Улс орнуудын иргэд ямар орон сууцанд амьдардаг вэ?

Улс орон бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил, өв соёлтой байдаг билээ. Тэр ч үүднээсээ тэдний ахуй амьдрал харилцан адилгүй байх нь бий. Тэгвэл дэлхий дээрх олон улс орнууд ямархуу байдалтай аж торниж, өдөр хоногийг өнгөрүүлдэг юм бол? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, элс орнуудын ард иргэдийн амьдардаг орон сууцнуудыг үзэж сонирхоцгооё. 

Улс орнуудын иргэд ямар орон сууцанд амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япон

Японы нийслэл Токио хот нь дэлхийн хамгийн тансаг хотуудын нэг хэдий ч, дундаж болон түүнээс доогуур түвшний амьдралтай хүмүүс бусдаас ялгагдах зүйлгүй нийтийн орон сууцанд амьдардаг байна. 

Япон

Уг орон сууцнууд нь ихэвчлэн унтлагын, зочны, болон угаалгын өрөөнүүдээс бүрдэх бөгөөд аль нэг буланд хөргөгчөө байрлуулах нь бий. Хамгийн сонирхолтой нь тагт руугаа гарахын тулд ороо давах шаардлага олон айлд тулгардаг гэнэ. Гэсэн хэдий ч, халуун дулаан уур амьсгалыг айл өрх бүрдүүлсэн байдаг байна.

Харин угаалгын өрөө болон гал тогоог нь харахад өрөө гэж хэлэхэд хэцүү бөгөөд маш бага талбайг эзэлдэг байна.

2 Испани

Испаний ард иргэдийн дийлэнх хувь нь зураг дээрх шиг блокоор баригдсан орон сууцанд амьдардаг.

Испани

Түүгээр зогсохгүй ихэнх Испани айлуудын гэр нь цагаан хана, чулуун шал, саруул цонхтой байдаг байна. Энэ нь зуны тэсгэм халуунд агаар, салхи оруулдагтай холбоотой юмсанж. Харин өвлийн улиралд цахилгаан тень гэртээ тавьж, орон гэрээ дулаацуулдаг гэнэ. Гэвч Испанид цахилгааны төлбөр их гардаг учраас энэ нь ихэнх айл өрхүүдэд хүнд тусдаг байна.

Харин тэдний гал тогоо болон зочдын өрөө нь талбай томтой, саруулхан байдаг ажээ.

3 Швед

Шведийн орон сууцнуудыг гаднаас нь харахад ийм байдалттай харагддаг.

Швед

Хэрвээ та Шведэд очих юм бол гудамж, талбай бүрт шахуу унадаг дугуйны зогсоол болон нийтийн хими цэвэрлэгээний газрыг олж харах болно.

Хамгийн сонирхолтой нь орон сууц бүрт элдэв янзын ашиглахаа больсон эд хогшлоо хийх боломжтой агуулах бүхий өрөөнүүд байх бөгөөд эдгээр өрөөнүүд нь бүгдээрээ цоожтой байдаг байна. Мөн саруулхан тагттай учраас хүссэн хэмжээгээрээ цэцэг, ургамал тавьж болох аж.

Айлуудын дотоод засал чимэглэлийн хувьд үнэхээр тансаг бөгөөд тэд гэртээ гэрэл гэгээ оруулах дуртай байдаг байна. 

4 Их Британи

Тэдний хувьд орон сууцанд амьдрахаасаа илүүтэй хувийн байшингуудад амьдардаг бөгөөд дотроо саруулхан талбайтай учраас жимс жимсгэнэ болон хүнсний ногоо тарих нь бий. 

Их Британи

Ерөнхийдөө сэрүүвтэр уур амьсгалтай орон учраас өрөө бүртээ хивс дэвсэж, цонхоо зориулалтын материалаар дулаалдаг байна. 

Харин зочдын өрөө болон гал тогоо нь доорх зурган дээрх шиг байдаг гэнэ.

