Чонотой нөхөрлөсөн орос залуу

2018-09-03, 17:01
7,977

Монголчууд чоныг малын дайсан, хээрийн боохой хэмээн нүд үзүүрлэдэг ч илүү тэнгэртэйдээ алуулж, ижил тэнгэртэйд нь үзэгддэг амьтан хэмээн эртнээсээ дээдэлж ирсэн. Тэгвэл чоно хэмээх зэрэг араатныг асарч эмчлээд зогсохгүй, ижил дасал болтол нь ээнэгшин дасгаж чаддаг орос залуугийн тухай танд танилцуулъя.Тэрээр 

Чонотой нөхөрлөсөн орос залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оросын Санкт-Петербург хотын иргэн Кирилл Потапов хэмээх залуу тэр бүр хүмүүсийн зориглож хийдэггүй үйл хэргийг санаачлан хэрэгжүүлдэг ажээ. Тэрээр зэрлэг амьтдад тусламж үзүүлэх, асарч сувилах зорилготой "Чоно" хэмээх нэртэй төвөө байгуулаад хээн жилийн нүүр үзэж буй юм. Кирилл шархдаж гэмтсэн болон өнчирч хоцорсон зэрлэг амьтдыг төвдөө байлган, хооллож, ундлан эмчилж сувилдаг юм байна. Түүнчлэн зэрлэг байгаль, ан амьтдыг хайрлах сэтгэхүй ухамсар иргэдэд суулгахын төлөө хүүхэд багачууд, иргэдэд хандсан сургалт зохион байгуулдаг ажээ.

Тэрээр эмчилгээ сувилгаа зайлшгүй шаардлагатай болсон зэрлэг амьтад, тэр дундаа чононд ихээхэн анхаарал хандуулж туслалцаа үзүүлдэг байна. Хоёр жилийн өмнө Кирилл эхээсээ өнчирч хоцорсон дөрвөн бэлтрэг олж төвдөө авчран өсгөсөн бөгөөд тэдгээр амьтад эзэндээ тун ээнэгшин дассан гэнэ шүү. 

Шархдаж, гэмтсэн чононуудтай анх харьцахад тийм ч амар байгаагүй гэнэ. Харин эмчилж, сувилж, хоол унд өгч, бага багаар дасгаж, түүгээр ч тогтохгүй хүнтэй адил илэн далангүй ярилцсанаар тэдний итгэлийг олж авдаг аж.

Кирилл чононуудад хэрэгтэй дасгал хийхэд нь тусалж, тэнхэртэл нь асардаг байна. Дараа тэдгээр амьтдыг эрүүл болсон үед нь эргэн байгальд нь тавьдаг ажээ.

Мөн Кирилл бусад амьтны хүрээлэнгээс гэмтэж бэртсэн, мөн зодуулсан амьтдыг авчирч асаргаа сувилгаа хийдэг гэнэ. 

Гэхдээ тэрээр дан ганц чоно гэлтгүй өөр олон амьтдад анхаарал, хайр халамжаа түгээдэг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()