Америк эмч нар дэлхий нийтийг гайхшрууллаа

2015-11-23, 20:20
17,289
Сайн дурын гал сөнөөх бригадын гишүүн асан, 41 настай Пэт Хардисон түүхэнд анх удаа нүүр бүрэн хэмжээгээр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэлээ. Хардисоны нүүр 2001 онд гал түймрийн үеэр маш ихээр түлэгдсэн ажээ.
Америк эмч нар дэлхий нийтийг гайхшрууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Пэт царайг нь харсан хүүхдүүд айж, балмагдахаар тийм ихээр  зэрэмдэглэгдсэн байжээ. Түүний нүүрэнд дугуйтай явж байгаад осолд орж  золгүй байдлаар амиа алдсан 26 настай экстремал Дэвид Роудбахын донор арьсыг шилжүүлэн суулгасан байна.

Пэт Хардисоны нүүрийг зэрэмдэглэсэн аймшигт гал түймрээс 2 жилийн өмнөх зураг



Сайн дурын гал сөнөөгч асан эрд нүүр шилжүүлэн суулгах 26 цаг үргэлжилсэн томоохон хагалгаагаар хамар, чих, уруул, зовхи гэх мэт донорын нүүрний арьсыг бүхэлд нь шилжүүлэн суулгасан байна.



Пэт Сенатобия хотод гарсан гал түймрийн үеэр шатаж байгаа барилга руу гурван гал сөнөөгчийн хамтаар орох үед гэнэт тааз нь нурж тэднийг даржээ. Энэ үед түүний зүүсэн баг, амьсгалын гуурсны хамтаар хайлж эхэлсэн байна. Пэт багаа тайлж шидээд, нүдээ анин, амьсгаагаа түгжсэн нь сохрох болон хоолой, уушиг нь гэмтэхээс хамгаалсан хэмээн хожим эмч нар дүгнэсэн гэдэг.



Пэтийг шатаж байгаа барилгаас гаргах үед нүүр нь аль хэдийн хуванцар баг адил хайлсан байжээ. Түймрийн үеэр түүний чих, уруул, хамрын ихэнхи хэсгийн болон зовхины арьс нь бараг тэр аяараа шатсан байв. Пэт эмнэлэгт 63 өдрийг өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд эмч нар түүний гуяны арьснаас аван нүүрний зарим нэг хэсгийг нөхжээ.



Гэртээ эргэж ирэхэд гурван хүүхэд нь аавыгаа хараад айж байгааг тэр мэдэрсэн байна. Нью-Йоркийн их сургуулийн Анагаах ухааны төвд болсон уг хагалгаанд 150 эмч оролцжээ. Бараг л хоёр хагалгаа зэрэг хийгдсэн гэж болно. Учир нь нэг хэсэг эмч нар Пэтийг нүүр шилжүүлэн суулгах хагалгаанд бэлдэж байх зуур нөгөө хэсэг нь зэргэлдээх мэс заслын ширээн дээр донорын нүүрний арьсыг авч байсан юм.



Эмгэнэлт явдал болсноос хойш тэр дампуурч, орон гэрээ ч алджээ. Гэхдээ энэ нь гал түймрээс авсан гэмтлээс болоогүй харин Пэт өвчин намдаагчид хэт донтсноос болж дугуйны дэлгүүрт олсон шинэ ажлаа алдсан байна.



Золгүй тохиолдлоор нас барж Пэтийн нүүрний донор болсон 26 настай Дэвид Роудбах



Дэвидийн ээж хүүгийнхээ нүүрийг донор болгохыг эсэргүүцээгүй бөгөөд “Тэр үргэлж гал сөнөөгч болохыг мөрөөддөг байлаа” гэж хэлсэн байдаг.



Туршлагатай байкер-экстремал энэ оны наймдугаар сард нас барсан бол нүүр шилжүүлэн суулгах хагалгаа ч тэр үед хийгджээ. Гэвч энэ талаарх мэдээллийг эмч нар дөнгөж саяхан л ил болгосон байна.

Шинэ нүүрний организмтай дасан зохицох үйл явц



Хардисон нүүр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор 2014 оны наймдугаар сараас хойш хүлээжээ. Түүнд арьс болон үсний өнгө, цусны бүлэг, ясны бүтцин хувьд таарах донор шаардлагатай байсан юм. Донорын нүүрийг ямар ч зүсэлт хийлгүйгээр бүхлээр нь хуулж аван өвчтөний нүүрэнд шилжүүлжээ. “Бүгд төгс таарсан” хэмээн хагалгааг удирдсан гоо сайхны мэс засалч Эдуардо Родригес ярьсан юм.



Пэт Хардисон нүүр шилжүүлэн суулгах мэс засалд орох хүртлээ 71 удаа хиймэл арьсны тусламжтайгаар нүүр сэргээн засах хагалгаанд орсон ажээ.



Шинэ нүүрэн дэх зовхины ачаар Пэт түлэгдснээс хойшхи 10 жилд анх удаа жирийн хүн шиг харж чадахаар болжээ. Пэт Хардисон “New York” сэтгүүлд дүрэмт хувцастайгаа зураг авахуулжээ. Тэрээр өөртэй нь адил гэмтэл авсан хүмүүст туслахын тулд урам зориг өгөх яриа хийж байгаагаас гадна жолоочийн үнэмлэх дахин авах зорилго өмнөө тавьсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()