Хятад бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц

Хятад бүсгүйчүүд туранхай, эрүүл биетэй, залуухан харагддагийг дэлхий нийтээрээ маш сайн мэднэ. Тэдний насыг тааж хэлэхэд тун ч хэцүү юм. Харин Хятад бүсгүйчүүдийн энэхүү гоо үзэсгэлэнгийн нууц нь чухам юунд оршдог юм бол? Хэрэв та энэхүү асуултын хариултыг мэдэхийг хүсч байвал бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Хятад бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Тэд гоо сайхны бүтээгдэхүүнд их хэмжээний мөнгө болон цаг заваа зарцуулдаг. Ойролцоогоор 300 долларыг нэг сарын гоо сайхны хэрэглээндээ зарцуулдаг гэх судалгаа бий. Сонирхуулахад, тэд Европ бүтээгдэхүүнээс илүүтэй Солонгос, Япон, Хятад гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх дуртай байна. 
  • Мөн хувцаслалтандаа анхаарлаа хандуулж, ихэвчлэн тод өнгө, загварлаг байдлыг эрэлхийлдэг.

  • Хятадуудын хувьд халуухан биед бус, үзэсгэлэнтэй царайнд илүүтэй ач холбогдол өгдөг. Тэдний хамгийн ихээр анхаарлаа хандуулдаг зүйл бол өөгүй цагаан арьс билээ. Арьсаа нарнаас хамгаалахын тулд маск зүүж, төрөл бүрийн аргыг хэрэглэдэг аж. 
  • Биеийн галбирын тухайд туранхай, гоолиг байх бөгөөд энэ нь тэдний хооллолттой шууд холбоотой.
  • Бага зэрэг махлаг байх нь тийм ч ичгэвтэр зүйл биш бөгөөд Хятадууд үүнийг өхөөрдөм гэж үзэх нь бий. Гэхдээ тэд хүчирхэг байж болохгүй аж. Эрэгтэй хүн хүчирхэг, эмэгтэй хүн өхөөрдөм байх нь тэдний баримталдаг бас нэгэн ёс юм.

  • Хятад охидууд зөөлөн, эелдэг, яг л гүнж шиг байх ёстой. Ягаан өнгөөр бүх зүйлсээ чимэглэж, нас ахисан ч жоохон охин хэвээр мэт байдаг нь тэднийг улам бүр залуу харагдуулдаг. 
  • Тэд өглөө эртлэн босч, орой эрт унтдаг төдийгүй өдрийн хоолоо идсэний дараа амарч унтдаг билээ. Өглөө, өдөр, оройн хоолоо яг цагтаа иддэг бөгөөд энэ нь гоолиг биеийнх нь томоохон нууц юм. 
  • Ямар хоол хүнс эмэгтэй хүнд тохирох болохыг сайн мэднэ. Тэд ихэвчлэн цагаан гаа, гүнжидийн үр, "жожоба" (jojoba) зэргийг түлхүү хэрэглэдэг. Мөн боловсруулаагүй элсэн чихрийг сонгодог. Гэхдээ бор биш, хар элсэн чихрийг илүүд үздэг байна. 
  • Шоколад амттан зэргээс татгалздаг. Хятад бүсгүйчүүд биеийн галбираа хадгалж, туранхай харагдахын тулд хүнсний ногоо, ургамал зэргийг түлхүү хэрэглэдэг аж. 

  • Бусад охидын адил тэд ч бас селфи хийж, өхөөрдөм зураг авахуулах дуртай. Тус улсад үйлдвэрлэгдсэн гар утсууд нь зураг авахдаа хүний нүдийг томруулж, арьсыг өөгүй харагдуулах тохиргоотой байдаг байна. Энэ нь тэдний хөөрхөн харагддаг нэгээхэн нууц ч байж болох юм.
  • Тэд биеийн дээд хэсгээ үргэлж хааж, богино юбка өмсдөг. Ингэснээр илүү дур булаам атлаа өхөөрдөм харагдана гэж үздэг байна. Мөн энэ нь тэдний насыг улам залуу харагдуулах нь бий.

Хятадын "Жинан" гэх ресторанд охид бүсгүйчүүдийг өвдөгнөөс дээш 7.6 см хүрэх юбка өмссөн тохиолдолд 20 хувийн хөнгөлөлтийн карт өгдөг бол өвдөгнөөс 13 см дээш юбка өмссөн бол 90 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. 

  • Тэдний хувьд хамгийн томоохон асуудлын нэг бол хүйтэн юм. Хятад бүсгүйчүүд халуун цай ууж, бүлээн усанд ордог бол хүйтэн мөхөөлдөс идэж, хүйтэн усанд орохоос татгалздаг аж.
  • Хятадын  "zuo yue zi" гэх нэгэн уламжлал байдаг бөгөөд энэ нь шинэхэн ээж хүүхдээ төрүүлснээс хойш нэг сарын турш орноосоо босохгүй байх ёстой юм. Тэд хүүхдээ ч харахгүй зүгээр амарч байх бөгөөд нөхөр эсвэл хамаатнууд нь тусалж, хүүхдийг нэг сартай болтол нь хажуунаас нь алхам ч холдоггүй гэнэ. Энэ нь тэдний гоо сайхан, эрч хүчийг хадгалж байгаа нэгээхэн илрэл гэж үздэг байна. 

Эцэст нь хэлэхэд Хятад бүсгүйчүүдийн гоо сайхны нууц нь ердөө л амьдралын зөв хэвшил, мэдрэмжтэй хувцаслалт, өөртөө анхаарал хандуулдаг байдал нь ажээ. Нэг ёсондоо тэд өөртөө цаг заваа зарцуулж чаддаг гэсэн үг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()