Дэлхийн шилдэг мини-зочид буудлууд

2013-07-10, 23:27
11,201
Зуны налгар сайхан энэ өдрүүдэд та бүхэндээ дэлхийн хамгийн шилдэг 5 мини “бутик” буудлуудыг танилцуулья. “Бутик-буудал” гэдэг нь зочид буудлын жижигчилсэн хэлбэр бөгөөд илүү тухтай, дээд зэрэглэлийн байдаг байна. Тиймээс ч буудлуудын сүлжээнд хамаардаггүй учир, гэр бүлээрээ амрахад илүү тохиромжтой.
Дэлхийн шилдэг мини-зочид буудлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Indigo Pearl Phuket" нь Тайландын, "RAAS Hoteл" нь Энэтхэгийн, "Monaci delle Terre Nerэ" нь Сицилийн, "Kirini Oia Santorini" нь Грекийн, "Longitude 131" нь Австралийн тус тус бутик буудлуудын тоонд ордог байна. Энэ бүхэн нь байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.

1. “Indigo Pearl Phuket”
Тайландын Пхукет хэмээх арал дээр байрлах энэ буудал нь 2007 онд нээгдсэн бөгөөд 2011-2012 оны хооронд дахин шинэчлэлт хийжээ.

www.caak.mn

Буудлын эргэн тойронд цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд "Bill Bensley" архитекторын бүтээл юм байна.

www.caak.mn

www.caak.mn

2. “RAAS Hotel”
Энэ буудал нь Энэтхэгийн Жодхпур хотод байрлах бөгөөд "WAF"-ийн шалгаруулснаар 2011 оны шилдэг буудал болжээ. Цэцэгс алагласан, цэвэр агаартай нөхцөлд буй энэ буудал нь 17-р зууны түүхэн "Walled City of Jodhpuр"-ын ойролцоо байдаг аж.

www.caak.mn

Барилгын байгууламжийг нь мэргэжлийн өндөр түвшинд хийсэн бөгөөд шинийг, хуучинтай төгс хослуулсан юм. Буудалд 32 өрөө байдаг бөгөөд тагт, спа-салон, угаалгын өрөө гээд бүхий л зүйл байгаа аж. Ажилчдын найрсаг, халуун дулаан уур амьсгал нь жуулчдын сэтгэлийг татдаг байна.

www.caak.mn

www.caak.mn

3. “Monaci delle Terre Nere”
Италийн Сицили аралд байх энэ буудал нь эртний тосгоны хэлбэр хэв маягтай бөгөөд тухайн орныхоо уламжлалыг хадгалсан болно. Өмнө нь лам нарт хамаарагддаг байсан энэ буудал нь түүх өгүүлсэн гайхалтай барилга юм байна.

www.caak.mn

Буудлын эргэн тойронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадаг бөгөөд харахад үнэхээр таатай. "Monaci delle Terre Nere."-ийн бас нэгэн онцлог нь энэ болов уу.

www.caak.mn

www.caak.mn

4. Kirini Oia Santorini
Грекийн Санторини арал дээр байрлах энэ буудлаас Эгей далайн үзэсгэлэнт байгалийг харж болно.

www.caak.mn

Орчин үеийн загвараар баригдсан "Kirini Oia Santorini" нь танд үлгэрийн мэт мэдрэмжийг төрүүлнэ. Буудлын хажууд хамгийн шилдэг спа-салон бий. "Relais & Châteauh" болон "White Cave Pool Lounge & Cocktail" хэмээх ресторан байх бөгөөд энэ нь цагаан хоолтонгуудад тохиромжтой газар юм.

www.caak.mn

www.caak.mn

5. Longitude 131°
Longitude 131° буудал нь майхан мэт тосгоныг санагдуулах бөгөөд Австралийн цөлийг санагдуулна. Гэхдээ л та энд өнгөрүүлсэн өдрөө хэзээ ч мартахгүй. Бүхий л тав тухын байдал нь майхан мэт байрны ард нуугдаж байгаа нь энэ буудлын гол онцлог юм.

www.caak.mn

Энд та анир чимээгүйн дунд, жаргаж буй нарыг харан амарч болно. Харин удаан хугацааны анир чимээгүй байдал уйтгартай санагдвал тэмээн аялал хийж болох юм.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()