2021 оны Азийн шилдэг 10 их сургууль тодорчээ

Дэлхийн шилдэг их сургуулиудын 2021 оны жагсаалтад энэ жил Ази тивээс нийт 505 их сургууль багтжээ. Тэгвэл бид та бүхэнд Азийн 10 шилдэг их сургуулийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд ямар ямар их сургуулиуд энэ жил хамгийн өндөр оноо авсныг хамтдаа харцгаая.

2021 оны Азийн шилдэг 10 их сургууль тодорчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Шанхайн Жяо Тун их сургууль (Shanghai Jiao Tong University)

1896 онд байгуулагдсан Шанхай хотын Жяо Тун их сургууль нь Хятадын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Үндсэн хичээлүүд нь хятад хэл дээр ордог бөгөөд харин бакалавр, магистрын сургалтуудыг англи хэл дээр заах эсвэл олон улсын байгууллагуудтай хамтран заах нь улам бүр нэмэгдэж байна. Шанхайн их сургуулийн кампусууд нь агаарын, талбайн теннисний талбай, сагсан бөмбөгийн талбай, номын дэлгүүр, цайны газар, кафе, ресторан бүхий асар том талбайг хамардаг.

Шанхайн Жяо Тун их сургууль (Shanghai Jiao Tong University)

9 Малайзын их сургууль (Universiti Malaya)

Тус улсын ууган их сургууль болох Малайзын их сургууль нь Малайзын нийслэл Куала Лумпураас баруун өмнө зүгт нийт 750 акр (309 га) талбай бүхий кампуст байрладаг. Өмнө нь нийгмийн шаардлагаар 1905 онд байгуулагдсан VII Эдвардын нэрэмжит  коллеж, 1929 онд Рафлес коллеж байгуулагдаж байсан бөгөөд нэг нь анагаах ухаанд, нөгөө нь боловсролын чиглэлээр мэргэшүүлдэг байв. 1949 оны 10-р сард хоёулаа Малайзын Их Сургуулийг байгуулахаар дээрх 2 коллежийг нэгтгэсэн байна. Инхйүү албаг ёсоор нэгдсэний дараа тус сургууль нь үндэсний хэмжээнд төдийгүй Азид толгой цохих болсон байна. 

Малайзын их сургууль (Universiti Malaya)

8 Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (HKUST)

Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь 1991 онд байгуулагдсан залуу сургууль боловч, нэр хүнд нь хурдацтай өсөж, дэлхийн шилдэг их сургуулиудын 37-р байранд жагссан байна.

Боловсрол, судалгааны салбарт өндөр шалгуур тавьдаг тус сургууль нь 11 үзүүлэлтэд, тэр дундаа судалгааны үр нөлөө, олон улсын факультет, оюутан солилцооны үзүүлэлтүүдэд өндөр оноо авч авсан байна.

Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (HKUST)

7 Бээжингийн Их Сургууль (Peking University)

БНХАУ-ын хамгийн эртний дээд боловсролын байгууллага болох Бээжингийн их сургууль нь 1898 онд эртний Гуозижийн сургуулийн (Эзэн хааны коллеж) оронд байгуулагдаж байжээ. Хоёр зууныг дамнан оршсон тус сургууль нь Хятадын Шинэ Соёлын Хөдөлгөөн, 1989 оны Тиан Ан Мений талбайн бослого зэрэг түүхэн үйл явдлуудад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 30-д, Азидаа 7-д жагссан тус нэр хүндтэй сургууль нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээсээ 4 байр урагшилжээ.

Бээжингийн Их Сургууль (Peking University)

6 Фудан Их Сургууль (Fudan University)

Хятадын Фудан Их Сургууль энэ жагсаалтын 6-р байранд бичигдэж, дэлхийн шилдэг их сургуулиудын 44-д жагсжээ. 1905 онд буюу Манж Чин улсыг унахын өмнө байгуулагдаж байсан Шанхай хотод байрлах тус сургууль нь Хятадын хамгийн нэр хүндтэй, шилмэл институтийн тоонд багтдаг.

