Ач хүүгээрээ зураг янзлахыг заалгасан 89 настай эмээгийн хөгжилтэй бүтээлүүд

Ихэнх хүмүүс орчин үеийн технологийг зөвхөн залуу хүмүүст зориулагдсан гэж боддог ч Кимико Нишимото (Kimiko Nishimoto)-д энэ огтхон ч хамаарахгүй бололтой. Япон улсын 89 настай иргэн Кимико сүүлийн жилүүдэд гэрэл зураг засаж янзлан, өөрийн бүтээлч санааг хэрэгжүүлсээр ирсэн байна. Хошин мэдрэмж, цоглог зангаараа өнөөгийн залуусаас дутахааргүй эрч хүчтэй тэрээр 17 жилийн өмнө ухаалаг утасны түгжээг ч гаргаж мэддэггүй байсан бол өдгөө энэ мэт төхөөрөмжийг ашиглан хүссэн бүхнээ бодит болгож чаддаг болжээ. Ингээд бүгдээрээ хөгжилтэй эмээгийн адтай зургуудаас хамтдаа сонирхоцгооё!

Ач хүүгээрээ зураг янзлахыг заалгасан 89 настай эмээгийн хөгжилтэй бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

72 нас хүртлээ гэрэл зураг авна чинээ төсөөлөөгүй явсан Кимико нэг л өдөр ач хүүгийнхээ гэрэл зурагчин болохыг хүсдэг хүмүүст зориулан явуулдаг сургалтанд сууж үзэхээр шийджээ. Ийнхүү тэрээр хүүгийнхээ тусламжтайгаар ахин нэг хоббитой болсон бөгөөд өдгөө өөрийн бүтээлч санааг харуулсан олон янзын хөгжилтэй зургуудыг гаргах болсон байна. 

Сургалтанд хамрагдаж эхэлсэн даруйдаа гэрэл зургийн гайхамшигт автсан тэрээр элдвийн хачин жигтэй, инээдтэй, сонирхолтой зургуудыг дарж, янзлан интернет хэрэглэгчдэд хуваалцсанаар олон мянган хүнд танигдсан аж. Тэр цагаас өнөөдрийг хүртэл эмээгийн ур чадвар сайжирсаар байгаа бөгөөд Токио хотын Epson Imaging Gallery-д хүртэл өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаад амжжээ.

Хэрэв та бүхэн ямар нэгэн зүйл шинээр сурахыг хүссэн ч өөрийгөө оройтсон гэж голж байгаа бол Кимикогоос урам зориг авч, бүхнийг эрч хүчтэйгээр эхлээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()