Исаак, Софиа Эндрю нар төрсөн ах дүү хоёр бөгөөд тэд хамтдаа Австралийн зах хэсэгт орших Йора тосгон руу малтлага хийхээр явсан байна.
Зориглож гаргасан шийдвэр нь үнэхээр тэдний амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломж болж хувирчээ. Өндөр үнэтэй эрдэнийн чулуу олсон ах дүү хоёр одоо өөрсдийн гэсэн уурхайтай болохоор төлөвлөж байгаа гэнэ.
Дэлхийн нийт гэрэлт чимэд чулууны 90 орчим хувь нь Австралийн зах орчмын бүх нутгаас олддог бөгөөд энэ эрдэнийн үнэ нь зах зээл дээрх алтны үнэлгээнээс 500 дахин өндөр байдаг.
Гэрэлт чимэд чулууны өнгө солонго мэт олон янз байдаг.
Софиагийн хамтрагч Крис Дафф (баруун талд) ба тэдний найз Дэвид Дарби (зүүн дээд талд) ах дүүстэй хамт хайгуулын ажилд оролцсон байна. Крис, Дэвид хоёулаа гэрэлт чимэд чулуу олж байсан туршлагатай боловч тэдэнд ах дүү хоёрынх шиг аз тохиогоогүй гэнэ.
Дэвид Дарбигийн хувьд арав гаруй жил үнэт эрдэнийн хайгуул хийсэн туршлагатай нэгэн аж.
Энэ төрлийн эрдэнийн чулууны хайгуулчид чулууг олсон даруйдаа саятан болох боломжтой ч аз тохиол гэдэг маш ховор таардаг байна.
Хагас тунгалаг эрдэнийн чулууны төлөөлөгч гэрэлт чимэд нь спектрийн аль ч өнгийг харуулдаг өвөрмөц шинжтэй.
Өнгө бүрээр солонгорон харагдах энэ чулуу бүтцээсээ шалтгаалж хүний нүдэнд гайхамшиг болж харагддаг аж. Тодруулбал, чулууг бүрдүүлэгч цахиурын жижиг бөмбөлгүүд нь чулууг нэвтрэн гарах гэрлийг солонгын долоон өнгө болгон задалж, харах бүрд өөр өөр өнгөөр гялалзуулж харагдуулдаг байна.
Гэрэлт чимэдийг зөвхөн гоёлын чулуу болгон ашигладаг.