Ажил дээрээ хэрэглэж болохгүй үг хэллэг

Оффисын ажилтан хүний хувьд биеэ зөв авч явах, зөв үг хэллэг сонгож харилцах нь хамгийн чухал зүйл юм. Таны хэлсэн үг бүр бусдыг байлдан дагуулж, таны хэлж буй зүйл яг үнэн байгаа мэт сэтгэдлийг төрүүлэх нь зүйтэй. Үүнээс гадна та ажилтангууддаа байгууллагынхаа ирээдүйд сайнаар нөлөөлөхүйц зүйл хийх гэж байгаа гэдгээ өөрийн яриа, хэллэгээр илэрхийлэх ёстой. Таны хэлсэн ганц л буруу үг, ганц л буруу үйлдэл таны нэр хүнд, албан тушаалд нөлөөлдөг гэдгийг санаарай. Тэгвэл дараах дурдсан хэллэгүүдийг оффист аль болохоор ашиглахгүй байвал зүгээр байх.

Ажил дээрээ хэрэглэж болохгүй үг хэллэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Энэ бол шударга бус байна”

Таны хамтрагчийн цалинг нэмчихээд таны цалинг нэмсэнгүй юу. Түүний хөдөлмөрийг үнэлэж, харин таны хөдөлмөрийг үнэлсэнгүй юу. Гэсэн хэдий ч шударга бус байдал ямар ч улс оронд, ямар ч албан байгууллагад байсаар л байх болно. Харин “Энэ шударга бус байна” -гэж хэлж байхын оронд таны хөдөлмөрийн чадвар, бүтээл, үнэлэмжийг баталгаажуулсан бичиг баримтыг хийж танд туслаж чадах хүмүүст баримтыг үзүүлсэн нь дээр юм. 

“Энэ бол шударга бус байна”

2 “Энэ миний асуудал биш”, “Энэ миний ажил биш”, “Үүнийг хийсний төлөө надад цалин өгдөггүй”

Зөвхөн өөрийн хүсэл сонирхол нийцүүлэн ажиллах нь таныг албан тушаал дэвшихэд ихээхэн саад болно. Гэхдээ энэ бол хэлсэн бүгдийг нь хий гэж байгаа үг биш юм. Харин үүний оронд “үгүй” гэдэг үгээ тойруу аргаар эвтэйхэн хэлчихэд л хангалттай. Жишээлбэл: “Би одоо бага зэрэг завгүй байна. Одоогийн байдлаар би А,В,С ажлуудыг хийж байна. Таны өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхэд эдгээр 3 ажлынхаа алийг нь орхих вэ?” -гэх мэт. Энэхүү арга замаар та хэдийгээр туслахад бэлэн байгаа ч өөрийн хийх ёстой үүрэгт ажлаа хийж байгаа санаагаа удирдагчиддаа илэрхийлчих юм. 

“Энэ миний асуудал биш”, “Энэ миний ажил биш”, “Үүнийг хийсний төлөө надад цалин өгдөггүй”

3 “Үл итгэлтэй байгаа байдал”

Ингээд хоёр хэллэгийг харьцуулан харцгаая. “Миний хувьд манай байгууллага таны хувьд сайн хамтрагч байж чадах болов уу гэж бодож байна” эсвэл “Миний хувьд манай байгууллага таны хувьд сайн хамтрагч байж чадна гэдэгт итгэлтэй байна”. Энэ хоёр хэллэгийн хувьд зөвхөн төгсгөлийн үг нь хоорондоо ялгаатай ч хоёр дахь хувилбар нь хүмүүсийн итгэл найдварыг илүү төрүүлэх нь тодорхой. 

