АНУ-ын Ерөнхийлөгчөд зориулан дуунаас хоёр дахин илүү хурдтай онгоц бүтээгджээ

АНУ саяхан дуу авианаас хоёр дахин хурдан буюу цагт 2220 км миль хурдлах чадвартай онгоцыг танилцуулжээ. Энэхүү дуунаас ч хурдан нисэх онгоцыг Exosonic компани 2020 онд Пентагоны төлөөлөгчдийн захиалгаар Америкийн төрийн тэргүүний гол тээврийн хэрэгсэл болгон бүтээсэн байна. Энэхүү онгоц нь ямар ч тээврийн хэрэгслээс хурдан учраас ерөнхийлөгч хагас цагийн дотор хүссэн газартаа хүрэх боломжтой аж. 

АНУ-ын Ерөнхийлөгчөд зориулан дуунаас хоёр дахин илүү хурдтай онгоц бүтээгджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Агаарын цэргийн хүчин 1.8 махын хурдтай буюу дуу авианаас 2 дахин хурдан нисэх онгоц бүтээлгэхээр урьдчилгаа болгож 1 тэрбум ам.доллар төлсөн байна. Exosonic компанийн бүтээж буй тус онгоц нь АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоц буюу Air Force One-ийн зориулалтаар ашиглагдах аж. Энэ тийрэлтэт онгоц нь дуунаас хурдан нисэх үед үүсдэг хамгийн том бэрхшээлүүдийн нэг болох их хэмжээний дуу чимээг дарж чадсан гэдгээрээ онцлог гэнэ.

Exosonic уг онгоцыг 70 хүртэл зорчигч тээвэрлэх чадвартай хэмээн мэдэгдсэн бөгөөд "хуурай газар, усан дээгүүр дуу чимээ багатай" ниснэ гэв. Онгоцонд нийт 31 суудал байх бөгөөд хурлын өрөө, албан тасалгааны өрөө, унтлагын өрөө зэргийг шийдэж өгсөн байна.

Exosonic компанийн нисэх онгоцны дотоод засал чимэглэлийг хариуцаж буй дизайнер Стефани Чахан онгоц доторх өрөө тасалгааны шийдлийг олон сонголттой байлгахаар төлөвлөсөн гэдгээ дурдсан юм.

Үүнээс гадна зарим үед энэхүү онгоц нь дэд ерөнхийлөгчийн тээвэрлэдэг Air Force Two онгоцны үүргийг гүйцэтгэж магадгүй аж. 

Онгоц 2030 он гэхэд үйлчилгээнд нэвтрэх төлөвтэй байгаа тул АНУ-ын 49 дэх Ерөнхийлөгч үүнийг хамгийн түрүүнд ашиглана гэсэн үг юм. Энэхүү тийрэлтэт онгоцонд хоёр люкс өрөө байх бөгөөд тэдгээр нь кварц чулуугаар хийсэн ширээ, торго болон ноосон хивс гэхчлэн тансаг орчныг бүрдүүлсэн байх гэнэ.

Энд ажил хэрэг явуулах бүхий л технологийг суулгаж өгөх тул нислэгийн үеэр ямар ч хүндрэлгүй видео хурал хийх боломжтой тансаг суудал, том дэлгэц хүртэл байх аж. 

Мөн онгоцны доод давхарт ажилчид болон бусад зочдод зориулсан хоёр дахь өрөөг байгуулахаар шийдсэн байна. Инженерүүд онгоцыг нэг цэнэглэлтээр 8000 км-ийн зайд ниснэ гэж тооцоолж байгаа бөгөөд 2030-аад оны дунд үед бүрэн хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

Онгоцны бүхээгээр хойш явахад бизнес ангиллын 20 зорчигчийн суудал байх ба нисэх онгоцны сүүл хэсэгт зорчигчдод тав тух бүрдүүлэх үүднээс хоёр гал тогоо, хоёр угаалгын өрөө байгуулсан байна.

Одоогийн Air Force One бол АНУ-ын Ерөнхийлөгчид зориулагдсан гурван шатлалт "нисдэг оффис" гэж тодорхойлсон бүрэн өөрчлөгдсөн Боинг 747-200B цуврал онгоц юм. Тус онгоц нь цагт 965 км хурдтай нисэхийн сацуу 72581 метрийн өндөрт хүрч чаддаг бол энгийн буюу иргэний нисэх онгоцнууд хамгийн ихдээ 48280 м-ийн өндөрт хүрч чаддаг билээ. 

Ерөнхийлөгчийн өнөөгийн онгоц нийт 70 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд ерөнхийлөгч, түүний ахлах зөвлөхүүд, нууц албаны ажилтнууд, сэтгүүлчид, зочдод зориулсан тухлаг байртай юм байна. Одоогийн байдлаар цэргийн техник хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах системээр тоноглогдсон хоёр нисэх онгоц байгаа бөгөөд цөмийн дайралтаас хүртэл сэргийлэх системтэй ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()