Бидний төдийлөн анзаардаггүй 10 өөр мэдрэхүй

Ихэнх хүмүүс өөрсдийгөө ердөө тавхан мэдрэхүйтэй гэж боддог ч үнэн хэрэгтээ 21 мэдрэхүйтэй байдаг. Зарим хүмүүс 6 дахь мэдрэхүйгээ хөгжсөн гэж ярих дуртай байдаг ч тэр нь ирээдүйг харж чаддаг гэсэн үг биш юм. Бидэнд ийм их мэдрэхүй байдаг гэдгийг сонсоод та гайхаж байна уу? Ингээд бидний өдөр тутамдаа байнга хэрэглэж байдаг мэдрэмжүүд ямар чухал үүрэгтэй болохыг танд танилцуулж байна. 

Бидний төдийлөн анзаардаггүй 10 өөр мэдрэхүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цадах мэдрэхүй

Энэ мэдрэмж нь бидний биеэс тусдаа байдаг бөгөөд мэдээлэл хүлээн авагчийн тусламжтайгаар хэдийд хооллож дуусах ёстойг мэдээлж байдаг. Эдгээр дамжуулагчийн нэг нь сунгах рецептор бөгөөд үүний тусламжтайгаар бид цадсан эсэхээ мэддэг юм. Энэ нь ходоодноос тархи руу хоол шингэсэн эсэхийг дамжуулдаг. Бид хоолоо удаанаар зажилж идэхэд богино хугацаанд ихийг идсэнээс илүү хурдан цадсан мэдрэмжийг авдаг. Энэ нь уураг тархи биеийн мэдээллийг бүрэн хүлээж авахын тулд хэсэг хугацааг зарцуулдагтай холбоотой юм.

Цадах мэдрэхүй

2 Температурын мэдрэхүй

Халуун, хүйтнийг мэдрэх нь хүний хүрэх мэдрэхүйгээс ангид байдаг. Биеийн орчны температурыг мэдрэгч нь хүний биеийг ямар ч өөрчлөлтөд дасан зохицуулж байхыг хичээдэг. Температур мэдрэгчийн мэдээлэл нь гол нугасаар дамжин уураг тархинд байрлах таламус буюу мэдээлэл боловсруулах төвд очдог.

Температурын мэдрэхүй

3 Хүчил төрөгчийн мэдрэхүй

Энэ нь артерийн судсанд хяналт тавьж, нүүрс хүчлийн давхар исэл ба рН-ийн хэмжээг хянадаг. Таны биед нүүрс төрөгчийн давхар ислийн төвшин хэтэрсэн тохиолдолд энэ мэдрэмж тархинд анхааруулах дохиог өгдөг. Мөн уушгинд хангалттай агаар орсныг тархинд мэдээлж, улмаар уураг тархи амьсгалыг зохицуулдаг байна.

Хүчил төрөгчийн мэдрэхүй

4 Химийн өдөөлтөд хариу үйлдэл үзүүлдэг мэдрэхүй

Цусанд агуулагдаж байгаа химийн найрлагатай зүйлд бие организм хариу үйлдэл үзүүлдэг мэдрэмжийг ийнхүү нэрлэдэг. Уг мэдрэмж биед хортой зүйлийг бөөлжиж гаргах хэрэгтэйг мэдээлдэг. Хүний биеийн энэ мэдрэмж гэмтвэл ямар ч хяналтгүй бөөлжих эсвэл огт бөөлжихгүй болох эрсдэлтэй бөгөөд цус харвалтаас үүдэлтэй ийм гэмтэл гарч болзошгүй байдаг гэнэ.

Химийн өдөөлтөд хариу үйлдэл үзүүлдэг мэдрэхүй

5 Зүг чигийн мэдрэхүй

Дэлхийн татах хүчнээс үл хамааран хүний биед зүг чиг баримжаалах мэдрэмж байдаг гэдгийг та мэдэх үү? Энэ мэдрэмжийг тойрсон маргаан тасралтгүй өрнөдөг ч бидний өдөр тутмын амьдралд туйлын чухал хэвээр байсаар л байна. Зарим хүмүүс гайхалтай нарийн баримжаатай байдаг нь тэдний мэдрэмж бусдаас илүү хөгжсөнтэй холбоотой юм. Хүмүүс хаана ч очсон луужин ашиглалгүйгээр урд хойд зүгээ төвөггүйхэн тогтоочихдог нь гайхмаар биш гэж үү. Зөгий, шувуу, үхэр зэрэг амьтдын энэ төрлийн мэдрэмж маш сайн хөгжсөн байдаг гэнэ.