“Үл итгэлтэй байгаа байдал”

4 “Талархсны хэрэггүй”

Хэрвээ хэн нэгэн танд талархлын үг хэлэхэд та “Зүгээр дээ” гэж хэлээд өнгөрөх нь мэдээж. Энэ нь таныг тухайн хүнд туслахад таатай байсны нэг жишээ болно. Харин өдөр тутмын ярианы хэллэгэнд “талархсны хэрэггүй дээ” хэмээн ашигладаг хэдий ч энэ нь тухайн хүний асуудлыг маш хүндээр хүлээн авч, талархах хэрэггүй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Тиймээс ямарваа нэгэн албан байгууллагад өөрийгөө тусч, сайхан сэтгэлтэй хүн гэж харуулахыг хүсэж байвал “зүгээр, зүгээр” хэмээн хэлж байгаарай. 

“Талархсны хэрэггүй”

5 “Хийхийг бодъё”

Өнөөдөр сарын сүүлийн өдөр гээд төсөөлөөд үз. Гэтэл та шуудан руу явж байгаа хамтрагчдаа татварын алба руу нэгэн илгээмжийг явуулаач хэмээн хүсэхэд тэрээр “За за, явуулахыг бодъё” хэмээн хэлэхэд танд тийм ч таатай сэтгэгдэл төрөхгүй бөгөөд та өөрөө явахаар шийдэх болов уу. Хамгийн гол нь “хийхийг бодъё” гэсэн үгэнд баталгаатай хийнэ гэсэн санаа байхгүй байгаад юм. Тэгэхээр энэ үгийг хэрэглээд хэрэггүй болов уу. 

“Хийхийг бодъё”

6 “Тэр бол тэнэг”, “Тэр залхуу”, “Миний ажил хамгийн тэнэг”, “Би энэ байгууллагыг үзэн ядаж байна”

Таны санамсаргүй хэлсэн “тэр бол тэнэг” гэдэг үг нь таны ухаан суугаагүй, олны дунд маргаан үүсэх эх үүсвэр ч болж болох юм. Тиймээс ажлынхныгаа хамаагүй бүдүүлэг үгээр хэлэхгүй байх, муулахгүй байхыг хичээж, өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Учир нь таны хэлсэн энэ үг танд муугаар нөлөөлж ч болох юм. Хэрвээ хэн нэгэнд хандаж хэлэх зүйл байгаа бол түүнийгээ тайван, эмх цэгцтэй, эелдгээр хэлэх нь зүйтэй. 

“Тэр бол тэнэг”, “Тэр залхуу”, “Миний ажил хамгийн тэнэг”, “Би энэ байгууллагыг үзэн ядаж байна”

7 “Бид үүнийг хийж байсан шүү дээ”

Албан байгууллагын удирдлагууд шинийг эрэлхийлдэг, шинэ санаа дэвшүүлж, асуудлыг хялбар шийдэж чадах ажилчдад дуртай байдаг. Гэтэл таны хэлсэн энэ үг энэ бүх зүйлийн эсрэгээр эргэж байгаа юм. Энэ нь таныг сэтгэн бодох чадваргүй, асуудлыг шийдэхдээ муу болохыг харуулна. Харин үүний оронд “Ямар сонирхолтой санал вэ. Үүнийг яагаад хоёр баг болоод ярилцаж болохгүй гэж?...” гэх мэт өөрийн саналыг дэвшүүлэх нь зүйтэй. 

“Бид үүнийг хийж байсан шүү дээ”

8 “Энэ ямар ч боломжгүй”, “Би юу ч хийж чадахгүй”

Та үүндээ итгэлтэй байна уу? Та үнэхээр боломжит бүх аргыг судлаж үзсэн гэж үү? Ийм хэллэг хэрэглэж байгаа үед хүмүүст та гутранги үзэлтэй, ямар ч найдваргүй мэт харагдана. Харин гутранги үзэлтэй ажилтныг байгууллага авч ажиллуулах нь юу л бол. Үүний оронд “Би үүнийг дахиад нэг шалгаад үзье”, “Энэхүү асуудлыг хэрхэн шийдэж болох талаар ярилцаад үзье”, “Миний хувьд би дараах зүйлүүдийг хийж чадна”- гэх мэт. 

