Устахаас нь өмнө очиж үзэх хэрэгтэй 8 газар

2015-03-15, 23:56
16,331
Танд заавал очиж үзэхийг хүссэн гайхалтай үзэсгэлэнт газруудын жагсаалт байдаг уу? Цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшиг, улс орны хөгжил манай гаригийн хамгийн сайхан газруудыг үгүй хийж байна. Хэрэв бидний бэлтгэсэн 8 газрын аль нэг нь таны жагсаалтанд байгаа бол аль хурдан очиж үзэхийг зөвлөж байна. Эдгээр газрууд ойрын хэдхэн арван жилийн дотор үгүй болох аюулд өртөөд байгаа билээ.
Устахаас нь өмнө очиж үзэх хэрэгтэй 8 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Seychelles
Seychelles Бүлэг арал нь Энэтхэгийн далайд орших нийт 115 арлуудын бөөгнөрөл юм. Нунтаг элс, молор ус, тансаг ногоон толгодууд халуун орны диваажин дах үзэсгэлэнт байгалийн илрэл юм. Бүлэг аралд боржингоос үүссэн 45 арал багтдагаараа тун онцгой. Асар том боржин чулуунууд арал дээр, хот, тосгоноор тархсан байдаг. Гэвч үзэсгэлэнт "Seychelles" тун аюултай нөхцөл байдалд байна. Далайн түвшин нэмэгдэж, эрэг элэгдэж, шүрэн хад нурж байгаагийн улмаас арал дээрх диваажин сүйрэх аюулд ирээд байна. Зарим эрдэмтэд энэ гинжин арлыг 50-100 жил харна гэж үзэж байна.



2. Антарктик
Антарктик бол ертөнцийн хамгийн гайхалтай газруудын нэг. Энэ бол асар том мөс, сүрлэг уулс бүхий байгалийн сүр жавхлант байдлын гайхалтай жишээ яах аргагүй мөн. Эрдэмтэд мөсөн тив хайлж байгааг анхааруулж байна. Бүхэлдээ гэсэж дуусах хүртэл урт хугацаа зарцуулж болох ч, яг одоо байгаа сүр жавхланг харахын тулд та хойш тавилгүй аялалдаа гарах хэрэгтэй шүү.



3. "Athabasca" мөсөн гол, Канад
Athabasca мөсөн гол нь Хойд Америкийн хамгийн их жуулчид очдог газар юм. Энэ нь Канадын Алберта дах Жаспер болон Банф хоорондын 93-р Хурдны замтай зэрэгцээ оршдогоороо байрлалын хувьд нэн тохиромжтой. Канадын сүрлэг Хадархаг уулс дах хамгийн том мөсөн талбай билээ. Өмнөд хэсгээсээ аль хэдийн бараг 16км орчим татарсан мөсөн гол өөрөө 125 жил орчим хайлна. Гэвч “Парк Канад” байгууллагын судалж гаргаснаар жилд 1,83м - 3,05м буюу илүү хурдан татарч байгаа юм байна.



4. Таж Махал, Энэтхэг
Цагаан гантигийн гоёмсог бунхан Таж Махал нь Энэтхэгийн гялалзаж буй үнэт эрдэнэ билээ. 17-р зуунд Эзэн хаан Шах Жахан-ы хайрт эхнэрийнхээ дурсгалд зориулан бариулсан Таж Махал нь одоо жилд 3 сая орчим жуулчид хүлээн авдаг. Олон хүний хөл үймээн, агаарын бохирдол болон сэргээн засварлалт муу байгаагийн улмаас гадна, дотроосоо элэгдэж өдрөөс өдөрт өнгөө алдан гундаж байгаа Энэтхэгийн энэ гайхамшиг тун удахгүй хаалгаа барих болоод байгаа юм байна. Хэрэв та Таж Махалыг харах ёстой хэмээн үзэж байвал, яаравчлах хэрэгтэй болжээ. Гадны хүчин зүйлийн бохирдол бунханыг аажим аажмаар цонхигор шар өнгөтэй болгож байна.



5. Венец, Итали
Италийн Венец хот нь дэлхийн хамгийн романтик газар билээ. Гайхалтай сүр жавхлан, далайн хоолны найр, сэтгэл татам усан сувгийн сүлжээгээрээ танигдсан Венец хот жил жилээр живж байна. Аажим аажмаар усны урсгал нэмэгдэж байгаагийн улмаас, эрдэмтэд хот хэр удаан усан дээр байх вэ гэдэг асуулттай нүүр тулж байна. Зарим нь энэ зууны төгсгөл гэхэд амьдрах боломжгүй болно хэмээн үзэж байна.



6. Оаху наран шарлагын газрууд, Хавай
“Цугларах газар” хэмээн алдаршсан, найрсаг Оаху нь Хавайн гайхалтай ертөнцийн төвд байрладаг. Гоо үзэсгэлэнг нь гайхан бишрээд барамгүй Хонолулу-ийн арлууд өмнөд хойд хэсгээрээ аажмаар живж байна. Хавайн энэ арлууд хамгийн их жуулчидтай бөгөөд Оаху-д жилд 4,5 сая жуулчин ирдэг. Харамсалтай нь далайн түвшин нэмэгдэж байгаагийн улмаас Оаху-ийн эргийн шугам элэгдэж байна. Судалгаагаар Оаху-ийн эрэг 24 хувь суусан гэж гарчээ.



7. Сөнөсөн тэнгис
Сөнөсөн тэнгис бол дэлхийн усны хамгийн давсархаг хэсгийн нэг билээ. Эрдэс бодисоор нэн баялаг энэхүү газрыг хайрдаст үлд, үе мөчний үрэвсэл зэрэг өвчинд тустай гэлцдэг. Сүүлийн 40 жилд, Сөнөсөн тэнгис орчмын орнууд, далайн гол эх үүсвэр болох Иордан голоос их хэмжээний ус шахуургадан авсаар байна. Энэ нь усны түвшинг 24 м-ээр буурах шалтгаан болжээ. Аль хэдийн 1/3 нь ширгэсэн Сөнөсөн тэнгисийг эрдэмтэд 50 жилийн дараа хатна хэмээн үзэж байна.



8. Galapagos –ын арлууд
Galapagos арлууд бол жинхэнэ ид шид. Танд энэ арлуудаар аяласнаар, жинхэнэ өөр өөр ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Далайн арслангаас эхлээд та өмнө нь нэрийг нь ч сонсоогүй төрөл бүрийн амьтантай танилцаж чадна. Гэвч энэ үлгэрийн мэт газар эдийн засаг, байгал орчны доройтлоос үүдэн үгүй болсоор байна. Жуулчдын хэт өсөн нэмэгдэж байгаа болон, хууль бус хилийн наймаанаас үүдэн арал өнөөдөр аюултай нөхцөл байдалд байна. Гадны нөлөөллөөс болж арлын нөхцөл байдал одоо 10 жилийн өмнөхөөсөө эрс муудаад байгаа юм байна.

Байгал, цаг уурын өөрчлөлт, далайн түвшин нэмэгдэн байгаагаас бидний зурагтаар л харж байсан гайхамшигт газрууд мөхлийн ирмэгт ирээд байна. Хэрэв та эдгээр газруудыг үзэхийг мөрөөддөг бол аль болох яаравчлахыг бодоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()