Үс уналтыг зогсоох 5 төрлийн өндөгний маск

2018-03-26, 12:27
10,684

Үс тань унаж таныг зовоогоод байна уу? Энэхүү уургаар баялаг тэжээлийн маск нь намирсан өтгөн үстэй болоход тусална. Үүгээр ч зогсохгүй 2-хон ширхэг өндгөөр үсээ хэрхэн гялалзсан сайхан өнгөтэй болгож, хурдан ургуулж болох аргуудтай хамтдаа танилцацгаая.

Үс уналтыг зогсоох 5 төрлийн өндөгний маск
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үсийг бат бөх болгох маск

Үсний ширхэг нь тодорхой хэмжээний уургийг өөртөө агуулдаг. Тиймээс өндгөнд агуулагддаг уургаар үснийхээ уургийг нөхөж, бат бөх үстэй болох боломжтой. Мөн өндөг нь Д витаминаар баялаг тул хуйханд тэжээл өгч, үсийг хурдан ургахад тусладаг.

Найрлага: 

  • 2 ширхэг өндөг (Хэрвээ таны үс урт, өтгөн бол үүнээс олныг хэрэглэж болно)

Өндгөө хооронд нь хольж сайтар хутгаад, хуйхандаа түрхэнэ. 30 минутын дараа үсээ угаана.

Үсийг бат бөх болгох маск

2 Өндөг + гааны навч = Өтгөн үс

Үс тань унаад байгаа бол энэхүү маскыг хэрэглээрэй. Уг маск нь хуйхны үрэвслийг дарж, цусны эргэлтийг сайжруулснаар үс уналтыг зогсоож, ургуулах ид шидтэй юм.

Найрлага: 

  • 2 ширхэг өндөг
  • Гааны навчнаас гаргаж авсан тос 6 дусал

Өндгөө хутгаад, 6 дусал тосоо нэмнэ. Хооронд нь маш сайн холиод хуйхандаа массажлана. 30 минутын дараа үсээ угаана. 

Өндөг + гааны навч = Өтгөн үс

3 Өндөг + лаванда цэцэг = Урт үс

Лаванда цэцгийн ханд нь хуйхыг маш сайн цэвэрлэж, хагийг арилгаж, үсний ургалтыг идэвхижүүлж, уутанцарыг нөхөн сэргээдэг.

Найрлага:

  • 2 ширхэг өндөг
  • Лаванда цэцгийн ханд 6 дусал

Өндгөө хутгаад, 6 дусал хандаа нэмэн сайтар холино. Хуйхандаа түрхээд, 30 минутын дараа угаана.

Өндөг + лаванда цэцэг = Урт үс

4 Өндөг + тараг = Гялалзсан үс

Цэвэр тараг нь хуурай, өвчилсөн үсний ширхэгийг нөхөн сэргээж, гялалзсан өнгөтэй болгодог.

Найрлага:

  • 1 ширхэг өндөг
  • 2 амны халбага органик тараг

Өндгөө хутгаж, тарагаа нэмээд сайтар холино. Энэхүү бэлдэцээ хуйхандаа түрхээд, 30 минутын дараа угаана.

Өндөг + тараг = Гялалзсан үс

5 Өндөг + авакадо = Намирсан үс

Хаан жимс буюу авакадо нь үсний ургалтыг дэмждэг байна. Мөн нөхөн сэргээх, үсний уутанцаруудыг гэмтлээс сэргийлэх найрлага бүхий жимс юм.

Найрлага:

  • Бүрэн боловсорсон тал авакадо
  • 1 ширхэг өндөг

Хаан жимсээ нухаж, өндгөө дээр нь хийнэ. Хооронд нь сайтар холиод, хуйхандаа түрхэнэ. 30 минутын дараа угаана. 

Өндөг + авакадо = Намирсан үс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()