“Энэ ямар ч боломжгүй”, “Би юу ч хийж чадахгүй”

9 “Чи үүнийг хийх ёстой байсан”

Ингэж хэлсэн хэллэг нь гүйцэтгээгүй ажлаа ямар нэгэн хүнд тохож, түүнийг буруутан болгохыг зорьж байгаа мэт сэтгэгдэл тухайн хүнд төрнө. Гэтэл албан байгууллага, хамт олны дунд ижил тэгш эрх байх ёстой. Хэрвээ тухайн хүн ямар нэг зүйл хийх ёстой байсан ч хийж чадаагүй бол түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд “Дараагийн удаа ийм төрлийн асуудал гарвал надад шууд мэдэгдээрэй” гэх мэт эелдэг үг хэллэгийг сонгох нь чухал. 

“Чи үүнийг хийх ёстой байсан”

10 “Залуус аа, юу байцгаана”

Албан байгууллагууд сул үг хэллэг, хар ярианы үг хэллэг хэрэглэхгүй байвал зүгээр. Ажилчидтай ярьж байх үедээ “танай хамт олон”, “танай баг бүрэлдэхүүн” гэж ярих нь илүү тохиромжтой. 

“Залуус аа, юу байцгаана”

11 “Миний буруу ч байж болох юм”, “Зөв ч юм уу буруу ч юм уу”

Ийм төрлийн үг хэллэг нь танд итгэх итгэлийг бага багаар үгүй болгож байгаа юм. Жишээлбэл: “Зөв ч юм уу буруу ч юм уу бүү мэд. Бидний энэ улирлын хурлыг интернэт ашиглан хийвэл яаж байна?” эсвэл “Унааны зарлага, цаг хугацаа хий хоосон үрэгдэхээс сэргийлж энэ улирлын хурлыг интернэтээр хийвэл зүгээр гэж би бодож байна” гэсэн хоёр хэллэгэнд нэлээд ялгаа байгаа биз. Тиймээс мэдээж хоёрдахийг нь ашиглах нь зүйтэй. 

“Миний буруу ч байж болох юм”, “Зөв ч юм уу буруу ч юм уу”

12 “Танд тэгэж санагдахгүй байна уу”, “Та ингэж бодохгүй байна уу”

Энэхүү хэллэг нь ихэвчлэн шууд хариултаас зайлсхийсэн тойруу хариултууд болно. Тиймээс хэрвээ танд өөрийн байр суурийг бат илэрхийлэх шаардлагтай байгаа бол арай өөр, өөртөө итгэлтэй үг хэллэгийг сонгоорой. “Энэ нь та мөнгөө ашигтай эргэлдүүлэх боломжтой гэж санагдахгүй байна уу” гэж хэлэхийн оронд “Ингэснээр та мөнгөө маш ашигтайгаар эргэлдүүлж чадах юм. Тиймээс таны зөвшөөрлөөр оройн 5 цагт мөнгөн шилжүүлгээ хийцгээе” -гэх мэт. 

“Танд тэгэж санагдахгүй байна уу”, “Та ингэж бодохгүй байна уу”

13 “Надад одоо зав алга”, “Би маш завгүй байна”

Хэрвээ үнэхээр танд зав байхгүй байсан ч та үүнийгээ арай зөөлөн, эелдгээр хэлэх ёстой. Хэн ч таны хувьд хамааралгүй хүн байхыг хүсэхгүй. Тиймээс найрсаг харилцаа, хамтран ажиллахад таатай байгаагаа бага ч болов илэрхийлж “Тантай энэ асуудлын талаар дуртайяа ярилцахыг хүсэж байна. Би өглөөний уулзалтаа зохион байгуулчихаад тантай ярилцвал яаж байна?” -гэх мэт хэлэх ёстой аж. 

“Надад одоо зав алга”, “Би маш завгүй байна”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()