Энэ сургууль судалгааны үр нөлөө, нийтлэгдсэн нийт судалгаа зэрэг үзүүлэлтэд маш өндөр оноог авчээ.

Фудан Их Сургууль (Fudan University)

5 Жэжян их сургууль (Zhejiang University)

Жэжян их сургууль (ZJU) нь Хятадын хамгийн шилдэг дээд боловсролын байгууллагуудын нэг бөгөөд Азийн хамгийн эртний сургуулиудын нэг юм. Энэхүү сургуулийн түүх нь 1897 онд Циуши Академи байгуулагдсан үеэс улбаатай.

Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Ханжоу хотод байрладаг тус их сургууль нь долоон факультет, 36 салбар сургуулиас бүрддэг. Жэжян их сургуульд Хятадын Шинжлэх ухааны академийн 41 гишүүн, Хятадын Инженерийн академийн нийт 3611 багш хичээл заадаг байна. ZJU нь 53,673 оюутантай бөгөөд тэдгээрийн 53 гаруй хувь нь аспирантурт суралцдаг.

Жэжян их сургууль (Zhejiang University)

4 Хонконгийн их сургууль (University of Hong Kong)

100 гаруй жилийн түүхтэй энэхүү их сургууль нь Хонконгийн бүс нутаг дахь хамгийн анхны дээд боловсролын байгууллага юм. Судалгаа төвтэй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг. Мэргэжлийн 6 хөтөлбөр нь тус тусын салбартаа дэлхийн топ 10-т бичигддэгээс шүдний эмчийн хөтөлбөр нь гурав дахь жилдээ дараалан дэлхийд тэргүүлж байна.

Хонконгийн их сургууль (University of Hong Kong)

3 Наняний технологийн их сургууль (Nanyang Technological University)

Сингапур дахь Наняний их сургууль нь судалгаа голлосон дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болохын зэрэгцээ "QS"-ийн дэлхийн шилдэг залуу их сургуулиар 4 дэх жилдээ дараалан тодорсон байна. 

Эрдэм шинжилгээний ажлын тоо, олон улс дахь судалгаа шинжилгээний сүлжээ, гадаад оюутнууд, солилцооны оюутнуудад ээлтэй байдал зэрэг олон шалгуурт маш өндөр оноог авчээ.

Наняний технологийн их сургууль (Nanyang Technological University)

2 Цинхуа Их Сургууль (Tsinghua University)

Хятадын Бээжин хотод орших Цинхуа Их Сургууль нь инженерчлэл, компьютерын шинжлэх ухааны хөтөлбөрөөрөө дэлхийн тэргүүлэх институтийн нэгд тооцогддог.

Энэ жил тус сургууль Азийн шилдгүүдийн жагсаалтад 6 байр ахиж, 2-р байранд бичигдсэн ба бүхий л үзүүлэлтэд өндөр оноог авч чаджээ.

Цинхуа их сургуулийн кампус нь Бээжингээс баруун хойд хэсэгт, Хайдиан дүүрэгт, Чин гүрний хааны цэцэрлэгүүдийн хуучин буурь дээр байрладаг. Цинхуа нь хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн кампустай гэдгээрээ алдартай.

Цинхуа Их Сургууль (Tsinghua University)

1 Сингапур улсын их сургууль (National University of Singapore)

Энэ оны Азийн шилдэг их сургуулиар Сингапур улсын их сургууль (дэлхийд 11-т) тодорч байна. Урлагийн салбараас эхлээд инженерчлэл хүртэл мэргэжлийн маш олон хөтөлбөртэй, гурван кампус, 17 факультеттэй, дэлхийн 100-д орны 38 мянган оюутныг сургадаг энэхүү их сургууль нь сургалт, судалгааны тал дээр олон улсын стандартыг ази хэв маягийн мэргэшил, алсын хараатай хослуулж үйл ажиллагаа явуулдгаараа алдартай.

Сингапур улсын их сургууль (National University of Singapore)

Эх сурвалж: QS University Rankings

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()