Хүмүүс яагаад эрээн тахийг гаршуулж чадаагүй вэ?

Адуу болон эрээн тахь нь нэг төрлийн амьтад учраас хүмүүс тахийг гаршуулахыг эртнээс нааш оролдож ирсэн. Гэвч бүх оролдлого нь бүтэлгүйтэж дууссан байдаг. Яагаад тэр вэ?

Хүмүүс яагаад эрээн тахийг гаршуулж чадаагүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1760-аад оны үед Францын байгаль судлаач Буффон хүчтэй, хурдтай тахь нь морийг орлож чадна гэж үздэг байсан бөгөөд өөрөө хөллөгөөний тахь сургаж амжсан гэсэн цуу яриа Парист гарч байв. Гэсэн хэдий ч Африкчууд өөрсдөө ч тэднийг нутагшуулж чадаагүй байна.

Тахийг сургах гэсэн оролдлогууд хэд хэдэн шалтгаанаар үр дүнд хүрээгүй. Жишээлбэл, номхон тайван мориноос ялгаатай нь тахь үргэлж сонор сэрэмжтэй амьдардаг байна. Африкийн нөхцөлд тэд амь насанд нь заналхийлж болох олон амьтдаар хүрээлүүлдэг учраас хэзээ ч сэрэмжээ алддаггүй.

Одой эр Люфин Лесли ба Жимми тахь, Англи, 1935 он

Үүний нөлөөгөөр тахь нь маш сэрэмжтэй, догшин, ууртай болсон байна. Мөн маш хүчтэй тийрдэг учраас арслан барыг хүртэл гэмтээж чаддаг. 

Их Британийн банкир, амьтны хүрээлэнгийн эзэн Лионель Ротшильд тахь хөллөсөн сүйхэнд сууж байгаа нь

Нэгэн цагт колоничлогчид тахиар луусыг орулуулж болно гэж үздэг байв. Гэвч тахь нь лууснаас илүү тэвчээргүйн дээр амархан үргэж, айдаг нь илэрхий болов. Зүүн Африк дахь Германы цэргийнхэн мөн тахийг уналгад ашиглах гэж оролдсон ч энэ бүтээгүй байна. Хэдийгээр зарим тахийг дуулгавартай болгож чадах ч эдгээр амьтдыг хэзээ ч бүрэн номхотгож чадаагүй юм. 

Германы цэргүүд тахины хамт сургууль хийж байгаа нь, Зүүн Африк, 1910 он

Лондон хотын гудамжаар сүйхтэй явах тахь, 1913 он

1923 он

Энэтхэг, Колката дахь тахь, 1930 он

19-р зууны төгсгөлд тахийг сүйхэнд хөллөхийг оролож эхэлсэн юм. 1898 он

Английн банкир Лионель Ротшильд

Лондон, 1898 он

Герман цэргүүд, Занзибар, 1890

1890 он

Кени улс, 1900

Шоронгийн хоригдол ба тахь, АНУ, 1933 он

Калифорни 1925 он

Германий эзэмшилд байсан зүүн Африкт

Луусны хамт сүйх тэрэгт хөллөсөн тахьнууд, 1920 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()