Зүг чигийн мэдрэхүй

6 Тэнцвэрийн мэдрэхүй

Леонардо Ди Каприогийн тоглосон “Equilibrioception” нэртэй киног санаж байна уу? Уг кинонд тэнцвэрийн мэдрэмжийг зурагладаг шүү дээ. Балчир хүүхдүүдэд тэнцвэртэй алхах нь амаргүй байдаг бол насанд хүрсэн хүмүүс архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн үедээ энэ мэдрэмжээ алддаг. Чихний доторх эрхтэн уг мэдрэмжийг зохицуулж байдаг юм.

Тэнцвэрийн мэдрэхүй

7 Загатнах мэдрэхүй

Загатнах мэдрэмж хүнийг тэсэхийн аргагүй байдалд оруулдаг. Мэдээж энэ нь хүрэх мэдрэмжээс тусдаа ойлголт бөгөөд чухал үүргийг гүйцэтгэдэг. Арьсны гадаргуу дээр ямар нэгэн зүйл болсныг тархинд мэдээлж байдаг энэ мэдрэмж ихэнхдээ бидэнд төвөгтэй санагдах нь бий.  

Загатнах мэдрэхүй

8 Өвдөлтийн мэдрэхүй

Өвчин мэдрэх мэдрэмжийг хүмүүс хүрэх мэдрэхүйтэй холбож ойлгодог. Гэсэн хэдий ч өвдөлт болон өвчин нь тусдаа ойлголт гэдгийг санах хэрэгтэй юм. Судлаачид өвдөлтийг арьсны гадаргүйд мэдрэгдэх өвдөлт, ясан дахь өвдөлт, дотор эрхтний өвдөлт гэж 3 бүлэгт хувааж ангилдаг. Энэ нь нүдэнд ил харагдахгүй байгаа өвдөлтөө мэдрэхэд тустай байдаг гэнэ. Өвдөх юм алга л байна шүү дээ гэсээр цаашдаа илүү их эрсдэл хүлээж, цаг хугацаагаа алдахгүйн тулд та өөрийн мэдрэмжиндээ сайтар анхаарах хэрэгтэй шүү.

Өвдөлтийн мэдрэхүй

9 Цаг хугацааны мэдрэхүй

Цаг хугацааны мэдрэмжийг "Кроносепшн" гэж нэрлэдэг. Энэ мэдрэмж нь хоногийн хэмнэлийг удирдаж байдаг биологийн цагтай хамааралтай байдаг.

Танд заримдаа өдөр ямар удаан эсвэл хурдан өнгөрчихвөө гэж санагддаг уу? Энэ нь та мэдрэмжиндээ хууртсантай холбоотой юм. Хүн бүрийн цаг хугацааны мэдрэмж тодорхой хэмжээнд хөгжсөн байдаг ч залуу хүмүүсийнх арай илүү байх нь бий.

 

Цаг хугацааны мэдрэхүй

10 Үений хөдөлгөөний мэдрэхүй

Үений хөдөлгөөний мэдрэмж гэдэг нь биетэй холбоотой гар хөлийн хөдөлгөөний мэдрэмж юм. Цагдаа нар жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахдаа цагаан зураасны дагуу алхуулж, хамартаа хүрэх зэрэг энгийн хөдөлгөөнүүд хийлгэдэг бөгөөд тэр нь уг мэдрэмжтэй холбоотой юм. Бид өдөр тутамдаа энэ мэдрэмжийг анзаарах ч үгүй тогтмол хэрэглэдэг ч биднээс салгаад авчихвал амьдарч чадахгүйгээ ойлгох болно. Уг мэдрэмж алдагддаг маш ховор төрлийн өвчин байдаг ба туссан тохиолдолд энгийн гэмээр хаалга онгойлгох, аяга өргөх, үзэг барих гэх мэт үйлдлүүд хүчиршгүй хүнд хөдөлгөөн болж хувирдаг гэнэ. Зарим нь үе мөчөө хөдөлгөхийн тулд маш хүч их зарцуулдаг байна.

Үений хөдөлгөөний мэдрэхүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()