени

17 Аргентин

Аргентинчууд кофейн ихтэй матэ хэмээх цай уудаг. Энэхүү цай нь бараг кофе шиг үйлчилгээтэй бөгөөд халуун юм уу хүйтнээр нь хэрэглэж болно. 

Аргентин

18 Өмнөд Африк

Ройбос бол Өмнөд Африкийн уугуулчуудаас гаралтай цай юм. Ройбос өөрөө чихэрлэг зөөлөн амттай байдаг учир ихэвчлэн сүү, элсэн чихэргүйгээр чанадаг. 

Өмнөд Африк

19 Малайз

Тэх тарик бол хар цай, элсэн чихэр, сүү агуулсан Малайзын уламжлалт цай юм.

Малайз

20 Кувэйт

Кувейтчүүд кардамон, гүргэм бүхий хар цай хэрэглэдэг. 

Кувэйт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()