Текилагийн 15 ашиг тус

2015-06-12, 22:49
22,056

“Текила” бол Мексикийн Халиско мужид албан ёсоор үйлдвэрлэдэг хатуулаг өндөртэй нэрмэл архи юм. Түүний гол түүхий эд бол цэнхэр зуун наст буюу агава хэмээх ургамал ажээ. Ингээд текилла ямар ашиг тустай болох талаар сонирхоцгооё.

Текилагийн 15 ашиг тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулна
Боломжтой гэж үү? Тийм ээ, учир нь агавагийн судлаас гаргаж авсан шүүсээр текила хэмээх хатуулаг өндөртэй архийг нэрж гаргадаг юм байна. Агава нь нэг төрлийн байгалийн инсулин тул цусан дахь сахарын хэмжээг бууруулахад туслах ажээ.



2. Илүүдэл жингээ хасахад тусална
Магадгүй та өмнө нь энэ талаар дуулж байгаагүй байх. Текилад үнэхээр илүүдэл жингээ хасахад тань туслах хэд хэдэн төрлийн найрлага агуулагддаг бөгөөд булчингийн массаа бууруулж болох нь судалгаагаар батлагджээ.

3. Шартуулдаггүй
Гэхдээ энд бидний ихэнхдээ ууж дадсан шингэлж, хольсон текилагийн тухай яриагүй гэдгийг мэдэх нь зүйтэй болов уу. Харин 100 хувь цэвэр текила. Ийм тодотголтой текилаг олж хэрэглэх юм бол та толгой өвдөх, шартах гэдэг зүйлийг ор тас мартах болно.



4. Зөөлөн
Та хэзээ нэгэн цагт шот буюу нэг балга хундага архийг олон угсраагаар ууж үзсэн үү? тийм ч таатай биш мэдрэмж төрсөн гэхэд маргах зүйлгүй байх. Харин текилатай тийм зүйл тохиолдохгүй.

5. Холестринтэй тэмцдэг
Одоо шинжлэх ухааны талаас нь дүгнэе. Хоол хүнсэндээ эслэг өндөртэй зүйл хэрэглэх нь цусан дахь холестрины хэмжээг бууруулахад тусалдаг. Тиймэс текилагийн үндсэн түүхий эд болох агава ургамал дахь эслэг бодис нь цусан дахь триглицерид болон холестерины хэмжээг бууруулдаг аж.



6. Ханиалга дарна
Тэртээх 1930-аад оны үед Мексикийн эмч нар ханиад томуутай тэмцэхэд текилагийн хандыг ашиглаж байсан. Үүний тулд тэд “Blanco” текила болон агавагийн шингэлсэн шүүс, лайм жимсний шинэхэн шахсан шүүс зэргийг ижил хэжээтэйгээр хольдог байжээ.

7. Тайвширч, унтахад тусална
Текила болон амралт гэдэг үгс утга нэгтэй болохыг хэрэглэж үзсэн хүн бүр мэднэ. Үүний тулд ганц, хоёр хундага байхад л хангалттай. Тиймээс хэрэв таныг нойргүйдэл зовоогоод байвал ямар нэгэн “Дон Хулио” танд /текилагийн нэршил/ тайван, бөх гэгч нь нойрсоход туслах болно.


 
8. Өвчин намдаана
Текила нь судасны ханыг тэлснээр цусны эргэлтийг сайжруулж, өвчинд хэт мэдрэмтгий байдлыг намдаадаг аж. Үүнд сэтгэл гутралын өвчин ч хамаатай гэнэ.

9. Эм шингээхэд тусална
Худлаа байх гэж та бодож магадгүй. Гэхдээ учир нь юунд байна вэ гэдгийг тайлбарлая. Эм уух үед ходоодны шүүс түүнийг саармагжуулдаг. Асуудал юунд байна гэвэл энэ тохиолдолд эмийн идэвхит чанар буурдаг ажээ. Харин текила хамгаалалтын барьерын үүрэг гүйцэтгэж эмийг ходоодны шүүснээс хамгаалдаг юм байна.


10. Чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэж болно
Архи, согтууруулах ундаанд агуулагдах их хэмжээний сахар нь чихрийн шижинтэй хүмүүст асуудал үүсгэдэг. Харин текилагийн хувьд саахар мэдэгдэхүйц багатай тул цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлөх нь бага гэнэ.

11. Анхны болзоонд гүнзгий сэтгэгдэл төрүүлэхэд тусална
Эмэгтэйчүүд анхны болзооны үеэр юу захиалах вэ гэж үргэлж боддог. Энэ үед тэдний толгойд дарснаас өөр зүйл орж ирдэггүй нь лавтай. Харин үүний оронд текила захиалаад олон хөлийн газраас зайдуухан суу. Анхны болзоондоо текила захиалсан бүсгүйг тэр эр мартахгүй гэдэгт итгэ.



12. Ходоод өвтгөхгүй
Текила нь ходоод, гэдсэнд өөх тос шингэх явцыг түргэсгэдэг тул сэтгэл зовохгүй хундага тулгаж болно. Харин бусад согтууруулах төрлийн ундаа хэрэглэсний дараа гэдэс дүүрэх мэдрэмж төрдгийг санахад илүүдэхгүй биз. Текилатай энэ зовлонг мартаж болно.

13. Юутай ч холих хэрэггүй
Текила ууж байгаа тохиолдолд араас нь ус ч юм уу уух шаардлагагүй. Тэр хангалттай таатай амттай. Гэхдээ хэрэв та градустай аливаа зүйл уухдаа ярвайдаг бол лайм хэрэглэж болно.



14. Текила хүндэтгэлийн илэрхийлэл болдог
Хэрэв та найз нөхөдтэйгээ уулзаж, ярьж хөөрөхөөр цуглахдаа ганц лонх текилатай ирдэг бол өөрийгөө болон бусдыг хүндэлж, баяр хөөр нэмж байгаа хэрэг гэнэ. Ийм хүмүүсийг “хөгжөөгч” гэж нэрлэдэг ажээ.

15. Гэдэс, хоол боловсруулах замын эрхтэнг цэвэрлэнэ
Гвадалахарын их сургуулийн эрдэмтэд цэнхэр агавагийн ханд нь ходоод, гэдэсний замын эрхтэнг цэвэрлэдэг гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ нь Кроны өвчин, бүдүүн гэдэсний үрэвсэл, гэдэсний цочромхой хам шинж, тэр бүү хэл хорт хавдрыг ч эмчлэхэд дөхөм болох аж.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()