5 Өмнөд Солонгос

Солонгосчуудын нийт хүн амын 80 гаруй хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Өмнөд Солонгос

Хачирхалтай нь Солонгос орон сууцнуудад үүдний өрөө гэж байдаггүй юмсанж. Гэрийн үүдээр ормогц гал тогоо болон бусад өрөөнүүд байрласан байх бөгөөд үүдний өмнө гуталнуудаа тайлж тавьдаг байна. 

Өрөөнүүд нь ихэвчлэн саруулхан том цонхтой байх бөгөөд хамгийн утгагүй нь 00 болон угаалгын өрөө хоёр хамтдаа байдаг явдал гэнэ.

6 Австрали

Австраличуудын 30% нь нийтийн орон сууцанд амьдардаг бол үлдсэн 70% нь өөрсдийн гэсэн хувийн байшинд амьдрахыг илүүд үздэг байна.

Австрали

Ихэнх байшингууд нь 3 унтлагын өрөөтэй байх бөгөөд өрөө тус бүр нь дунджаар 80-120 м/кв байх нь бий. Мөн зочдын өрөө болон гал тогооноос гадна 2 00-ын өрөө болон автомашины гаражтай юмсанж. Түүнээс гадна хувийн байшингуудын гаднах хаалга нь шилэн хаалганууд байдаг аж.

7 Энэтхэг

Тэгвэл хүн амын тоогоороо Хятадыг бараг гүйцсэн гэж яригдах болсон Энэтхэгчүүд хэрхэн амьдардаг юм болоо? Дундаж болон дундаас доогуур түвшний амьдралтай ард иргэд нэлээдгүй хуучирсан хувийн байшингуудад амьдрахаас гадна зарим нь нийтийн орон сууцнуудад амьдардаг байна. 

Энэтхэг

Гэрийнх нь өрөөнүүд Энэтхэгийн өв уламжлалыг харуулсан эд зүйлсээр чимэглэгдсэн байх бөгөөд шалан дээрээ янз бүрийн хээ угалзтай хивс дэвссэн байх нь бий. 

8 Куба

Кубын ард иргэдийн хувьд нэг юм уу хоёр давхар хувийн байшингуудад амьдрах хэдий ч, ихэнх айл өрхүүд цонхгүй байшинд амьдардаг аж. 

Куба

Харин доторх засал чимэглэл нь ямар ч хүнд гайхалтай сэтгэгдэл төрүүлэх бөгөөд эртний эд хогшлоор гэр орноо чимэглэсэн байдаг байна.

Зочдын өрөө болон гал тогоо нь доор зурган дээрх шиг байдаг юмсанж.

9 АНУ

Америкчуудын хувьд нийтийн орон суунаас илүүтэйгээр хувийн байшинд амьдардаг бөгөөд унтлагын болон угаалгын хэд хэдэн өрөөнүүдтэй байх нь бий. Түүнээс гадна тэд хувийн байшиндаа тэгтлээ удаан амьдардаггүй бөгөөд хэдэн жил болмогцоо зарж, өөр газар амьдардаг байна. 

АНУ

Ариун цэврийн өрөө нь гэхэд доор зурган дээрх шиг байдгаас гадна өндөр цалинтай ажил хийхийнхээ сацуу тансаг амьдралыг эрхэмлэдэг аж. 

Зочдын өрөө болон гал тогооны өрөө...

10 Монгол

Монголчуудын хувьд уудам тал нутагтай эрх дураараа амьдрахаас гадна улсын нийслэл Улаанбаатар хотдоо нийтийн орон сууц болон эсгий цагаан гэртээ өнөр олуулаа аж торнин амьдарцгаадаг билээ.

Монгол

Нийтийн орон сууцнууд нь унтлагын, ариун цэврийн болон зочид гийчдийн өрөөтэйгөөс гадна айлууд шал болон ханан дээрээ үндэсний үйдвэрлэлийн хивс дэвсэж, монгол ёс заншлаа харуулсан эд зүйлсээр өргөө гэрээ чимэглэсэн байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()